UBLife Logo
Сэтгэл судлал

Шархалсан зүрхнээсээ болж бусдад муухай аашилдаг хүмүүсийн л ойлгох 11 мэдрэмж

О.Анхзаяа
О.Анхзаяа
Шархалсан зүрхнээсээ болж бусдад муухай аашилдаг хүмүүсийн л ойлгох 11 мэдрэмж

Хүмүүс таныг муухай ааштай, муухай хардаг, хаагдмал, ойртож боломгүй хүн гэж хардаг ч та шархалсан зүрхтэй нэгэн бол энэ нийтлэлийг цааш түгээгээрэй!


1. Та өөрийн эрхгүй л хаагдмал болж орхисон. Учир нь таны итгэсэн хүмүүс таныг шархлуулж, гомдоох нь элбэг байдаг учраас тэр.

2. Та өөрийгөө тойруулан хана босгож орхисон учир зөвхөн түүнийг эвдэж, давж орж ирэх чадалтай нь л таны найз, дотнын хүн болон үлддэг. Гэвч тэгж чадах хүн дэндүү ховор.

3. Хүмүүс таныг буруугаар ярьж, заримдаа шүүмжилж байгааг та тоохоо болиод уджээ.

4. Таны шэйр хийдэг хөгжилтэй зургууд, "meme", бичлэгүүд гээд бүгд л шархалсан зүрхийг халхлах хаалтууд байдаг.

5. Хүмүүсийн өмнө та "bit** face" гаргадаг. Яг л таны өөрийн төрх юм шиг. Гэвч та инээмсэглэхдээ, эсвэл дотнын хүмүүс дундаа байхдаа хамгийн зөөлөн ааштай, эелдэг царайны хувиралтай нь байдаг. 

6. Хэн нэгэн таны ертөнцөд бага багаар ойртож эхлэхэд та айж эхэлдэг. Тийм ч учраас муухай аашилж, өөрийгөө хүрч боломгүй нэгэн гэж мэдрүүлэх нь бий.

7. Яг үнэндээ та дотроо туйлын эмзэг бас мэдрэмтгий нэгэн.

8. Бас ямар нэгэн зүйлд амархан сэтгэл хөдөлж, эмзэг хүлээж авах гээд байдаг хандлагатай учир гадаад төрхөндөө анхаарч, хуурамч баг зүүхийг эрмэлздэг.

9. Хэзээ нэгэн өдөр таны шархалсан зүрх эдгэрч, хүмүүст дахин итгэх өдөр ирнэ гэдэгт итгэлтэй байхыг хүсдэг.

10. Өвдөх, хууран мэхлэгдэх ямар байдгийг мэддэг учир бусад хүмүүсийг гомдоохгүйг, шархлуулахгүйг чин сэтгэлээсээ хүсдэг.

11. Хэрэв амьдралд нь зөв хүн орж ирвэл тэр цаг мөчөөс эхлээд өөр юу ч түүнийг өвтгөж зовоож чадахгүй мэт жаргалтай болдог.

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ СЭТГЭГДЭЛ?
0
0
0
0
1
0
1
0

СЭТГЭГДЭЛ БИЧИХ
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.