UBLife Logo
Newsfeed

Бороо ороход бидний биед илэрдэг 6 эерэг өөрчлөлт

Ub.life
Ub.life
Бороо ороход бидний биед илэрдэг 6 эерэг өөрчлөлт

Нүдээ аниад бороон дуслуудын чимээ, хөрсний норсон үнэрийг дотроо төсөөлөөд үзээрэй. Танд ямар мэдрэмж төрж байна? Борооны энгийн, тайвшруулах дуу чимээ нь байгалийн хамгийн уянгалаг зохицлуудын нэг юм. Бороон дуслуудын чимээ нь анхаарал төвлөрөл, сэтгэлийн амар амгаланг нэмэгдүүлэн түгшүүрийн түвшинг бууруулж, нойрны чанарыг сайжруулдаг байна. Сүүлийн үед хүмүүс унтаж байхдаа, ном уншиж байхдаа, тэр ч байтугай хичээл хийхдээ борооны чимээ сонсох нь түгээмэл болсон. Байгалийн төгс бүтээлүүдийн нэг борооны чимээ бидэнд хэрхэн нөлөөлдгийг сонирхоцгооё.


1. Тайвшруулах үйлчилгээ үзүүлдэг

Бороон дуслуудын жигд хэмнэл нь биднийг тайвшруулж, бидний үймсэн оюун бодлыг тайтгаруулж өгдөг. Байгалийн дуу чимээ нь хүний тархи, бие махбодтой өвөрмөц холбоотой байдаг бөгөөд нэн ялангуяа усны дуу чимээ оюун ухааныг цэвэрлэхэд тусалдаг. 

2. Чанартай унтахад тусална

Борооны чимээ нь нойрны чанарыг сайжруулж, нойргүйдэлтэй хүмүүсийг хурдан унтахад тусалдаг. Борооны чимээ болон бүдэг гэрлийн хослол нь бие махбод дахь меланиныг идэвхжүүлж, нойрмог байдлыг нэмэгдүүлдэг. Усны зөөлөн чимээг бидний тархи аюулгүй дуу чимээ гэж үздэг тул нойрмог болгодог байна. 

3. Стрессийг бууруулж, бидний сэтгэл санааг сайжруулдаг

Нойтон хөрсний шинэ сэргэг, эрч хүчтэй үнэрээс эхлээд бороон дусал стресс, түгшүүрийн түвшинг бууруулж, сэтгэл санааг тайвшруулахад тусалдаг.

4. Төвлөрлийг нэмэгдүүлнэ

Харвардын их сургуулиас хийсэн судалгаагаар бороо ороход хүмүүс ажлаа богино хугацаанд дуусгадаг болохыг тогтоожээ. Нөгөөтээгүүр, хүмүүс нартай өдрүүдэд илүү их мөрөөдөн төсөөлөлдөө умбадаг байна. Дуу чимээ нь бүтээмжийг нэмэгдүүлэхээс гадна өөртөө итгэлтэй байхад тусалдаг.

5. Бүтээлч байдлыг нэмэгдүүлнэ

Борооны чимээ бидний аливааг харах өнцгийг өөрчлөөд зогсохгүй өөрөө өөрийгөө анзаарч, дотооддоо цагийг өнгөрүүлэхэд тусалдаг. Олон хүмүүс бороотой үед илүү их бүтээлч байдаг гэдгийг тогтоожээ. 

6. Бодисын солилцоог нэмэгдүүлнэ

Эрдэмтдийн үзэж байгаагаар борооны улмаас үүссэн хүйтэн, чийглэг орчин нь бидний бодисын солилцоог идэвхжүүлж, биеийн эрчим хүчний хэрэгцээ нэмэгддэг байна. Хүйтэн нөхцөлд биеийн тамирын дасгал хийх нь дулаан байхаас илүү их калори шатаадаг аж.

Нийтлэлийг бэлтгэсэн: Б.Энхжин 

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ СЭТГЭГДЭЛ?
0
0
1
0
0
0
0
0

СЭТГЭГДЭЛ БИЧИХ
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.