Хайх зүйлээ бичнэ үү

4 мин

Алисагийн тэмдэглэл: Романтик харилцаанаас туйлдах мэдрэмжийн тухай


Энэ удаагийн Алисагийн тэмдэглэл дээрээ та бүхэнтэй хайр дурлалын тухай ярилцахыг хүслээ. Тэр дундаа хайр сэтгэлийн асуудлаас холдохыг хүсэж, үүнтэй холбоотой ямар ч үйл явдалд түүртэж байгаа бол тэр тухай ярилцъя.

Романтик харилцаанаас туйлдах буюу "Relationship Burnout"-ийн үеэр илэрдэг дараах шинж тэмдгүүдийг бид бүгд мэдэх хэрэгтэй.

Үүнд; 

  • Хамтрагчийнхаа тухай сөрөг бодлуудад автах
  • Хамт байх, ямар нэг зүйл хийх хүсэл багасах
  • Хэнтэй ч, юу ч яримааргүй, ганцаараа баймаар санагдаж, байнга ядарсан мэдрэмж авах
  • Дотно харилцааны хүсэл мэдрэмж буурах, хүсэхээ болих
  • Нойр авахад хэцүү байх
  • Хэрүүл тэмцэл ихэсч, ойлголцох хүсэлгүй болох
  • Юунд ч хичээхийг хүсэхээ болих
  • Салах, холдох тухай бодогдож эхлэх
  • Юунд ч зориулах эрч хүчгүй болсон мэт санагдаж, эмзэг, гунигтай болох гэх мэт.

Мөн энэхүү туйлдах шинж тэмдэг зөвхөн романтик харилцаа бус найз нөхөрлөл, хамт олон, гэр бүлийн гишүүд гээд олон төрлийн харилцаанд ч илэрч болдог. Хэрэв үүнийг тоолгүй орхих юм бол дарамт, сөрөг мэдрэмжид ихээхэн автаж, эцэст нь харилцаагаа дуусгахад хүрч болно хэмээн Эмили Морс хэмээх харилцаа холбооны коуч онцгойлон тайлбарлажээ.

Бидний харилцааны туйлдах мэдрэмжүүд ихэвчлэн яаж илэрч байгаа бол?

Нэгнээ буруутгах мэдрэмжээс бүх зүйл эхэлнэ. Ямар ч асуудал гарсан нөгөө хүнээ буруутайд тооцож, дургүйлхэж, хайрлах мэдрэмжээс илүү дургүйцэх мэдрэмж л ихээр төрнө. Нөгөө хүн рүүгээ хуруугаа чичлэн буруутгах үнэхээр амархан. Гэхдээ тэр хүнд ямар байх бол? Бидний харилцаа хөлдүү байгаа нь, урагшлахгүй, ямар нэг ажил огт төлөвлөснөөр явахгүй байгаа нь зөвхөн нэг хүний буруу гэж харах нь дэндүү өрөөсгөл. Гэхдээ л та өөрийн эрхгүй ингэчихсэн байдаг уу? Хайртай боловч тэр хүний гэм буруу мэт санагдахад тэр хайр хаашаа ч юм алга болоод зөвхөн буруутгах мэдрэмжүүд л үлдэнэ. 

Бид ирээдүйгээс дөлж эхлэх шиг санагддаг. Хамтдаа ирээдүйгээ ярихаас цааргалан, юу ч хамт хийхээс зайлсхийх шиг болно. "Хамтдаа ингэх үү..." гэх үг амнаас гарах нь цөөрч, өдөр хоногууд зүгээр л урсаж эхлэх нь харамсалтай. Үүнийгээ дагаад догдлол ч мөн багасна. 

Харилцаа, хамтын чанартай цаг улам багасна. Хамт өнгөрүүлэх чанартай цаг багассаар, дурсамж бүтээх үйл явдлууд ч хомс болж ирнэ. Харилцаа багасах нь ихэнхдээ маргалдаж эсвэл гонсойхоос зайлсхийх үйлдэлтэй холбоотой байдаг. Цаашлаад ярихыг ч хүсэхгүй болж, нам гүм байх нь амар амгалан мэт санагдаж эхэлнэ. нэг нэгэндээ хүрэх хүрэлтүүд багасах нь сэтгэлээрээ улам бүр холдохын шинж болж ирдэг байна. 

Нөхцөл байдлыг сайжруулах сан гэх хүсэлгүй болно. Яг л... "Тэгээп яана гэж" хэмээн өөрөөсөө асуух шиг. Хариуд нь ямар ч сайн сайхан зүйл ирэхгүй мэт санагдаж, итгэл найдвар унтрах мөчид энэхүү туйлдалт жинхэнэ утгаараа хор нөлөөгөө үзүүлж эхэлдэг байна. Хичээх хүсэлгүйгээс болж бид хүйтэн хөндий хүмүүс болон хувирч, нөгөө хүнийхээ хувьд хана шиг, амьд бус мэдрэмж төрүүлж эхлэх нь бий. Тиймээс энэ бүх нөхцөл байдлыг илүү хэцүү болгож, гүнзгийрүүлэхээс өмнө чадлаараа хичээж, тодорхой нөхцөл байдлаа сайжруулах алхмуудыг хийх шаардлагатай юм. 

