UBLife Logo
Newsfeed

"Хайрын даатгал"-д хамрагдсан хятад залуу даатгалын компанийг шүүхэд өгчээ

Г.Сүрэн
Г.Сүрэн
"Хайрын даатгал"-д хамрагдсан хятад залуу даатгалын компанийг шүүхэд өгчээ

Хятад улсад сүүлийн жилүүдэд "хайрын" гэх өвөрмөц тодотголтой даатгалын үйлчилгээ олны анхаарлыг татах болжээ. 99 юаниас 495 юанийн төлбөрийн сонголттой уг даатгалд хамрагдсан хос 3-10 жилийн дотор гэрлэвэл хайр сэтгэлийг нь урамшуулан өндөр дүнтэй төлбөр олгох заалттай гэнэ. 

Тэгвэл Лю Шиаомин гэх хятад залуу 2018 онд дунд ангиасаа үерхсэн найз бүсгүйдээ гэнэтийн бэлэг барихаар уг даатгалд хамрагдсан ч 2022 онд хоёр тийш болжээ. Ингээд бүх болзлыг нь биелүүлсэн тул төлбөрөө авах гэтэл даатгалын компаниас "Хайр сэтгэлийг даатгадаггүй" хэмээн олгохоос татгалзсанд залуу шүүхэд хандсан аж. 

Улмаар шүүхээс даатгалын компанийн буруу болохыг тогтоон залуугийн 495 юаниар хамрагдсан даатгалаас нь 9995 юан буюу 14 мянган ам.долларын нөхөн төлбөрийг олгуулсан байна. 

Хятадын энэхүү өвөрмөц "Хайрын даатгал"-д өнөөг хүртэл 15 мянга гаруй хос хамрагдаад байгаа гэнэ. 

Эх сурвалж: SCMP 

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ СЭТГЭГДЭЛ?
0
1
0
0
0
0
0
0

СЭТГЭГДЭЛ БИЧИХ
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.
Энэ 7 хоногийн онцлох эвентүүд: Жизель, “Алтан өргөө“ олон улсын кино наадам, дэлхийн цирк +

Энэ 7 хоногийн онцлох эвентүүд: Жизель, “Алтан өргөө“ олон улсын кино наадам, дэлхийн цирк +

14 хотод хуваагдахаа шахсан Улаанбаатар хотод маань хаврын хуйсагнасан өдрүүд үргэлжилж байна. Өөрийгөө завгүй байлгаж, сонирхолтой арга хэмжээнүүдээр ороод гарахад яагаад болохгүй гэж тийм ээ?

Энэ долоо хоногийн онцлох эвентүүд: Дуурь, сонгодог болон үндэсний хөгжим, и-спорт тэмцээн, хурим

Энэ долоо хоногийн онцлох эвентүүд: Дуурь, сонгодог болон үндэсний хөгжим, и-спорт тэмцээн, хурим

Нарны илч өдрөөс өдөрт халуун дулаанаа бидэнд бэлэглэж буй шинэхэн долоо хоногийн мэндийг уншигчдадаа хүргэе. Энэ долоо хоногийн нарлаг, дулаан өдрүүдэд Улаанбаатарт болох арга хэмжээ, үзвэр үйлчилгээнүүдийн мэдээллийг энэ нийтлэлээс уншаарай.