Сайн дурын ажил бол олон хүнтэй танилцах, ажлын туршлагатай болох, ур чадваруудаа хөгжүүлэх, цагийг үр дүнтэй өнгөрүүлэхээс гадна өөрийн санаа зовдог асуудалд оролцож, өөрчлөлт гаргах, үзэл бодлоо илэрхийлж, инийгэмд эерэг үзлийг түгээх хамгийн хайр татам бас гэгээлэг арга билээ. ЕБС-ийн сурагчид, оюутан залуус маань сайн дурын ажил, дадлагажигч хөтөлбөр зохион байгуулдаг байгууллагуудын тухай мэдээллийг нэг дороос аваарай. Мөн өөрийн мэддэг үр өгөөжтэй хөтөлбөрүүдийн тухай мэдээлэл нэмэх боломжтой юм шүү.
Энэхүү нийтлэлийг НҮБ-ын Хүүхдийн Сантай хамтран бэлтгэж хүргэлээ.
1. Монголын Хүүхдийн Зөвлөл

“ТЭГШ ОРОЛЦОО-ХЯЗГААРГҮЙ БОЛОМЖ” уриатайгаар үйл ажиллагаа явуулж буй Монголын Хүүхдийн Зөвлөл нь 21 аймаг, 9 дүүрэгт салбартай хүүхдийн өөрийн удирдлагын дээд байгууллага юм.
Хүүхэд бүр өөрийн эрх ашигт нөлөөлөх аливаа асуудлаар мэдээлэл авах, үзэл бодлоо илэрхийлэх, эвлэлдэн нэгдэх, шийдвэр гаргах үйл явцад сайн дурын үндсэн дээр оролцох, тэдний утга учиртай оролцоог бий болгох зорилготойгоор нээлттэй гишүүнчлэлийг зарладаг. Өнгөрөгч хавар нээлттэй гишүүнчлэлийн бүртгэл явагдсан бөгөөд жил бүрийн хавар шинэ элсэлтээ авдаг тул та фэйсбүүк хаягаар нь зочилж мэдээ мэдээлэл авах боломжтой.
Фэйсбүүк хаяг: Монголын хүүхдийн зөвлөл

2. Монголын Скаутын Холбоо

Монголын Скаутын Холбоо нь 1991 онд үүсгэн байгуулагдсан бөгөөд Дэлхий даяар 53 сая гаруй гишүүнчлэлтэй хамгийн том хүүхэд, залуучуудын хөдөлгөөн юм. Уг байгууллага нь олон улсын болон дотоодын төсөл хөтөлбөрүүд, зуслан цугларалт, олон талт сургалтуудыг зохион байгуулж, хэрэгжүүлдэг бөгөөд 18-аас дээш буюу насны хязгааргүй, хүйс, яс үндэс, нийгмийн гарал угсаа харгалзахгүйгээр сайн дурын ажил хийх боломжийг бий болгон ажилладаг байна. Харин 17 хүртэлх насны хүүхэд, өсвөр үеийнхэнтэй ажиллах сайн дурынхны хувьд тус байгууллагаас зохион байгуулалдаг “Бүлгийн удирдагч бэлтгэх анхан шатны үндсэн сургалт”-д заавал хамрагдах ёстой. Мөн Скаутын хөдөлгөөн нь дэлхийн хамгийн том сайн дурынхны сүлжээ бөгөөд Монголын Скаутын Холбоогоор дамжуулан олон улсад сайн дурын ажил хийхээс гадна олон төрлийн солилцооны хөтөлбөрүүдэд хамрагдах бүрэн боломжтой юм.
Сошиал хаяг:Facebook - Монголын Скаутын Холбоо-The Scout Association of MongoliaInstagram - The Scout Association of Mongolia
Холбогдох утас: 11324171Мэйл хаяг: info@scout.mn
3. Өсвөрийн Парламент

