UBLife Logo
Спорт

Аймгийн арслан Г.Ганхуяг, улсын арслан Б.Орхонбаярыг давж, улсын харцага цолонд хүрлээ

Аймгийн арслан Г.Ганхуяг, улсын арслан Б.Орхонбаярыг давж, улсын харцага цолонд хүрлээ

Үндэсний их баяр наадмын хүчит бөхийн барилдааны зургаагийн даваа өндөрлөлөө. Өнөө жил таван бөх шинээр улсын цолонд хүрч, улсын начин Э.Даш цолоо батлаад байна.

Бөхийн барилдааны зургаагийн давааны онцлох барилдаан улсын арслан Б.Орхонбаяр болон Ховд аймгийн арслан Г.Ганхуяг нарын хооронд өрнөлөө. Үзэгчдийг шуугиулсан эл барилдаанд чөлөөт бөхийн суурьтай, элдэвтэй барилддаг Г.Ганхуяг давж, улсын харцага цолонд хүрэв.

Өнөө жилийн наадмаар түрүүлэх магадлал өндөр гэгдэж байсан өнгөрсөн жилийн наадмаар үзүүрлэсэн улсын арслан Б.Орхонбаяр ийнхүү зургаагийн даваанд ам бөхдөө өвдөг шороодлоо.

Мөн Архангай аймгийн арслан С.Сүхбат улсын заан М.Лхагвагэрэлээр зургаа давж, улсын харцага цолны болзол хангаад байна.

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ СЭТГЭГДЭЛ?
0
0
0
0
0
0
0
0

СЭТГЭГДЭЛ БИЧИХ
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.