Зуны улиралд хүний сэтгэл санаа тайтгаран дулаацаж, зуны дурсамж насан туршид зүрхэнд хадгалагдан, зуны дулаахан үдшээр дотны хүнтэйгээ зүрх сэтгэлээ уудлан ярилцах хамгийн таатай байдаггүй гэж үү? Энэ л зун хайртай хүн, дотны найз, зүрх сэтгэлээ өгсөн краштайгаа дулаахан яриа өрнүүлэн ярилцахад тань туслах дараах асуултуудыг хадгалаад аваарай.
#1 Хүүхэд насны чинь хамгийн гоё зун хэзээ байсан бэ? Тэр зун юугаараа хамгийн гоё байв?
#2 Том болоод өнгөрүүлсэн хамгийн гоё зун чинь хэзээ вэ? Яагаад?
#3 Чиний бодлоор зуны төгс өдөр ямар байх вэ? Хэзээ хамгийн сүүлд тийм өдрийг өнгөрөөсөн бэ?
#4 Зун цагаар гадаа юу хийх хамгийн их дуртай вэ?
#5 Далайн эрэг үү, уулын оргил уу?
#6 Хамгийн дурсамж дүүрэн зуны аяллынхаа тухай яриач?

#7 Зун аялахыг хүсдэг мөрөөдлийн аялал чинь хаашаа вэ? Яагаад?
#8 Хэрвээ Монголд дандаа зун байдаг бол гоё уу, муухай юу?
#9 Найзуудаараа зун юу хийх дуртай вэ?
#10 Энэ зуныг хэрхэн өнгөрөөсэй гэж хүсэж байна? Яг одоо чиний хамгийн их хүсэж буй зүйл юу вэ?
#11 Чи зуны дурлалтай учирч байсан уу?
#12 Хэрвээ зуны болзооны жагсаалт гаргах бол чи хамгийн эхэнд юу гэж бичих вэ?
#13 Зун аялахдаа адал явдал ихтэй эрсдэлтэй замыг сонгох уу, өмнө нь аялж байсан сайн мэдэх үзэсгэлэнтэй газраа сонгох уу?
#14 Өнгөрсөн зуныг ч юм уу, аль нэг зуныг заавал сануулдаг дуу чамд байдаг уу? Тэр дуугаа сонсохоор ямар дурсамж чинь харван орж ирдэг вэ?

#15 10 настайдаа зун ямар хувцас өмсдөг байсан талаараа санаж байна уу? Чи ямархуу хүүхэд байсан бэ?
#16 Хэрвээ энэ зуныг нэг л үгээр илэрхийлэх бол чи юу гэж хэлэх үү?
#17 Зуны амралтаараа хийж байсан хамгийн санаанд оромгүй зүйл чинь юу вэ?
#18 Зун хийж байсан ч хамгийн их харамсдаг зүйлээ хуваалцаж болох уу?
#19 Хэрвээ амьдралынхаа аль нэг зун руу эргэн очоод яг тэр хэвээр нь ахин мэдэр гэвэл аль зуныг сонгох вэ? Яагаад?
#20 Чи Наадмын амралтаараа ихэвчлэн юу хийдэг вэ?
#21 Зун гэртээ юу хийх гоё вэ?
#22 Танай гэр бүл зун ихэвчлэн юу хийдэг вэ? Тогтмол хийдэг уламжлал байдаг уу?
#23 Зуны хамгийн гоё амттан юу вэ?
#24 Энэ зуны төгсгөлд өөрийгөө юуг мэдэрсэн, эсвэл ямар зүйлийг хийсэн байгаасай гэж хүсэж байна?
#25 Энэ зуны төгсгөлд бидний харилцаа ямар байна гэж чамд төсөөлөгдөж байна?
