UBLife Logo
Newsfeed

Хотоос хоёр цагийн дотор галт тэргээр аялах хамгийн гоё 5 өртөө

Г.Сүрэн
Г.Сүрэн
Хотоос хоёр цагийн дотор галт тэргээр аялах хамгийн гоё 5 өртөө

Хотоос ойрхон хэрнээ байгалийн үзэсгэлэнг таашаан мэдрэх гоё газруудаар аялах уу? Галт тэргээр хоёрхон цагийн дотор очих боломжтой дараах өртөөг тогтоогоод аваарай. 

#1 Түнх өртөө 

Сэлэнгэ аймгийн Мандал сумын нутагт байрлах Түнхэл тосгонд галт тэргээр хоёр цагт л оччихно. Дөрвөн талдаа уулсаар хүрээлэгдсэн ой мод жимс ногоогоор баялаг нутаг. Хангай нутаг, Хараа гол, дүнзэн байшин, найрсаг нутгийнхан, идээ цагаа гээд л олон гоё зүйл энд бий. 

#2 Мандал өртөө 

Түнхэлээс арай наана байрлах Сэлэнгэ аймгийн хамгийн том сум. Мандал сумын нутагт Ноён уул, Ширхэнцэг, Их мандал, Бага Мандал, Дууш зэрэг сүрлэг сайхан уулс байх бөгөөд байгалийн үзэсгэлэнт нутаг таныг угтах болно. 

#3 Баянбуурал өртөө

Баянбуурал нь Улаанбаатар хотоос хойд зүгт 105 км зайнд байрлах Төв аймгийн Батсүмбэр сумд байрлана. 1978 онд байгуулагдсан Баянбуурал амралтын газар байх бөгөөд өөр бусад амралт сувиллын газрууд ч цөөнгүй бий. Хан Хэнтийн нурууны төгсгөл Хүй мандлын сав газар, Баруун Зүүн баянгийн завсар Буурал хангайн өвөрт, Хараа голын хөвөөнөө байгалийн өвөрмөц тогтоц нутаг. 

#4 Мааньт өртөө

Төв аймгийн Баян сум буюу Мааньт өртөө ойрхон бөгөөд байгалийн сайхныг мэдрэх боломжтой нутаг юм. Өртөөгөөр дамжин Төв аймгаар аялж, байгалийн үзэсгэлэнт болон түүх соёлын дурсгалт жараад газрыг үзэн таашааж болох юм. 

#5 Зүүн хараа өртөө

Зүүнхараа өртөө нь буюу Мандал сумын нутаг нь Хэнтийн нурууны баруун, Хэнтийн салбар уулс Ерөө Хараагийн сав газарт хамааран оршдог. Дөрвөн том гол, 120 гаруй гол горхи, 136 булаг шандтай нутаг. Уул ус, байгалийг мэдрэн, дэд бүтэц хөгжсөн амралтуудаар үйлчлүүлэх боломжтой. 

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ СЭТГЭГДЭЛ?
1
0
6
0
1
0
0
0

СЭТГЭГДЭЛ БИЧИХ
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.