UBLife Logo
Newsfeed

Индонез эмэгтэй гахайн мах идэж буй TikTok бичлэг оруулаад 2 жилийн хорих ял сонсжээ

Г.Сүрэн
Г.Сүрэн
Индонез эмэгтэй гахайн мах идэж буй TikTok бичлэг оруулаад 2 жилийн хорих ял сонсжээ

TikTok сүлжээнд 2 сая гаруй дагагчтай Индонезийн нөлөөлөгч Лина гэх эмэгтэй Балид аялах үедээ гахайн мах идэж буй бичлэг оруулаад хоёр жилийн хорих ял сонссон байна. Тэрээр Исламын мөргөлийн үгс уншаад шаржигнуур гахайн мах идсэн нь нийт шүтлэгтнүүдийн эгдүүцлийг хүргэж, шашныг доромжилсон хэмээн буруутгагджээ. 

Индонез нь Исламын шашинтай улс боловч Бали арлын хүн амын дийлэнх нь Хинду шашинтай байдаг аж. 33 настай эмэгтэйг 2 жилийн хорих ял болон 25 мянган ам.доллароор торгож, торгуулаа төлөхгүй бол гурван сарын хорих ял эдлүүлэхээр болжээ. 

Өнгөрсөн онд Мохаммед гэх бааранд архи сурталчилж байсан зургаан хүнийг Индонезийн цагдаа нар баривчлан хоёр жилийн хорих ял оноосон юм. Исламын шашинд архи уух, гахайн мах идэх, халал биш хоол идэх, мөрийтэй тоглох, худал хэлэх, хүн хөнөөх, хулгай хийх, залилан хийх, бусдыг дарамтлах, доромжлох, харамч байх, гэр бүлээ хууран мэхлэх, эцэг эхээ үл хүндэтгэх зэргийг хатуу хориглодог байна. 

Эх сурвалж: News.com.au

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ СЭТГЭГДЭЛ?
0
1
1
1
1
1
0
0

СЭТГЭГДЭЛ БИЧИХ
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.
Энэ 7 хоногийн онцлох эвентүүд: Жизель, “Алтан өргөө“ олон улсын кино наадам, дэлхийн цирк +

Энэ 7 хоногийн онцлох эвентүүд: Жизель, “Алтан өргөө“ олон улсын кино наадам, дэлхийн цирк +

14 хотод хуваагдахаа шахсан Улаанбаатар хотод маань хаврын хуйсагнасан өдрүүд үргэлжилж байна. Өөрийгөө завгүй байлгаж, сонирхолтой арга хэмжээнүүдээр ороод гарахад яагаад болохгүй гэж тийм ээ?

Энэ долоо хоногийн онцлох эвентүүд: Дуурь, сонгодог болон үндэсний хөгжим, и-спорт тэмцээн, хурим

Энэ долоо хоногийн онцлох эвентүүд: Дуурь, сонгодог болон үндэсний хөгжим, и-спорт тэмцээн, хурим

Нарны илч өдрөөс өдөрт халуун дулаанаа бидэнд бэлэглэж буй шинэхэн долоо хоногийн мэндийг уншигчдадаа хүргэе. Энэ долоо хоногийн нарлаг, дулаан өдрүүдэд Улаанбаатарт болох арга хэмжээ, үзвэр үйлчилгээнүүдийн мэдээллийг энэ нийтлэлээс уншаарай.