Хүүхэд залуусын дуу хоолойг сонсох, оролцоог нэмэгдүүлэх зорилготой үндэсний хөтөлбөр нь зургаан сарын турш үргэлжилж, оролцогчид маш чухал сэдвүүдийн хүрээнд олон талын нөлөөллийн ажлуудыг амжилттай зохион байгуулж байна. Энэхүү хөтөлбөрт Монгол улсын бүхий л аймгаас хүүхдүүдийг оролцуулан ажилладаг бөгөөд хөтөлбөрт хамрагдсан хүүхдүүд маань хөтөлбөрийн хугацаанд сайн дурын ажил хийх, нөлөөллийн ажил хийж, бусад хүүхдүүдэд мэдээ мэдээлэл түгээх, уриалах боломжтой болох юм.
Та бүхэн тус хөтөлбөрийг зарлагдах үеэр фэйсбүүк хуудсаар нь дамжуулан мэдээлэл авах боломжтой. Дараагийн ээлж хэзээ эхлэх тухай мэдээлэл тун удахгүй зарлагдах болно.
Цахим хаяг: usvuriin.parliament2022@gmail.comХолбогдох утас: 8900-6688
Фэйсбүүк хаяг: Өсвөрийн Парламент Хөтөлбөр

4. Youccan / Цэвэр агаарын төлөөх хүүхэд, залуучуудын сүлжээ

YouCCAN төсөл нь НҮБ-ын Хүүхдийн Сан, Монголын Скаутын Холбоо хамтран хэрэгжүүлдэг төсөл юм. юм. Анх 2019 оны зургаадугаар сард “Хүүхдийн Эрхийн Конвенцийн 30 жилийн ой”-н хүрээнд зохион байгуулагдсан Монголын скаутуудын үндэсний 6 дугаар Жемборийн оролцогч 1000 хүүхдэд агаарын бохирдлын талаар мэдээлэл өгч, “YOUCCAN - Уур амьсгалын өөрчлөлтийн эсрэг, цэвэр агаарын төлөөх хүүхэд залуучуудын сүлжээ” байгуулагдах эхлэлийг тавьсан байна.
Томоохон эвент болоод үйл ажиллагааны өмнө тэд олон нийтийн сүлжээгээр дамжуулан сайн дурын ажилтан авах тухай мэдээллийг түгээдэг бол, сайн дурын ажил хийх хүсэлтэй ямар ч хүн, хэдийд ч байсан өөрсдийнх нь утас болон мэйл хаяг, фэйсбүүкээр холбогдон сайн дурын ажилтнаар бүртгүүлэх боломжтой юм.
Цахим хаяг: youccanmongolia@gmail.com
Холбогдох утас: 011 32 4171
Фэйсбүүк хаяг: Youccan / Цэвэр агаарын төлөөх хүүхэд, залуучуудын сүлжээ

5. НҮБ-ын Залуучуудын Зөвлөх Хороо (UNYAP)

16-24 насны Монгол улсын иргэд Нэгдсэн Үндэстний Байгууллагын Залуучуудын Зөвлөх Хорооны гишүүн болж өөрийн төлөөлж буй байгууллага болон Монголын залуучуудын дуу хоолой төлөөлөл болон ажиллах боломж бий. Тус байгууллага нь НҮБ-ын дэргэдэх залуучуудын зөвлөх бүлгэм бөгөөд гишүүн болохын тулд та ямарваа нэгэн залуучуудын бүлгийг төлөөлөх шаардлагатай байдаг. Жишээлбэл иргэний нийгмийн байгууллага, ТББ, залуусын оролцооны клубууд.
НҮБ-ын Залуучуудын Зөвлөх Хороо нь жилдээ 1-2 удаа материал хүлээн авдаг бөгөөд өөрсдийн Facebook хуудсаар бүртгэлийн мэдээлэл зарладаг. Ирэх 4, 5 сарын үед анкет нээгдэнэ.
Цахим хаяг: team@unyap.mnХолбогдох утас: 9595-3362
Фэйсбүүк хаяг: United Nations Youth Advisory Panel in Mongolia - UNYAP

