UBLife Logo
Newsfeed

Ямар ч мэргэжилгүй залуу өмгөөлөгчийн дүр эсгэн 26 шүүх хуралд ялалт байгуулжээ

Г.Сүрэн
Г.Сүрэн
Ямар ч мэргэжилгүй залуу өмгөөлөгчийн дүр эсгэн 26 шүүх хуралд ялалт байгуулжээ

Хуурамчаар өмгөөлөгчийн дүр эсгэн 26 удаагийн шүүх хуралд оролцсон Кени улсын иргэн Бриан Мвенда гэх залууг цагдаа нар баривчилжээ. Тэр ямар ч хуулийн мэргэжил эзэмшээгүй хэрнээ оролцсон бүх шүүх хуралдаа ялалт байгуулсан нь олныг гайхшируулж байна. 

Бриан өөрийгөө өмгөөлөгч хэмээн танилцуулан хүмүүсийн хэргийг хүлээн авч, улмаар давж заалдах шатны шүүх, дээд шүүхийн хэргүүдэд ч ялалт байгуулсан гэнэ. Түүнийг хуулийн нийгэмлэг сэжиглэж, олон арван өмгөөлөгчид шалгуулахыг хүссэн тул цагдаа нар түүнийг удаа дараа байцаасны эцэст л жинхэнээсээ өмгөөлөгч биш, ердөө дүр эсгэж байсныг нь мэдсэн гэжээ. Брианыг байцааж байгаа бөгөөд зохих ёсны ял ногдуулахыг хуулийн нийгэмлэгээс шаардаж байна. 

Харин Кенийн Үйлдвэрчний эвлэлийн байгууллагаас Брианыг ялаа эдэлж дууссаны дараа хамтран ажиллахад нээлттэйгээ илэрхийлж, "Зөвөөр ашиглаж чадвал амжилтад хүрэх боломжтой гайхалтай оюун ухаан" хэмээн магтсан гэнэ. 

Эх сурвалж: Nigerian Tribune

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ СЭТГЭГДЭЛ?
12
2
2
0
0
2
0
0

СЭТГЭГДЭЛ БИЧИХ
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.
Энэ 7 хоногийн онцлох эвентүүд: Жизель, “Алтан өргөө“ олон улсын кино наадам, дэлхийн цирк +

Энэ 7 хоногийн онцлох эвентүүд: Жизель, “Алтан өргөө“ олон улсын кино наадам, дэлхийн цирк +

14 хотод хуваагдахаа шахсан Улаанбаатар хотод маань хаврын хуйсагнасан өдрүүд үргэлжилж байна. Өөрийгөө завгүй байлгаж, сонирхолтой арга хэмжээнүүдээр ороод гарахад яагаад болохгүй гэж тийм ээ?

Энэ долоо хоногийн онцлох эвентүүд: Дуурь, сонгодог болон үндэсний хөгжим, и-спорт тэмцээн, хурим

Энэ долоо хоногийн онцлох эвентүүд: Дуурь, сонгодог болон үндэсний хөгжим, и-спорт тэмцээн, хурим

Нарны илч өдрөөс өдөрт халуун дулаанаа бидэнд бэлэглэж буй шинэхэн долоо хоногийн мэндийг уншигчдадаа хүргэе. Энэ долоо хоногийн нарлаг, дулаан өдрүүдэд Улаанбаатарт болох арга хэмжээ, үзвэр үйлчилгээнүүдийн мэдээллийг энэ нийтлэлээс уншаарай.