Бид аливаа том шийдвэр гаргахаасаа өмнө эхлээд өөртэйгөө ярилцаж, өөрөөсөө асуух хэрэгтэй болдог. Харин энэхүү асуултууд өөрийгөө бүрэн дүүрэн хайрлахаар сонгож, шийдсэн хүмүүсийн хувьд хамгийн эхний том алхам байх болно. Өөрөөсөө энэ асуултыг асуухдаа бүү эргэлзээрэй.
1. Миний хайрын хэлэмж ямар вэ? Би үгээрээ эсвэл үйлдлээрээ хайраа илэрхийлдэг үү? Бүр эсвэл огт ил гаргаж харуулдаггүй ч нүднээс далд анхаарал тавьдаг уу?Бусдыг яаж хайрлаж, хайраа хэрхэн илэрхийлдэг вэ гэдгээ ойлгож авснаар өөрийгөө илүү ойлгон авч, бас юуг засах, ямар үйлдэл нэмж хийх ёстойгоо ойлгодог.

2. Би хэзээ хамгийн сүүлд өөрийгөө баярлуулсан юм бол?Яг зорьж, өөрийгөө эрхлүүлнэ хэмээн шийдэж хийсэн үйлдэл хэзээ байсан бэ? Үргэлж бусдын төлөө сэтгэлээ зориулсаар өөрийгөө мартчихсан яваа юм биш биз гэдгээ ойлгож авах болно.

3. Яг одоо сэтгэлийг минь хамгийн ихээр зовоож байгаа зүйл юу вэ?Байнга тавгүй байлгаж, шаналгаж буй зүйлээ олж мэдэж, шийдэхийг оролдох нь хамгийн чухал.

4. Миний хувьд аз жаргал гэж юу вэ?Өөрт чинь аз жаргалыг мэдрүүлдэн зүйлийг хэр их хийдэг вэ гэдгээ ойлгож авах нь хамгийн чухал.

5. Хэн нэгний надад хэлж байсан хамгийн сайхан үг юу вэ?Давхар өөртөө хэр их сайхан үг хэлдэг вэ гэдгээ тунгаан бодоод үзээрэй.

6. Би мэдрэмж болгоноо хайрлаж чаддаг уу?Гуниг бас ганцаардал, догдлол бас айдас гээд төрж буй мэдрэмж болгоноо байгаагаар нь хүлээн авч, түүнийгээ эрүүл бас тайвнаар даван туулж чаддаг уу гэдгээ мэдэх хэрэгтэй.

7. “Би” байхын хамгийн гоё зүйл нь юу вэ?Өөрийнхөө ямар зан чанар, байдал, юунд хамгийн ихээр хайртайгаа өөрөөсөө асуугаарай.

8. Хариултыг нь мэддэг ч болоосой хэмээн хүсдэг асуулт минь юу вэ?Хэзээ ч хариулт олж авч чадаагүй, сэтгэлийг тань эмзэглүүлдэг асуулт байдаг бол түүнийгээ бодоорой. Бас хэрхэн даван туулах, эсвэл ямар хариулт түүндээ хэлэхийг хүсэж байгаагаа бодох хэрэгтэй.

9. Би хүүхэд байхдаа болохыг хүсдэг байсан тэр хүн болж чадсан уу?Анх хүсэж мөрөөдөж байсан тэр хүндээ ойртож чадсан эсэхээ өөрөөсөө асуугаарай. Бас одоогийн байгаа чи тэр зорилгодоо хэр ойртсон байна вэ?

10. Өнөөдрөөс эхлээд хийж эхэлж болох жижигхэн хэдий ч үр дүнтэй үйлдэл юу вэ?Өөрийгөө хайрлаж, анхаарч, илүү дээр хүн болохын тулд одооноос эхлээд хийж эхэлж болох зүйлээ бичээрэй. Бас түүндээ хүрэхийн тулд бага багаар ч хамаагүй хичээж, заавал өөртөө анхаарал хандуулаарай.