6. Хөөрхөн зүрх

Хүүхдийн эсрэг бэлгийн хүчирхийллийг таслан зогсоохын төлөө 2012 оноос эхлэн тасралтгүй, туушдаа ажиллаж буй төрийн бус, шашин болон нам, ашгийн бус байгууллага юм. Жендэрт суурилсан хүчирхийллийн талаар иргэд, олон нийтийн ойлголт мэдлэгийг нэмэгдүүлж, хандлагад нөлөө үзүүлэх, болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлэх, ухуулан сурталчлах ажиллагааг эерэг аргаар өөрчлөх зорилготой.
Жил бүрийн 8, 9-р сард сайн дурын гишүүний сонгон шалгаруулалтыг өөрийн Facebook хуудсаараа зарладаг.
Цахим хаяг: info@btifulhearts.orgХолбогдох утас: 70159688
Фэйсбүүк хаяг: Хөөрхөн Зүрх ТББ - Beautiful Hearts Against Sexual Violence

7. Залуучууд Хөгжлийн Төв

21 аймаг, Улаанбаатар хотын 9 дүүрэгт байдаг тус төв сайн дурын клуб ажиллуулж, мөн олон нийтэд чиглэсэн үйл ажиллагаанд сайн дураар оролцох боломжоор хангаж өгдөг. Залууст төрөл бүрийн мэдээ мэдээлэл өгч, сурч боловсорч, чөлөөт цагаа зөв боловсон өнгөрүүлэхэд тусалж, хүүхэд залуус хоорондоо эвлэлдэн нэгдэж, дуу хоолойгоо өргөхөд, нөлөөлөл бий болгоход чиглэгдсэн тус төв НҮБ-ын Хүн амын сангийн дэмжлэгтэйгээр үйл ажиллагаагаа явуулж байна.
Цахим хаяг: child.to.gov.mn
Холбогдох утас: 7027 2484

8. Монголын улаан загалмай нийгэмлэг

Үндэсний хүмүүнлэгийн байгууллага статустай 80 жилийн түүхтэй байгууллага бөгөөд сайн дурын ажилтнуудтай ажиллах өндөр ур чадвартай байгууллага юм. Мөн тус байгууллагад 1,5 жилээс дээш хугацаанд сайн дурын ажил хийсэн тохиолдолд сайн дурын ажил хийсэн тодорхойлолт бичиж өгч болдог бөгөөд энэ нь гадаад, дотоодын их дээд сургуулиудад тэтгэлэгтэй суралцахад дөхөм болдгоороо давуу талтай.
Цахим хаяг: info@redcross.mnХолбогдох утас: 77770508
Фэйсбүүк хаяг: Монголын улаан загалмай нийгэмлэг /Mongolian Red Cross Society/

9. Монголын сайн дурынхны төв

"EDU Volunteer", Анд, "Book Love", "Let's boost study", орон нутгийн хүүхэд хөгжлийн хөтөлбөр гэх мэт хүүхэд залууст чиглэсэн олон төрлийн хөтөлбөрийг зохион байгуулдаг тус төв сайн дурын ажил хийх боломжтой хөтөлбөрүүдийн мэдээллийг хүргэдгээс гадна, олон сонирхолтой хөтөлбөр, хөгжлийн үйл ажиллагаа зохиодог тул заавал сонирхоод үзээрэй.
Цахим хаяг: volunteercenter22@gmail.com
Фэйсбүүк хаяг: Монголын сайн дурынхны төв-Volunteer center of Mongolia

10. Монголын Тэргэнцэртэй Иргэдийн Үндэсний Холбоо

Төрийн үйлчилгээ олон нийтийн хандлагыг боловсронгуй, хүртээмжтэй болгоход нөлөөлөх замаар хөдөлгөөний хязгаарлалттай болон тэргэнцэртэй иргэдийн нийтлэг эрх ашгийг хамгаалж, оролцоог дэмждэг. Тус байгууллага нь сайн дурын залуусыг дэмжигч гишүүнээр бүртгэж авдаг бөгөөд нийгэмдээ эерэг хувь нэмэр оруулах залуучуудыг элсүүлдэг.
Цахим хаяг: wheelchairusersmongolia@gmail.com
Холбогдох утас: 7595 2929
Фэйсбүүк хаяг: Монголын тэргэнцэртэй иргэдийн үндэсний холбоо

