1. Zura Summer Show: 2,3,4Байж болох хамгийн галзуу санааг гал найзууд л сэддэг тэ.
Фантастик продакшны залуус оюутан ахуй цагаасаа нөхөрлөсөн түүхтэй. Тэдний нөхөрлөлийн үнэ цэнийг Монголын кино зах зээлд гаргасан уран бүтээлүүдээс харж болно гэхэд хилсдэхгүй. Энэ удаагийн Zura Summer шоу продакшны залуусын танин мэдэхүйн мэдлэгийг сорьж, биеийн хүчний хүндхэн даалгавруудыг оноон багуудын хооронд гал гаргасан өрсөлдөөнийг гаргаж чадсанаараа үзэгчдийн анхаарлыг нэлээдгүй татаж чадсан. Хэдий ширүүн тулаантай ч тэдний нэгнийгээ гэх андын сэтгэл тоглоомын дүрмийг хүртэл өөрчлөөд амждаг. Продюсерын багаас өгсөн галзуу даалгавруудыг Фантастик продакшны залуус хэрхэн давж гарсан бол. Найзуудтайгаа үзэхэд элгээ хөштөл хөгжилдөж чадах Zura Summer Show-г энэ удаа бид заавал санал болгож байна.
2. Сүйт бүсгүй Удаан хугацааны туршид ганц бие явсан найзуудын түүх одоо л нэг цэгцэрсэн гэнэ шүү.Киноны гол дүр хөгжилтэй, сэргэлэн, тэгсэн хэрнээ жаахан бүтэлгүй Ари бусад найзуудаасаа нас дээгүүр ч хамгийн азтай, үнэнч, романтик хувь тавилантайгаа энэ анги дээр учирна. Гэсэн ч зовсны эцэст жаргана гэдэг шиг сэтгэл зүйн хүндхэн бөгөөд хөгтэй үйл явдал түүнд тохиолддог. Хайртай найзуудынхаа чин сэтгэлийн тусламжтайгаар удирдлагыг гартаа авч чадах түүнд найзууд нь хэрхэн тусалсан бол? Бас түүний цагаан морьтой хунтайж Заанаа ахын найрах урлаг хэрхэн биднийг гайхшруулахыг энэ киноноос үзээрэй.
3. Topgun: Maverick
30 жилийн турш тэнгисийн цэргийн шилдэг нисгэгч байсан Пит Маверик Митчелл эрэлхэг зоригтой, аливаа даалгаврыг давуулын биелүүлэх дуртайгаараа алдартай. Шинэ төгсөгчдийг бэлтгэх хүндхэн даалгавар авсан тэрээр энэ хугацаанд олон жилийн өмнө шилдэг хамтрагчаа алдсан аймшигт түүхтэйгээ ахин нүүр тулах шаардлагатай болно. Гэхдээ яаж гэж үү. Энэ ярихад хэтэрхий хайран түүх. Шилдэг хамтрагч, сайн найзтайгаа заавал үзээрэй.
Эдгээр кино тус бүрийг Юнивишнийн “Хамтдаа жаргалтай” цэсээс 2’000 төгрөгөөр үзэж болох юм байна. Монголын болон Холливудын 200 гаруй шилдэг кино багтсан гэнэ шүү. Дэлгэрэнгүй мэдээллийг ЭНД-ээс.

4. Harry Potter 20th Anniversary: Return to HogwartsХарри Поттер хаана ч хэзээ ч гарч байсан, хэд ч үзээд уйддаггүй гайхалтай цуврал гэдэгтэй хүн бүр санал нийлэх биз ээ. Үзэж амжаагүй хүмүүс байх вий гэж бодоод энд заавал онцолж байна. Олон жилийн хугацаанд Хогвардсын ард бидний мэдэхүй олон олон нууц нуугдаж байсныг энэхүү баримтат кино гэрчилдэг. Гол дүрүүд маань дүр бүтээх явцад тохиолдож байсан баяртай, гунигтай хором мөч бүрийг хуваалцдаг. Сэтгэл хөдлөхгүй байхын аргагүй өрөвдмөөр, хайрламаар түүхүүд ч гардаг. Гол нь эндээс энэ олон жилийн гайхалтай нөхөрлөлийг та эцэст нь харж болно.
5. Last Christmas

Кейт бол бяцхан азгүй элф. Тэр дуучин болох мөрөөдөлтэй ч учраа олохгүй явсаар түүний амьдрал нэгэн хэвийн уйтгартай хэв маягтай болсон байдаг. Гэвч энэ зул сарын баяраар түүнд нэгэн гайхалтай үйл явдал тохиолдох ба түүний зүрх сэтгэлийг өөр хэн нэгэн зөвшөөрөлгүйгээр удирдаж байсныг олж мэднэ. Чиний төлөө гэх хүн хорвоо дэлхий дээр хаа нэгтээ заавал байж л байдгийг нотолсон энэхүү сэтгэл догдлом киноноос та ганцаардал бол сонголт гэдгийг олж харах болно. Чиний дэргэд үргэлж биш ч зүрх сэтгэлд тань дандаа хамт байдаг найзуудаа дуудаад хамтдаа үзэхэд хамгийн дулаахан сэдэвтэй кино ‘өнгөрсөн зул сар’ байх болно.