2023 оны утга зохиолын Нобелийн шагналыг Норвегийн жүжгийн зохиолч Юн Фоссе хүртлээ. "Шинэлэг жүжиг, зохиолоороо үгээр илэрхийлэшгүй дуу хоолойг өргөсөн"-ийг нь үнэлж энэхүү шагналыг гардуулж байна хэмээн Нобелийн хорооны мэдэгдэлд өгүүлжээ.

64 настай Норвегийн зохиолч Юн Фоссе нь роман, жүжгийн зохиол, богино өгүүллэг, яруу найраг, хүүхдийн ном, эсээ зэрэг олон төрлөөр туурвидаг бөгөөд бүтээлүүдээс нь дөчөөд хэлээр орчуулагджээ.
Түүний жүжгүүдийг олон улсын нэртэй театрууд тоглодог бөгөөд "The Name", "Winter", "A Summer's Day", "Dream of Autumn" , "I Am the Wind" зэрэг жүжгүүд нь хамгийн алдартай.

Энэ жилийн утга зохиолын шагналыг авах хамгийн их магадлалтай зохиолчоор Хятадын зохиолч Цан Шью, Канадын зохиолч Маргарет Атвуд, Энэтхэг гаралтай америк-британийн зохиолч Салмаэ Рушди нарын нэг нь авна хэмээн шинжээчид таамаглаж байв. Сунгаанд өрсөлдсөн нэр дэвшигчдийг ойрын 50 жил зарлаж болохгүй гэх Нобелийн хорооны дүрэм бий. Өнгөрсөн оны Нобелийн утга зохиолын шагналыг Францын эмэгтэй зохиолч Анни Эрно хүртсэн билээ.
1901 оноос хойш олгож эхэлсэн Нобелийн утга зохиолын шагналыг нийт 115 эрхэм хүртжээ. Үүний 17 нь эмэгтэй зохиолч байв. Утга зохиолын салбарын шагналтныг Шведийн академийн 18 гишүүн сонгодог уламжлалтай.
Эх сурвалж: Nobelprize