11. ЛГБТ Төв

ЛГБТ Төв нь 2007 оноос үйл ажиллагаа явуулж байгаа бөгөөд Монгол дахь цор ганц Лесбиан, Гей, Бисексуал, Транс хүний эрхийн байгууллага юм. ЛГБТ хүний эрхийг дэмждэг эсвэл илүү их ойлголттой болохыг хүсэж байвал тус байгууллагад ажиллаарай хэмээн зөвлөе.
Цахим хаяг: info@lgbtcentre.mn
Холбогдох утас: 7011 0323
Фэйсбүүк хаяг: The LGBT Centre (Mongolia)

12. UN Youth Volunteers + UN Online volunteers

Зөвхөн Монголдоо ч биш, мөн гадаадын олон улсад цахимаар болон биетээр дадлага хийх боломжтойг та мэдэх үү? Энэхүү боломжийг НҮБ-аас бүрдүүлж өгсөн байна. НҮБ-ын сайн дурын залуучууд 18-29 насныхан бөгөөд улс төр, хөгжлийн болон хүмүүнлэгийн үйл ажиллагааны тэргүүн эгнээнд НҮБ-ын агентлагуудтай хамтран ажилладаг. Дэлхийг илүү сайхан газар болгохын төлөө бусад орны залуустай хамтран ажиллах боломжтойгоос гадна өөрийн ур чадвараа дээшлүүлэх, мэдлэг олж авах, олон улсын хөгжил, энх тайвныг бэхжүүлэх бодит байдлын талаар илүү сайн ойлголттой болох боломж бий болно. ЭНД дарж бүртгүүлэх боломжтой.

13. Amnesty International Mongolia - Монголын Эмнести Интернэшнл

Эмнести Интернэшнл нь хараат бус бие даасан байгууллага ба засгийн газар улс болон төрийн намуудаас санхүүжилт авдаггүй. Тус байгууллага нь шударга ёс, эрх чөлөө, үнэн, болон нэр төр нь үгүйсгэгдсэн хүн бүрийн хүний эрхийг хамгаалахаар нэгдсэн хүний эрхийг хамгаалагчдын даян дэлхийн хөдөлгөөн юм. Та хүний эрхийн мэдрэмжтэй, мэдлэгтэй болохыг хүсвэл тус байгууллагын 100 цагийн сертификаттай сайн дурын ажлын хөтөлбөрт хамрагдаарай.
Холбоо барих: 7000 4706
Цахим хаяг: members@amnesty.mn
Фэйсбүүк хаяг: Amnesty International Mongolia - Монголын Эмнести Интернэшнл

14. Монголын Залуучуудын Эвсэл

Монголын Залуучуудын Эвсэл нь 30 гаруй залуучуудын чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг иргэний нийгмийн төрийн бус байгууллагууд, тэдгээрийн харьяа клубууд гишүүн бөгөөд төр, олон улсын байгууллага, хувийн хэвшил болон залуучууд хоорондын хамтын ажиллагааг хангаж ажилладаг иргэний нийгмийн байгууллага юм. Тус байгууллага нь харилцан суралцаж хамтдаа хөгжих зарчмаар залуучуудын байгууллагуудын хөгжил, чадавхыг нэмэгдүүлэх, нийгэм эдийн засгийн бодлогод нөлөөлөх зорилготой билээ.
Монголын анхны сайн дурын ажилтан болон байгууллагыг холбох веб сайт https://ivolunteer.mn/ сайтаас та сайн дурын ажилп оролцох бүх талын мэдээллийг нэг дороос авах боломжтой юм.
Цахим хаяг: mongolianyouthcouncil@gmail.comХолбогдох утас: 7730 8585
Фэйсбүүк хаяг: Mongolian Youth Council / Монголын Залуучуудын Эвсэл

