Хайх зүйлээ бичнэ үү

3 мин

Монголд ирээд буй "дэлхийн контент бүтээгч" Nas Daily-ийн тухай 14 баримт


"Дэлхийн контент бүтээгч" хэмээн алдаршсан 70 сая гаруй дагагчтай "Nas" компанийн үүсгэн байгуулагч Нусейр Ясин буюу Nas Daily олон улсын контент бүтээгчдийн “Nas Summit-2023” арга хэмжээг Монгол Улсад зохион байгуулахаар ирээд буй. Түүний талаарх сонирхолтой баримтуудыг хүргэж байна.

#1 Nas Daily нь 1992 оны хоёрдугаар сарын 9-нд төрсөн, 31 настай. Facebook, TikTok, Instagram дээр Nas Daily хуудсаар өдөр бүр нэг минутын видео бичлэг хийдгээрээ алдартай Араб-Израилийн влог хөтлөгч юм.

#2 Тэр 19 настайдаа дэлхийд тэргүүлэгч Харвардын их сургуульд сансрын инженерчлэлийн чиглэлээр мэргэжил эзэмшихээр тэнцэж, бүрэн тэтгэлэгт хамрагдаж байжээ. Гэсэн ч суралцах хугацаандаа мэргэжлээ сольж 2014 онд эдийн засагч мэргэжлээр төгсжээ. 

#3 Nas Daily 64 улсаар аялан 1000 өдрийн турш өдөрт нэг минутын бичлэг бүтээжээ. Энэхүү туршлагадаа үндэслэн 2019 онд "Around the World in 60 Seconds" нэрт намтар номоо гаргажээ. 

#4 Nas Daily суралцах хугацаандаа төлбөр төлөлтийн бүртгэлийн үйлчилгээ болон олон нийтийн мэдээллийн хайлтын системийг үүсгэн байгуулж байжээ. 

#5 Тэр өөрийнхөө эдийн засагч бөгөөд нэг контент бүтээхэд дунджаар 100 ам.доллар зарцуулдаг тухайгаа мэдээлжээ.

#6 Тэр 2014 онд АНУ-ын PayPal-ийн өмчит Venmo мобайл үйлчилгээний компанид 120 мянган ам.долларын цалинтай ажилд орсон бөгөөд хоёр жилийн дараа ажлаасаа өөрийн хүсэлтээр гарч улс орнуудаар аялан контент бүтээж эхэлжээ.

#7 Nas Daily төрөлх Израиль болон Палестины хоорондох зөрчилдөөнд санаа зовнин контент бүтээж эхэлжээ. Улмаар 2016 оноос дэлхийгээр аялахаар шийдэж, фэйсбүүк хуудас нээсэн бөгөөд 2018 онд 10 сая дагагчтай болж байжээ. 

#8 Тэр сошиал контент бүтээгчээс гадна видео продакшны компани, зохиогчдын нетворк сүлжээ, онлайн сургууль, хэд хэдэн подкаст эзэмшдэг. 

#9 "Nas Daily Management" компани нь гурван багаас бүрдсэн 104 мэргэжилтнээс бүрддэг аж. Nas Daily-ийн өөрийнх нь сарын дундаж орлого 400 мянган ам.доллар бол ажилтнуудынх нь цагийн дундаж цалин 1695 ам.доллар байна. (Эх сурвалж: Salary.com)

#10 Nas Daily одоогоор Сингапурт амьдардаг бөгөөд Дубайд орон сууцтай аж.

#11 Nas Daily-г дэлхийн 20 улсад нэвтрэхийг хориглодог. 

Тэр Израйлийн пасспорттой тул тус улстай дипломат харилцаагүй Малайз, Саудын араб зэрэг 20 муслим улсад нэвтрэх хориотой байжээ. Тиймээс тэр өнгөрсөн онд 100 мянган ам.доллароор Карибын тэнгис дэх Сент-Китс ба Невис улсын иргэншилтэй болж хоёр дахь пасспортоо авчээ. 

#12 Nas Daily энэ жилийн эхээр зургаан жил үерхсэн найз бүсгүй Алина Тамираас салж, энэ тухайгаа өөрийн сошиалдаа үерхлээсээ сурсан хамгийн чухал зүйлсээ нийтэлж байжээ. 

#13 Nas Daily-ийн амьдралын хувь илтгэсэн подболк их алдартай. Тэр энэ ижил загвараа хаа явсан газраа өмсдөг нь хүмүүсийн сэтгэлд хоногшиход их нөлөөлжээ. 

#14 Тэр энэ жил өөртөө зургаан сарын турш фитнессээр хичээллэн биеэ хөгжүүлэх зорилт тавьсан бөгөөд эхний нэг сарын үр дүнгээ бичлэгээр харуулжээ. 

Хамгийн их уншилттай
1
2024.04.08
Хөрөг | “Ганцхан чи л чадна” гэж насаар минь итгэж, тод байлгав
2
2024.04.16
7 хоног согтууруулах ундаа хэрэглэхгүй бол биед гарах 8 эерэг өөрчлөлт
3
2024.04.17
Мөнгөөр тасрахгүй байхад туслах 5 заль
холбоотой мэдээ
1
14 цагийн өмнө
XAOS: Монголд ирэх алдарт уран бүтээлч Риоичи Күрокавагийн тухай 10 баримт
2
19 цагийн өмнө
BLACKPINK-ийн Женни шинэ коллекцийнхоо загварыг хулгайлсан уу?
3
19 цагийн өмнө
Цэрэг татлагын үеэр олны анхаарлыг татаж буй трансжендэр гоо бүсгүйчүүд
санал болгох
1
3 өдрийн өмнө
"Baby Reindeer"-ийн гол эзэн дүрийг нь бүтээсэн жүжигчнийг доромжилж, Netflix-ийг шүүхэ...
2
2024.04.26
Японы амьтны хүрээлэн усны үхрээ үнэндээ эмэгтэй байсныг 7 жилийн дараа мэджээ
3
2024.04.25
Rotten Tomatoes дээр 99 хувийн үнэлгээ авсан "Shōgun" цувралын тухай 10 баримт

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
0
0
0
0
0
0
1

Сэтгэгдэл бичих (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.