Хайх зүйлээ бичнэ үү

2 мин

Цэрэг бүртгэж эхэллээ

Цаасан ба цахим бүртгэлийг энэ сарын 4-19-нд зохион байгуулж байна.


Монгол Улсын Цэргийн албаны тухай хуулийн 34 дүгээр зүйл, Батлан хамгаалахын сайдын 2017 оны Цэргийн бүртгэл явуулах тухай журамд заасны дагуу нийслэлийн хэмжээнд цэргийн бүртгэлийг нэгдүгээр сарын 4-19-нд зохион байгуулж байна. Энэ талаар НЗДТГ-ын Цэргийн штабын дарга Г.Ялалт, Цэргийн штабын тоо бүртгэлийн офицер Н.Насанбат, "И-Монгол академи" УТҮГ-ын Салбар дундын зохицуулалтын газрын Төслийн менежер Б.Батзул нар мэдээлэл өглөө.

НЗДТГ-ын Цэргийн штабын дарга Г.Ялалт “Цэргийн бүртгэлийг цаасан суурьт болон цахим хосолсон хэлбэрээр зохион байгуулж буй. Ингэснээр иргэн хүссэн газраасаа бүртгэлээ хийлгэх боломжтой болсон. Хүртээмжтэй байдлыг хангасан энэ тохиолдолд цэргийн бүртгэлд хамрагдаагүй иргэдийг Монгол Улсын Зөрчлийн тухай хуулиар торгох зохицуулалт бий гэдгийг анхаарах нь зүйтэй” хэмээлээ.

НЗДТГ-ын Цэргийн штабын тоо бүртгэлийн офицер Н.Насанбат “Цэргийн бүртгэлийг өөрийн оршин суугаа хорооны Засаг даргын ажлын албаны байранд ажлын өдрүүдэд 08:00-18:00 цаг хүртэл, амралтын өдрүүдэд 09:00-16:00 цагийн хооронд бүртгүүлэх боломжтой. Бүртгүүлэхдээ иргэний үнэмлэх, цэргийн үүрэгтний үнэмлэх, ажлын газрын үнэмлэх, цэргийн үүрэгтний үнэмлэхгүй бол 3х4 см хэмжээтэй хоёр ширхэг цээж зураг хавсаргах юм” гэв.

"И-Монгол академи" УТҮГ-ын Салбар дундын зохицуулалтын газрын Төслийн менежер Б.Батзул “Цэргийн бүртгэлийн үйлчилгээнд гурван төрлөөр хүсэлт өгөх боломжтой. Нэгдүгээрт гар утасны аппликейшн, хоёрдугаарт вэб портал буюу www.e-mongolia.mn, гуравдугаарт нийслэл болон 21 аймаг, 330 суманд байрлаж буй төрийн үйлчилгээний оператор ажилтнаар дамжуулан үйлчилгээг авч болно. Мөн өнгөрсөн жилүүдэд түгээмэл гардаг байсан алдаанууд болох хаягийн шилжилт, засвар оруулах боломжгүй байдлыг засварлан, сайжруулалт хийсэн” гэдгийг онцолж байлаа. Цахим үйлчилгээний нэгдсэн “E-Mongolia” системээр цэргийн бүртгэл хийлгэсэн тохиолдолд цэргийн үүрэгтний үнэмлэхэд тэмдэглэл хийлгэх шаардлагагүй юм.

Хамгийн их уншилттай
1
2024.04.08
Хөрөг | “Ганцхан чи л чадна” гэж насаар минь итгэж, тод байлгав
2
2024.03.29
Кёкүшюүзан: Би Хакүхогийн төлөө тэмцэнэ
3
2024.04.16
7 хоног согтууруулах ундаа хэрэглэхгүй бол биед гарах 8 эерэг өөрчлөлт
холбоотой мэдээ
1
4 өдрийн өмнө
Shangrila La Mall-d сүндэрлэсэн мод ямар учиртай вэ?
2
2024.04.24
Их Британийн Гадаад хэргийн яамны сайд Дэвид Камерон: Бидний өмнө олон боломж байна
3
2024.04.22
Хүүхэд, залуучуудын театр 4 сарын 25-нд нээлтээ хийнэ
санал болгох
1
3 өдрийн өмнө
Японы амьтны хүрээлэн усны үхрээ үнэндээ эмэгтэй байсныг 7 жилийн дараа мэджээ
2
4 өдрийн өмнө
Rotten Tomatoes дээр 99 хувийн үнэлгээ авсан "Shōgun" цувралын тухай 10 баримт
3
2024.04.24
Playlist: Цас бороотой бүрхэг сэрүүхэн өдөр сонсох 10 дуу

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
0
0
0
0
0
0
0

Сэтгэгдэл бичих (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.