15. Өөрчлөлтийн төлөөх эмэгтэйчүүд

Хүний эрх, жендэрийн шударга ёсны төлөөх нийгмийн өөрчлөлтөд эмэгтэйчүүд, залуучуудын дуу хоолой болох тус төрийн бус байгууллага нь 2010 онд байгуулагдсан бөгөөд нийгэмд эмэгтэйчүүдийн эрхийн чиглэлээр олон кампанит ажлыг өрнүүлдэг билээ.
Тус байгууллагаас сайн дурын ажилтнуудыг бүртгэж, авах тусгайлсан хугацаа байдаггүй бөгөөд сонирхсон хэн бүхэн утсаар нь холбогдоод мэдээлэл авах бүрэн боломжтой.
Цахим хаяг: youngwomenforchange@gmail.comХолбогдох утас: 7011 2090
Фэйсбүүк хаяг: Women for Change NGO / Өөрчлөлтийн төлөөх Эмэгтэйчүүд ТББ
16. Азтай савар ТББ

"Азтай Савар - Амьтанд Хайртай Залуус" ТББ-нь Гэрийн тэжээвэр амьтны тухай хуультай болохыг уриалж, тусламж хэрэгтэй амьтдад тусалж, хүмүүст эерэг зөв ойлголтыг түгээж 10 жилийнхээ ойд хүрч ирээд байгаа билээ. Хэрвээ та 18 нас хүрсэн, хүн, амьтан бүгдэд ээлтэй, энэрэнгүй нийгмийг цогцлооход гар бие оролцохыг хүсвэл тэдний сайн дурын ажилтнаар элсэх боломжтой.
Цахим хаяг: contact@aztaisavar.mn
Фэйсбүүк хаяг: Азтай Савар ТББ - Lucky Paws NGO in Mongolia

17. Y-PEER Mongolia

Монголын залуучуудын үе тэнгийн боловсролын үндэсний сүлжээ (Y-PEER Mongolia) нь нөхөн үржихүйн болон бэлгийн эрүүл мэнд, эрхтэй холбоотой бүхий л асуудлуудаар анхаарлаа хандуулан, дээрх асуудлаар залуусын оролцоог хангахаар ажилладаг. Өртөөчилсөн сургалтууд, сургагч багш бэлтгэх Сургалтууд, зөвлөгөө өгөх, бүлгийн ярилцлага, цусны донорын өдөрлөг гээд олон төрлийн үйл ажиллагааг тогтмол зохион байгуулдаг.
Цахим хаяг: Y.peer.mn@gmail.comХолбогдох утас: +976 9995 1706
Фэйсбүүк хаяг: Y-PEER Mongolia

18. AIESEC Mongolia

Айсек байгууллага нь өөрсдийн соёл солилцооны болон Youth Speak Forum, Heading For The Future зэрэг бусад төсөл хөтөлбөрүүдээ тогтвортой хөгжлийн зорилтуудад тулгуурлан хэрэгжүүлдэг бөгөөд нийгэмд үргэлж залуучуудын дуу хоолойг хүргэхийг эрмэлзэж ажилладаг билээ. Манай улсын хувьд дэлхий дахинд болон дотооддоо тулгамдаж буй нийгмийн болон байгалийн олон асуудлыг шийдвэрлэхэд залуучууд чухал байр суурь эзлэх шаардлагатай байна. Тиймээс залуучуудад нийгэмд эзлэх байр суурь тэдний орон зайг бий болгох нь тогтвортой ногоон ирээдүйг бүтээхэд нэн чухал юм.
Дэлхийн 120 гаруй улсад хамгийн хямд зардлаар аялангаа сайн дурын ажил, дадлага хийх зэрэг боломжуудын тухай мэдээлэл авахыг хүсвэл ЭНД дарж бүртгүүлэх боломжтой юм байна.
Цахим хаяг: mongolia@aiesec.net
Холбогдох утас: 8991 0790
Фэйсбүүк хаяг: AIESEC Mongolia
