Дэлхийн бөхийн нэгдсэн холбооноос 2023 оны шилдэг бөхөд нэр дэвшсэн таван бөхийн нэрийг зарлалаа. Энэхүү таван бөхийг ДАШТ, тивийн АШТ, чансааны дөрвөн тэмцээний дүнгээр тодруулжээ. 2023 оны Дэлхийн шилдэг бөхийг UWW холбооны албан ёсны сайт дээр спорт сонирхогчдын санал асуулгаар тодруулна. Санал асуулга 17-ны өдөр хзртэл үргэлжилнэ.
Таван нэр дэвшигчийн гурав нь Оросын чөлөөт бөхийн школын бүтээгдхүүнүүд байна. Хасавюртын Исмаил Мусукаев (Унгар), Махачкалагийн Ахмед Тажудинов (Бахрейн), ОХУ-ын Заурбек Сидаков нартай АНУ-ын олимпын аварга Дэвид Тейлор, Токио олимпын медальт Ираны Амир Заре хоёр өрсөлдөнө.
Бахрейны Тажудинов энэ жил дэлхийн аварга болсноос гадна Азийн наадам, Азийн АШТ, Киргизийн чансааны тэмцээнд түрүүлсэн. 97 кг-ын чансааг 87520 оноотой тэргүүлж байна.
Ираны Амир Заре – 125 кг-ын чансааг 69000 оноогоор тэргүүлсэн. ДАШТ, Азийн наадам, Хорватын чансааны тэмцээнд түрүүлсэн.
Унгарын Исмаил Мусукаев – Дэлхийн аварга. 65 кг-д чансааны 3-т 62520 оноотой бичигдэж байгаа.
Дэвид Тейлор – Дэлхийн аварга. 86 кг-ын чансааны 6-д 45000 оноотой жагссан.
Заурбек Сидаков – дэлхийн аварга.(74 кг-ын чансааны 2-т 45000 оноотой.