Шанхай хотод амьдардаг гурван бүсгүй нэг залуутай үерхдэг байснаа цагдаагийн газарт мэдүүлэг өгөх үедээ олж мэджээ. Тэд тус бүр 5 мянган ам.долларыг найз залуудаа зээлэн эргэн авч чадалгүй холбоо тасарсан тул цагдаагийн газарт хандахаас аргагүйд хүрчээ. Ингээд цагдаад мэдэгдтэл гурвуулаа нэг залуутай үерхэж байснаа олж мэдэн, удалгүй найз залуу гэгдэх Хэ гэх залууг шоронд хорьсон гэнэ.

Эмэгтэйчүүд гурвуулаа хууртсанаа мэдэж, хамтдаа ярилцан, улмаар нөхөрлөх болжээ. Ингээд найз залуугаа шоронд сууснаас сарын дараа гурвуулаа хамт аялалд гарч, улам ч дотноссон тухайгаа South China Morning Post сайтад мэдээлжээ.
Чен гэх эхний найз бүсгүй нь "Тэр бид гурвын гэрт ээлжилж хонодог байсныг мэдсэн. Бүгдэд нь гэрлэх хүсэлтэйгээ хэлсэн байсан гээч! Өөрийн гэсэн гэр оронгүй, байнга охидтой уулзан, тэднээсээ мөнгө зээлэн амьдардаг нь илэрсэн. Үнэхээр харамсаж, гайхаж байна. Гэхдээ энэ бүхний дараа сэтгэлээ нээж болох сайн найзуудтай болсондоо баяртай байна" гэжээ.
Эх сурвалж: SCMP