Туйлдах мэдрэмжийг яавал багасгаж чадах вэ?

 Хүн бүр адилгүй, тиймдээ ч нэг хос дээр хэрэгжээд үр дүнгээ өгсөн арга байлаа гэхэд нөгөө хосуудад яг цав нийцнэ гэдэг боломжгүй шахам зүйл билээ. Тиймээс хэрэв та харилцааны туйлдах мэдрэмжийг авч байгаа бол, мөн үүнийгээ өөрчлөх шаардлагатайг мэдэрч байвал мэргэжлийн хүнд хандахыг нэн түрүүнд зөвлөх байна. Хэрэв шууд тэгэх боломжгүй байгаа бол дараах аргуудыг ашиглаад үзэхэд гэмгүй. Бага багаар туршиж үзэх мөчид өөрчлөлт ажиглагдах болно. 

Нэгэн баг болж ажиллах шаардлага тулгарна. Энэ асуудлыг даван гарахын тулд ганцаархнаа хичээгээд нэмэргүй байх магадлалтай. Зүгээр л харилцан ярилцаж, үүнийг даван гарах шаардлагатай байгаа учир ямар нэг алхам хийх хэрэгтэй байгаагаа, үүний тулд нөгөө хүний тусламж хэрэг болохыг ойлгуулах хэрэгтэй. 

Ямар мөч, ямар үйл явдал таныг хамгийн ихээр хоосруулж, гуниглуулж, хэцүү байдалд оруулж буйг эхлээд анзаарах хэрэгтэй. Түүний үр дүнд та тэрхүү нөлөөлөл бүхий хүчин зүйлсээс өөрийгөө холдуулж чадна. Магадгүй хэлсэн үгийг тань тоохгүй байгаад гэнэт тэсэрч, эсвэл ямар нэг зүйлд туслахгүй байгаагаас асуудал эхэлж байж болно. 

Хамтдаа хийх зүйл төлөвлөх хэрэгтэй. Зөвхөн өөрсдөө хийх ямар нэг зүйлийг төлөвлөн, түүнд хамтдаа цаг гаргаж, хичэлэ зүтгэл гаргах хэрэгтэй. Гэхдээ хэтрүүлэх хэрэггүй. Өөрт болон тухайн хүндээ таатайгаар төлөвлөх шаардлагатай. Хамтдаа оройн хоолонд орох, кино үзэх, зугаалах, аялах боломжийг олго. 

Хамгийн гол нь ямар ч асуудал байсан та хөнгөн орхиж болохгүй. Үүний үр дүнд байдал улам бүр муудаж, хүсээгүй зүйлээ хэлж, хийхэд хүрч мэднэ. Тиймээс танд ямар нэг байдлаар сөрөг зүйл анзаарагдсан л бол заавал өөрчлөхийг, засахыг хичээгээрэй. 

Хамгийн их уншилттай
1
2024.04.08
Хөрөг | “Ганцхан чи л чадна” гэж насаар минь итгэж, тод байлгав
2
2024.03.29
Кёкүшюүзан: Би Хакүхогийн төлөө тэмцэнэ
3
2024.04.16
7 хоног согтууруулах ундаа хэрэглэхгүй бол биед гарах 8 эерэг өөрчлөлт
холбоотой мэдээ
1
3 өдрийн өмнө
Багадаа анзаараагүй ч сэтгэлд гүн шарх үлдээсэн 15 "аймшигт" дурсамж
2
2024.04.03
Алисагийн тэмдэглэл: Дээрэлхэлт хэрээс хэтэрч буй энэ үед "Cancel Culture"-ийг зөвөөр а...
3
2024.03.20
Алисагийн тэмдэглэл: Хайрын тухай янз бүрийн мэдрэмжийг зүрхэнд сийлэх 8 дуу
санал болгох
1
Өчигдөр
Японы амьтны хүрээлэн усны үхрээ үнэндээ эмэгтэй байсныг 7 жилийн дараа мэджээ
2
3 өдрийн өмнө
Rotten Tomatoes дээр 99 хувийн үнэлгээ авсан "Shōgun" цувралын тухай 10 баримт
3
4 өдрийн өмнө
Playlist: Цас бороотой бүрхэг сэрүүхэн өдөр сонсох 10 дуу

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
0
2
0
0
0
0
0

Сэтгэгдэл бичих (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.