Хайх зүйлээ бичнэ үү

5 мин

Ub.life-ийн түүхүүд | Наадмын нээлтийг “чимж” буй хүүхэд залуус


Жил бүрийн Үндэсний их баяр наадмын нээлтийн үйл ажиллагаа үнэхээр сэтгэл хөдөлгөм байдаггүй гэж үү? Улсын наадмаар бид өв уламжлалаараа бахархан, улс үндэстнээ магтан дуулж, дэлхий дахинд таниулах гайхалтай хором мөчийг улс нийтээрээ тэмдэглэн мэдэрч чаддаг. Тэгвэл энэ жилийн Үндэсний их баяр наадмын нээлтийн үйл ажиллагаанд мэргэжлийн урлагийн болон хувийн хэвшлийн 1500 гаруй уран бүтээлчид оролцон, олон сарын өмнөөс бэлтгэлээ хангаад байна. Тэдний төлөөлөл болгон бид энэ удаагийн “Ub.life-ийн түүхүүд” булангаараа өв уламжлалаараа бахархан, монгол соёлоо түгээж буй чадварлаг хүүхэд залуустай ярилцлаа. 


“Намнаа” академийн гишүүн Болор-Эрхэм (21 настай): Монгол хүн гэдгээ дэлхийд харуулж буй зүйл учраас өв уламжлалаараа бахархаарай гэж хэлмээр байна

Наадмын нээлтийн ёслолд “Орох хүн байна уу?” гэхэд нь амьдралд ганц тохиох боломж байх гэж бодоод орохоор болсон. Өмнө нь оролцоно гэж төсөөлж ч байгаагүй юм.  Наадмын бэлтгэлд оролцоод илүү сайн морь унаж сурч байгаа, хамт олонтойгоо ч илүү дотноссон. Улсын наадам гээд том зүйлийн нэг хэсэг болж байгаадаа их баяртай байгаа. Хүмүүсийг үзээд огшоосой, гоё мэдрэмж аваасай гэж бодоод хамаг чадлаараа хичээгээд л орно доо, алдаа гаргахгүйн тулд хичээнээ.

Би өөрөө бие дааж харваад 5 жил болж байна. Харин энэ тавдугаар сараас хойш морин дээрээс харваж сурсан. Тэрнээс өмнө морь унаж байгаагүй. 22-н товчоонд байрладаг 20-30 гаруй морьтой морьдын жүчээнд суралцсан. Тэнд морио унах, морин дээрээс харвах зэрэг хичээлүүдийг чөлөөтэй заадаг. Морин дээрээ тогтоод харвах бол их гоё. Морин дээрээ давхиулж байгаад харвахад бай удааширч харагдаж байгаа нь их сонирхолтой. Ерөнхийдөө морин дээрээс харвах нь илүү сэтгэл ханамж өндөртэй, кайфтай байдаг.

Үеийн залуучууддаа морьт харваагаар хичээллээд үзээрэй, ёс уламжлалаа сураад аваарай. Чадахгүй хүн гэж байхгүй. Монгол хүн л бол сурчих амархан юм шиг санагдсан. Жаахан л хичээчихвэл сурчих боломжтой. Энэ өв уламжлал, соёлоо авч үлдэж байна аа гэдэг нь өөрийгөө Монгол хүн гэдгээ дэлхийд харуулж буй зүйл учраас өв уламжлалаараа бахархаарай гэж хэлмээр байна аа.


Хийлч Гансүлд: Аав маань “Чи яг чадах уу?” гэхээр нь би “Чадна, чадна, чадна” гэсээр байгаад  ороод хөгжмөө тоглоод явж байна

Манай аав намайг Хөгжим бүжгийн сургуульд оруулаад Баярсайхан багшид өгсөн юм. Тэгээд би хөгжмөө сураад, аав маань надаас “Чи наадмын юманд оролцох уу?” гэхээр нь би “Тэгье” гэсэн, тэгэхэд аав “Чи яг чадах уу?” гэхээр нь би “Чадна, чадна, чадна” гэсээр байгаад тэгээд ороод хөгжмөө тоглоод явж байна. Ерөнхийдөө бол би “Үгүй” гэж хэлэхээр сэтгэл жаахан эвгүйрхчихдэг. Би ер нь “Тийм, чадна” гэж хэлдэг төрлийн хүн л дээ. Өмнө нь наадмаар гэртээ наадмын хуушуур идээд, гадаа тоглоод дараа нь айл хэсдэг байсан.

Одоо чамайг 7 сарын 11-нд олон хүн үзнэ, телевизээр шууд дамжуулаад орон даяар олон наадамчид харах гэж байна. Чамд тэдгээр хүмүүст хандаж хэлэх үг бий юу?

Байна аа. Муухай тоглосон бол битгий шүүмжлээрэй гэж хэлмээр байна. Гэхдээ би хичээсээн. Үзэж байгаа нийт хүмүүсдээ баярын мэнд хүргэе.


