UBLife Logo
Newsfeed

"Баяртай" гэж хэлэх цаг нь болсон амьдралын ЗУРГААН чухал зүйл

Г.Сүрэн
Г.Сүрэн
"Баяртай" гэж хэлэх цаг нь болсон амьдралын ЗУРГААН чухал зүйл

Өнгөрсөнд амьдралын чухал хэсэг байсан ч өнөө цагт "Баяртай" гэж хэлэх цаг нь болсон зүйлсийг нэрлээч гэвэл санаанд тань шууд бууж байна уу? Амьдралын чухал хэсэг байсан ч нэгэнт орхих хэрэгтэй зүйлсээ хамтдаа үдэн, шинэчлэл өөрчлөлтийг угтан авцгаая. 

#1 Баяртай - Амралтгүй ажил минь! 

Хэдэн ч жил амралтаа авч чадалгүй удаан ажиллачихдаг үе ард хоцорлоо. Өнгөрсөн оноос хэрэгжиж эхэлсэн Хөдөлмөрийн тухай шинэ хуулийн  дагуу зургаан сар тутам ээлжийн амралтын эрх үүсдэг болсон шүү. Хэрэв ажлын зайлшгүй шаардлагаар ээлжийн амралтаа биеэр эдэлж чадаагүй бол ээлжийн амралтын цалинг 1.5 дахин нэмэгдүүлж олгодог болсон. Арай мэдээгүй ажилласаар байгаа юм биш биз? 

#2 Баяртай - 4G интернэт минь! 

Бидний өргөнөөр ашиглаж буй хөдөлгөөнт интернэтийн 4G LTE сүлжээний дараагийн үе болох 5G сүлжээний туршилтын станцыг Юнител групп Монгол орон даяар буюу 21 аймгийн төвд асаагаад байна! Бусдаас түрүүлж орчин үеийн дэвшилтэт технологи бүхий өндөр хурдны интернэтийг бодитоор туршин үзэх боломжийг ийн бүрдүүлж, ирээдүйг өнөөдөрт авчирч буй Юнителийн 5G сүлжээг бид ашиглан 4G сүлжээнд баяртай гэж хэлэх цаг нь болжээ. 8К чанартай видеог 500 дахин хурдан буюу гуравхан секундэд татан авах 5G сүлжээ минь "Сайн уу?"

Өөрт ойрхон 5G сүлжээний туршилтын станцыг хаанаас туршиж болохыг эндээс хараарай. 

#3 Баяртай - Чанаргүй цэнэглэгчээ! 

Чанар муутай цэнэглэгч утсыг дотроос нь хөнөөж, цэнэгээ барих чадварыг нь бага багаар үгүй хийдгийг бид ойлголоо. Ухаалаг утасны супер цэнэглэгч 30 минутын дотор тал цэнэгийг бүрэн шахах  чадвартай болсноор бид утсаа өдөр хоногоор цэнэглэж хүлээдэг үе өнгөрчээ. 

#4 Баяртай - Гурилаа! 

Багаасаа л бид боов боорцог, бууз хуушуур, талх идэж өссөн ч орчин цагийн хоол зүйч, судлаачид гурилын сөрөг чанарыг судлан ходоод гэдсийг үрэвсүүлэх цавуулаг чанартайг анхааруулсаар байна. Гурил нь глютен, глиадин гэх хоёр уургаас бүрдэх бөгөөд эдгээр уураг нь гэдэсний ханыг үрэвсүүлдэг байна. Тэгэхээр идэж дассан гурилдаа "Баяртай" гэх цаг болсон байгаа биз? 

#5 Баяртай - Токсик андуудаа! 

"Уулын мод урттай богинотой" гэж бодсоор хортой харилцааг тэвчин өнгөрөөдөг цаг хуучирч, хэн бүхэн сэтгэл зүйн эрүүл мэндээ хайрладаг цаг үе иржээ. АНУ-ын Сэтгэл судлалын хүрээлэнгийн судалгаагаар насанд хүрэгч эмэгтэйчүүдийн 84 хувь нь, эрчүүдийн 75 хувь нь хортой нөхөрлөлийн харилцаанд өртөж байсан бол арван хүн тутмын нэг нь хортой үерхлийг биеэрээ туулжээ. Сэтгэл зүрхэндээ хор хөнөөлтэйг нь мэдсэн л бол зоригтойгоор холдон "Баяртай" гэж хэлцгээе. 

#6 Баяртай - Зузаан түрүүвч минь! 

Түнхийсэн зузаан түрүүвчиндээ бүх цалингаа хийж алхдаг цаг өнгөрчээ. Өдрөөс өдөрт цахимжиж буй өнөө цагт бэлэн мөнгийг орлох цахим түрүүвч, мөнгө шилжүүлгийн олон шинэчлэлүүд бидний амьдралыг хөнгөвчлөх болжээ. Зузаан, дэвхийсэн, томоос том түрүүвч минь, баяртай! 

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ СЭТГЭГДЭЛ?
5
2
13
2
1
1
2
9

СЭТГЭГДЭЛ БИЧИХ
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.