UBLife Logo
Кино

"Сэр сэр салхи" киног Монголоос Оскарын наадамд нэр дэвшүүлнэ

"Сэр сэр салхи" киног Монголоос Оскарын наадамд нэр дэвшүүлнэ

96 дахь удаагийн Оскарын наадамд Монгол улсыг төлөөлөн оролцох киногоор СЭР СЭР САЛХИ тодорлоо. Энэхүү мэдээг өнөөдөр Улаанбаатар Олон Улсын Кино Наадмын нээлтийн үзвэрийн үеэр дуулгасан юм.

П.Лхагвадуламын анхны бүрэн хэмжээний кино бүтээл хэдий ч тэрээр аль хэдийнээ Венецийн хоёр арслангийн эзэн болоод байгаа бөгөөд түүнийг Английн кино урлагийн мэргэжлийн нэр хүндтэй Screendaily сэтгүүл 2023 онд хамгийн их хүлээлттэй 18 залуу найруулагчийн нэгээр нэрлэсэн билээ.

2024 оны Оскарын наадам 2024 оны 3 дугаар сард Лос-Анжелес  хотноо зохион байгуулагдах бөгөөд Монголын Үндэсний Кино Урлагийн Зөвлөл нь 2023 онд бүтээгдсэн монгол кино дундаас Сэр Сэр Салхи киног урьдчилсан сонгон шалгаруулалтад явуулах боллоо.

Жил бүр 90 гаран улс уг эрхийг авдаг ба наадмын зүгээс эдгээр улсын кинонуудыг шигшиж 15 киноны shortlist зарладаг. Эцсийн шатанд шүүгчдийн санал хурааж, сонгогдсон кинонууд нэр дэвшдэг билээ.

Найруулагч П.Лхагвадуламын тус уран бүтээлд өвөг дээдэс, онгод тэнгэрийн ерөөл болон бүдэг бадаг ирээдүйн дунд өөрийгөө хайсан залуу зайрангийн эгэл түүхийг өгүүлэх болно.

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ СЭТГЭГДЭЛ?
0
0
7
0
0
0
0
0

СЭТГЭГДЭЛ БИЧИХ
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.