“Намнаа” академийн гишүүн Хишигбаяр (20 настай): Морь миний хувьд анд, хамгаалагч, итгэлтэй нөхөр маань

Хоёрдугаар ангиасаа гэхээр нилээн олон жил морь унаж байна шүү. Би Өвөрхангай аймгийн Уянга сумынх, бага байхаасаа л морь унаж өссөн. Наадмын бэлтгэлд анх удаа бэлдэж байна. Манай академийнхан бүгд оролцож байгаа учраас би бас орохыг хүссэн. Улсын наадмын нээлт учраас ганц олдох боломж ч юм бил үү гэж бодсон. Хэцүү зүйл нээх байхгүй ч гэсэн морьд маань цементэн зам дээр явж байгаа учраас туурай нь өвдөж байгаа байх гээд өрөвдөж байгаа. Бусдаар асуудал байхгүй ээ.

Морьдоо Богинын амаас аваад Төв цэнгэлдэх рүү ирэх замд хүмүүс даллаад “Гоё харагдаж байна” гээд инээмсэглэдэг. Бэлтгэл дээрээ харин их олон хүн харахаар огшоод, талбайгаа тойроод давхихаар маш их эрх чөлөө, аз жаргалыг мэдэрч, бахархал төрж үнэхээр гоё байгаа.

Айх сандрах мэдрэмж нэг их төрөхгүй байгаа. Морин дээр байхаар цаанаасаа нэг тийм мэдрэмж гоё байдаг. Морь миний хувьд анд, хамгаалагч, итгэлтэй нөхөр маань. Тийм ч учраас адуу малаа хайрладаг байгаасай, өв уламжлалаа ойлгоосой гэж боддог учраас наадмын бэлтгэлд хичээж байгаа.


“Монгол” энтертайнментийн гишүүн Номин (15 настай), Нинжин (14 настай), Дэлгэрцэцэг (17 настай), Оюундарь (16 настай): Өдөр болгон цуглараад нэг гэр бүл шиг байж байгаад дахиж уулзахгүй гэж бодохоор ер нь хэцүү санагддагДэлгэрцэцэг, Оюундарь: Наадмын бэлтгэлд “Би оръё, би оръё” гэсээр байгаад баярлаад орсон. Наадмын бэлтгэл хэцүү байх гэж бодсон. Хэцүү байсан ч дуртай зүйлээ хийж байгаа юм чинь яахав дээ. Бүгдээрээ борлоод л гоё байна өө. Өмнө нь том тоглолт, арга хэмжээнд зөндөө оролцдог байсан болохоор нэг их сандарч байгаа зүйл алга өө. Харин ч бүжиглэхээр өөрийн дуртай юмаа хийж байгаа болохоор стрессээ мартаад, гоё чөлөөтэй аз жаргалтай болдог.

Номин, Нинжин: Энэ бид хоёрын хоёр дахь наадмын бэлтгэл. Бэлтгэлийн өдөр сул хувцастайгаа өөрөөрөө бүжиглэж байж байгаад яг тэр өдөр олон хүн ирж үзэж байгаа, дэлгэцээр гараад 3 сая хүн үзэж байгаа гэж бодохоор аймар сандардаг. Дууссаны дараа гунигтай болдог. Өдөр болгон цуглараад нэг гэр бүл шиг байж байгаад дахиж уулзахгүй гэж бодохоор ер нь хэцүү санагддаг.

Хүмүүс наадмын бэлтгэлийн үйл явцын зураг цацагдаад сошиалаар явахаар хүмүүс доор нь “Өө, иймхэн юм болж байгаа юм уу, ямар сонин юм бэ” гээд муулдаг. Тэгэхдээ та нарын муулж байгаа юмны ард хүмүүст гоё юм үзүүлье гээд өчнөөн олон хүний хүч хөдөлмөр, сэтгэл шингэсэн байдаг шүү. Цахим орчинд гоё байцгаая, сөрөг сэтгэгдэл битгий үлдээгээрэй.

Хамгийн их уншилттай
1
2024.04.08
Хөрөг | “Ганцхан чи л чадна” гэж насаар минь итгэж, тод байлгав
2
2024.03.29
Кёкүшюүзан: Би Хакүхогийн төлөө тэмцэнэ
3
2024.04.16
7 хоног согтууруулах ундаа хэрэглэхгүй бол биед гарах 8 эерэг өөрчлөлт
холбоотой мэдээ
1
3 өдрийн өмнө
Багадаа анзаараагүй ч сэтгэлд гүн шарх үлдээсэн 15 "аймшигт" дурсамж
2
2024.04.05
UB.LIFE-ийн түүхүүд | Хаврын хайрын баяртай, гунигтай 8 ТҮҮХ
3
2023.11.21
Ub.life-ийн түүхүүд | Аз жаргал авчирсан анхны хадгаламжийн түүхүүд
санал болгох
1
Өчигдөр
Японы амьтны хүрээлэн усны үхрээ үнэндээ эмэгтэй байсныг 7 жилийн дараа мэджээ
2
3 өдрийн өмнө
Rotten Tomatoes дээр 99 хувийн үнэлгээ авсан "Shōgun" цувралын тухай 10 баримт
3
4 өдрийн өмнө
Playlist: Цас бороотой бүрхэг сэрүүхэн өдөр сонсох 10 дуу

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
0
6
0
0
0
1
2

Сэтгэгдэл бичих (1)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

Б 2023.07.10 103.229.121.135

Чимж гэж бичих нь зөв шүү

0 Хариулах