Өнөөдөр болон амралтын өдрөөр үзэх кино хайж байна уу? Тийм бол дараах бүтээлүүдээс сонирхоод үзээрэй. Бас номыг нь уншиж эхлэхэд ч гайхалтай байх болно.
1. Gone Girl (2014)

Гиллиан Флиннийн "Gone Girl" номоос сэдэвлэн бүтээсэн тус кинонд Эми Дюнн гэх бүсгүй гэрлэлтийнхээ таван жилийн ой дээр ор сураггүй алга болж буй тухай гарна. Мэдээж хэрэг түүний нөхөр Ник уг хэрэгт сэжиглэгдэх бөгөөд эхнэрээ хайж, олон хүний нүдэнд өртөж эхлэх болно.

2. The Big Short (2015)

Майкл Льюсийн "The Big Short: Inside the Doomsday Machine" номоос сэдэвлэсэн тус бүтээлд 2000-аад оны дундуур цөөн хэдэн санхүүгийн мэргэжилтнүүд АНУ-ын орон сууцны зах зээлийн тогтворгүй байдлыг ажиглаж, түүний сүйрлийг урьдчилан таамаглаж буй тухай өгүүлнэ. Тэд судалгааныхаа явцад системийн алдаа дутагдал, авлигыг болон болж бүтэхгүй бүхнийг илрүүлэх болно.

3. Casino (1995)

Николас Пилеггигийн "Casino: Love and Honor in Las Vegas" номоос сэдэвлэсэн тус бүтээлд мафийн гишүүн Эйс Лас Вегас хотод нэгэн казино ажиллуулах санал хүлээн авч буй тухай гарах бөгөөд хүч чадал, эрх мэдэл нь нэмэгдэж буй ч удахгүй асуудлууд гарч ирж буйг харуулах болно.

4. The Perks of Being a Wallflower (2012)

Стивен Чбоскигийн ижил нэрт номоос сэдэвлэсэн тус бүтээлд 15 настай Чарли гэх хүү ахлах сургуульд орж, найз нөхөрлөл, хайр дурлалтай учирч, мөн өнгөрснөөс авсан айдас, гэмшил, дарамт бүхнийг даван туулж буй тухай өгүүлнэ.

5. Requiem for a Dream (1999)

Хуберт Селбигийн 1978 онд хэвлүүлсэн ижил нэрт номоос сэдэвлэсэн тус бүтээлд мансууруулах бодисноос үүдэн амьдралын хүнд хэцүү бүхнийг туулж, хар дарсан зүүд шиг бодит байдал бий болж буй тухай өгүүлнэ.

6. L.A. Confidential (1997)

Жэймс Эллройн 1990 онд хэвлүүлсэн ижил нэрт романаас сэдэвлэсэн тус бүтээлд Лас Вегаст хүн амины гэмт хэргийн олон тохиолдлын мөрдөн ажиллаж буй гарван мөрдөгчийн тухай өгүүлнэ.

7. Fight Club (1999)

Чак Паланиукын 1996 онд гаргасан ижил нэрт романаас сэдэвлэсэн тус бүтээлд амьдралын хэв маягаасаа уйдсан нэгэн зодооны клуб байгуулан ажиллуулж буй тухай гардаг. Гэвч цааш үргэлжлэх тусам бүх үйл явдал улам бүр ойлгомжгүй болж эхлэх болно.

8. We Need to Talk About Kevin (2011)

Лионел Шриверийн ижил нэрт номоос сэдэвлэсэн тус бүтээлд эрх чөлөөт амьдралаа ардаа үлдээн жирэмсэн болсон эмэгтэй Кевин хэмээх хүүтэй болж буй тухай өгүүлнэ. Гэвч тэр хүүтэйгээ огтхон ч холбоо тогтоож чадахгүй бөгөөд хүү нь том болох тусам аймшигтай ихээр өөрчлөгдөж, эмэгтэй үр дагаврыг нь үүрэхээс өөр аргагүй болно.

9. Cloud Atlas (2012)

Дэвид Мичеллийн ижил нэрт романаас сэдэвлэсэн тус бүтээлд өөр өөр цаг үед харьяалагдах зургаан өөр хүн хүний үйлдэл хэрхэн хорвоо ертөнц болоод хайртай хүмүүсийнх нь амьдралд нөлөөлж буй тухай олж мэдэх хачирхалтай аялалд гарна.

10. Fantastic Mr. Fox (2009)

Роалд Далын мөн л ижил нэрт номоос сэдэвлэн бүтээсэн тус анимэйшнд өөрийн амьтны зөн совинг эсэргүүцэж чадалгүй эргээд хулгай хийж эхэлж буй үнэгний тухай гарна. Гэвч түүний үйлдлүүдээс болоод гурван тариачин түүнийг болон гэр бүлийнхнийг нь хөнөөх гэж оролдож эхлэх болно.
