Өнөөдөр баасан гараг.

Та хэрэв гарч орох бодолтой байвал дараах нийтлэлд таны өнөөдөр гараад тааралдаж магадгүй хүмүүсийн тухай бичсэн байгаа. Эсвэл та өөрөө энэ хүмүүсийн нэг ч юм билүү.
1. Бүгдийг байлдан дагуулагчТанихгүй мөртлөө хүн бүхэнтэй хөгжилдөж, доргиж чаддаг хүнтэй та таарч байсан л биздээ? Ийм хүмүүс баасан гарагийн үдэшлэг, цугларалтыг чимж, жинхэнэ утгаар нь мэдрэхэд тусалдаг. Магадгүй ийм хүмүүсийн ачаар уур амьсгал илүү их сэргэдэг байх.

2. Чимээгүй тандагчТэр хүмүүстэй нэг их юм ярихгүй, тоглохгүй, бүжиглэхгүй. Тэр хаа нэгтээ сандал дээр суунгаа уух юм шимж, бүгдийг ажиглаж байдаг.

3. Өөр газар баймаар байгаа ч найзыгаа дагаж яваа хүмүүс
Тэд нэг л сонирхолгүй байгаа мэт, үг дуу цөөтэй байдалтай сууж байдаг. Найз руугаа үе үе харж, утсаа харж, оюун бодол нь хаа нэгтээ хөвөрнө. Шинэ хүмүүстэй танилцах бодол байхгүй, хурдхан өөрийнх нь хүсэж байгаа зүйл рүү явахыг л яарна.

4. Байн байн харж, ойртож, эргүүлэхийг оролддог "эвгүй гар"
Юм л бол таны хойно, урд наалдаж зогсоод, хувийн орон зайг тань хүндлэх нь битгий хэл бүр дайрч давшлаад ирнэ. Байнга ширтэх нь танд таагүй сэтгэгдэл төрүүлдэг.

5. Бусдаасаа түрүүлэн согтогч
Тэр ямагт ганцаараа хамгийн түрүүнд согтож, хамгийн түрүүнд тасарч унадаг. Нэг мэдэхэд тэд ямар нэгэн бүтэлгүй зүйлд орооцолдчихсон явж байдаг. Эсвэл бүх сайхан зүйлийг мэдэрч чадалгүй оргил үйл явдлуудыг алддаг.

6. Гуниг ганцаардлаа мартах гэсэн нэгэн
Ямар нэгэн хэцүү зүйл тохиолдоход хүмүүс тайвшрал, хөгжөөнийг өөр газраас хайдаг. Тийм ч учраас гунигтай, хэцүү байдлаа арилгахыг хүссэн хүмүүс их тааралдана. Гэхдээ ихэнх тохиолдолд илүү гуниглах нь бий.

7. Хариад амрахыг мөрөөдөж буй нэгэн
Нүдэнд нь ор хөнжил харагдаж, сайхан амрахыг, кино үзэхийг хүсэн ядарч, чимээгүйхэн суух хүмүүс. Утсаа оролдож, яажшуухан бултах вэ гэж арга хайн, өөр хүн явлаа гэх үед год үсрэн босоод дагаж гүйхэд бэлэн.

8. Байнга л байж байдаг хүн
Та тэр хүнийг нэг их сайн танихгүй. Гэхдээ байнга л таардаг. Таарсаар байгаад бүр таньдаг юм шиг болчихсон гэж хэлж болно.