UBLife Logo
Newsfeed

Хэрвээ та энэ 10 зүйлийг бусдын төлөө хийж чаддаг бол үнэхээр ХАЙР ТАТАМ хүн

Г.Сүрэн
Г.Сүрэн
Хэрвээ та энэ 10 зүйлийг бусдын төлөө хийж чаддаг бол үнэхээр ХАЙР ТАТАМ хүн

Харгис хэрцгий өнөөгийн нийгэмд бусдад халуун дулааныг мэдрүүлж, хүний сайхан сэтгэлд итгэх итгэл бэлэглэдэг хүмүүсийг хайрлаад баршгүй ээ. Хамгийн хайр татам хүмүүс бусдын төлөө юуг хийж чаддаг гээч? 

#1 Та бусдад чин сэтгэлээсээ баяр хүргэж, бусдын өмнөөс догдлон баярлаж чаддаг. 

Та бусдын баярт өдрийг хуваалцаж, аз жаргалтай цаг үеийг нь дурсамжтай байлгахын төлөө хичээж, хайртай хүмүүсээ тангүйгээр ч баяр хөөртэй байгаад нь сэтгэлээсээ баярлаж чаддаг. 

#2 Та бусдыг хүнд хэцүү үед нь мөрөө түшүүлдэг

Хүнд гуниг зовлонтой үед нь нөмөр түшиг болдог хүн маш цөөн байдаг. Харин та тэдний хүнд хэцүү үеийг нь ч хуваалцан, уйлахад нь мөрөө түшүүлж, тэвдэж явахад нь тэмээгээр тусалж чаддаг. 

#3 Та тэднийг шүүж, шүүмжлэлгүйгээр сонсож ойлгохыг хичээдэг

Бусдын амьдралыг шүүж тодорхойлгүйгээр сэтгэлд нь чухам юу болж, юу мэдрэгдэж буйг ойлгохыг хичээх нь хүний хамгийн сайхан чанаруудын нэг. Бусдын яриаг сонсохдоо зөвлөгөө өгч, шүүмжлэл магтаалын алийг нь ч хэлэлгүйгээр зөвхөн түүнийг ойлгохыг хичээж байгаарай. Бид ч бас бусдад амьдралаа ярихдаа ойлгогдохыг л хүсдэг шүү дээ. 

#4 Та тэдэнд хэрэгтэй зүйлээр нь тусалж чаддаг 

Энд бусдын төлөө өөрийгөө золиосолж, өөрийнхөө байдаг бүхнээ бусдад өгөхийг яриагүйг ойлгоорой. Харин ойр дотнынхондоо хэрэгтэй үед нь тус дэм болж, харамгүйгээр санаа тавьж, өөрөө тусалж чадахгүй бол тусалж чадах хүнийг холбож өгөх зэрэг "сэтгэл" хүнд хамгийн тод мэдрэгддэг билээ. 

#5 Та хүмүүст хамгийн уужим сэтгэлийг мэдрүүлдэг 

Хамгийн гайхалтай, уужим сэтгэл хэзээ илэрдэг гээч? Сэтгэл хөдөлсөн үед. Уур уцаар, түр зуурын сэтгэл хөдлөл, сөрөг мэдрэмж төрөх үед өөрийгөө хянаж, уужим сэтгэлээр бусдыг уучилж, өөрийгөө ч зовоолгүйгээр хамгийн ухаалаг шийдвэр гаргадаг хүмүүс хамгийн хайр татам! 

#6 Та бусдад "ид шид" мэт хэрэгтэй ганц үгийг нь хэлж чаддаг

Ганц сайхан үгээр дутаж яваа хүнд гарцаагүй түүнийг нь та хэлж чаддаг. Бусдад амьдралд итгэх итгэл, хайрлам дулаан эрч хүч, инээмсэглээд босох урам зоригийг бид үгийн хүчээр мэдрүүлдэг. Бусдаас хамгийн сайхан үгсийг хэзээ ч бүү харамлаарай. 

#7 Та бусдыг дотоод хүч, авьяас чадвараа гэрэлтүүлэхэд нь нөлөөлдөг

Дотроосоо гэрэлтсэн, амьдралд хайртай хүнтэй хоромхон зуур үг солиход л гайхалтай дулаахан мэдрэмж нь сэтгэлд үлддэг. Та түүний нэгэн адил бусдад өөрийнхөө гайхалтай талаа гарган ирж, өнгөлж тордоход нь нөлөөлдөг. Хүн өөрийгөө бусдад хэрхэн хэлж ярьж буй нь бус бусдыг өөрийгөө хэрхэн мэдрэхэд хүргэж буй нь чухал гэдэг дээ. 

#8 Та хэнээс ч сайхан талыг нь олж харж чаддаг 

Гудамжинд зөрөн өнгөрөх хүн бүр өөр өөрийнхөөрөө гайхалтай давуу талтай, давтагдашгүй ертөнц гэдэгт та итгэдэг. Олон хүний дургүйцэн үзэн ядаж буй хүнд ч сайхан тал байж л таарна. 

#9 Та бусдын материаллаг талыг бус дотоод ертөнцийг нь сонирхдог

Хүнтэй уулзахад таныг гадна талаас нь дүгнэж, өмссөн хувцас харагдаж буй байдал, нийгмийн статусаар дүгнэж буй эсэх нь шууд мэдрэгддэг дээ? Харин хайр татам хүмүүс бусдын материаллаг талыг бус дотоод сэтгэлийг нь сонирхож, дотоод сэтгэлээр нь үнэлж хүндэтгэхийг илүүд үздэг. 

#10 Та бүх зүйлд тэвчээртэй ханддаг

Хамгийн сайн найздаа нэг л удаа үл ойлгогдохоор үг хэлэхэд нүүр буруулаад яваад өгвөл та яах вэ? Үнэхээр хэцүү санагдана биз? Тэгвэл хамгийн хайр татам хүмүүс бусдад хүлээцтэй хандаж, өнгөц дүгнэлт хийлгүй цаад утга учрыг нь ойлгохыг хичээдэг нь гайхалтай. 

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ СЭТГЭГДЭЛ?
0
0
3
0
0
0
1
0

СЭТГЭГДЭЛ БИЧИХ
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.
Энэ 7 хоногийн онцлох эвентүүд: Жизель, “Алтан өргөө“ олон улсын кино наадам, дэлхийн цирк +

Энэ 7 хоногийн онцлох эвентүүд: Жизель, “Алтан өргөө“ олон улсын кино наадам, дэлхийн цирк +

14 хотод хуваагдахаа шахсан Улаанбаатар хотод маань хаврын хуйсагнасан өдрүүд үргэлжилж байна. Өөрийгөө завгүй байлгаж, сонирхолтой арга хэмжээнүүдээр ороод гарахад яагаад болохгүй гэж тийм ээ?

Энэ долоо хоногийн онцлох эвентүүд: Дуурь, сонгодог болон үндэсний хөгжим, и-спорт тэмцээн, хурим

Энэ долоо хоногийн онцлох эвентүүд: Дуурь, сонгодог болон үндэсний хөгжим, и-спорт тэмцээн, хурим

Нарны илч өдрөөс өдөрт халуун дулаанаа бидэнд бэлэглэж буй шинэхэн долоо хоногийн мэндийг уншигчдадаа хүргэе. Энэ долоо хоногийн нарлаг, дулаан өдрүүдэд Улаанбаатарт болох арга хэмжээ, үзвэр үйлчилгээнүүдийн мэдээллийг энэ нийтлэлээс уншаарай.