Хайх зүйлээ бичнэ үү

3 мин

Алисагийн тэмдэглэл: Уйлж чаддаг эрчүүд хамгийн сэтгэл татам


Эрэгтэй хүн уйлж болохгүй гэх утгагүй үгний шарх маш олон хүнийг мэдрэмжээ илэрхийлж, гаргах аргагүй болгож, хүнд байдалд оруулж байсан нь мэдээж. Гэхдээ бод доо... Эрэгтэй хүний нүд нулимс дундаа гялалзан үзэгдэх нь лав миний харж байсан хамгийн үзэсгэлэнтэй зүйлсийн нэг байх аа. Жишээ яръя л даа. 2024 оныг эхлүүлээд хамгийн түрүүнд үзсэн цуврал маань "The OA" байсан юм. 

Тэрэн дээр гардаг Хомер гэх дүрд анхандаа сэтгэл огт татахгүй байсан ч, яг нэг хэсэг дээр нүдэнд нь нулимс цийлэлзэж байхыг хараад л шууд дурлаж орхисон. Өөрийн мэдрэмжээ нууж хаалгүй тийм эмзэг, зөөлнөөр гарган мэдрүүлж байгаа нь сэтгэл хөдлөх шалтгаан болсон. Магадгүй энэ дүр л надад эрчүүдийн уйлах нь үнэндээ ямар үзэсгэлэнтэй вэ гэдгийг харуулж чадсан юм. Тэр өөрийн хүч чадалгүй байдлыг харуулж чаддаг, айж байгаагаа, санаа зовж буйгаа харуулж чаддаг ч бас хүчирхэг, тэвчээртэй талаа ч харуулсаар байдаг. Тэр алддаг, алдаанаасаа ичдэг... Заримдаа эмзэг, заримдаа бүр хүүхэд шиг, харин заримдаа тэнд байгаа хамгийн хүчирхэг хүн болно. Энэ бол миний харж байсан хамгийн сэтгэл татам дүрүүдийн нэг байсан юм. 

Яагаад уйлж чаддаг эрчүүд хамгийн сэтгэл татам харагддагийг мөн олон судалгаагаар нотолсон байдаг юм байна. Хүчтэй, хатуу ширүүн мэт харагдах эр хүн нулимс дуслуулах нь түүнийг дотроо ихэд зөөлөн агаад мэдрэмжээр дүүрэн гэдгийг мэдрүүлж, бидний төсөөллийн хана хэрэм нуран унахад хүргэдэг. Үүний үр дүнд гарсан цочрол болоод сэтгэл хөдлөл тухайн залуутай илүү гүн холбогдож, түүнийг анхаарч, хайрлахад хүргэдэг байна. 

Энэ тухайд би найзуудаасаа асуусан юм. Тэд эрчүүд уйлах тал дээр юу гэж хуваалцсаныг энд бичье.

"Нандигнамаар, хөөрхөн санагддаг. "

"Сэтгэцийн эрүүл мэндэд нь тустай, ашгүй дээ гэж бодогддог. Тэр хүний уйлж байгааг харахаар нэг ч гэсэн хүн мэдрэмжээ гаргаж байгаад нь талархмаар, хайрламаар санагддаг."

"Мэдээж юунаас болоод, яагаад уйлж байгаа нь чухал л даа. Гэхдээ л эрэгтэй хүний уйлж байгаа нь сэтгэл илүү их хөдөлгөж, тэр хүнтэй холбогдож байгаа мэт мэдрэмж төрүүлдэг."

Тэдний хорьж хорьж унагаасан нулимс нь ямар үнэ цэнтэй вэ гэдгийг бид ойлгодог. Бас дээрээс нь нэмээд, олон нийтийн харах өнцөг, тогтсон хэв маягийг ч үл ойшоон нулимс дуслуулж байгаа нь ямар өөрийнхөөрөө агаад юунаас ч санаа зоволгүй мэдрэмжээ харуулж чаддаг хүн бэ гэдгийг мэдрүүлдэг. Энэ болгон нь бидний, охидын сэтгэлийг хөдөлгөх хангалттай шалтгаан болдог байна. 

Ийм байтал яагаад нэг талд эрчүүдийг уйлж болохгүй хэмээн цагдаж, нөгөө талаас эрчүүд өөрсдийн мэдрэмжээ ил гаргахгүй барьж хорих ёстой гэж? Бид мэдэрч буй мэдрэмжийнхээ хажууд тэр мөчид асар жижиг болж хувирдаг. Бид уйлж, хашхирч, унаж, нугарч болно. Гэхдээ түүнийгээ хэзээ ч харуулахгүй гээд дотроо түгжиж болохгүй.

Хамгийн их уншилттай
1
2024.04.08
Хөрөг | “Ганцхан чи л чадна” гэж насаар минь итгэж, тод байлгав
2
2024.03.29
Кёкүшюүзан: Би Хакүхогийн төлөө тэмцэнэ
3
2024.04.16
7 хоног согтууруулах ундаа хэрэглэхгүй бол биед гарах 8 эерэг өөрчлөлт
холбоотой мэдээ
1
3 өдрийн өмнө
Багадаа анзаараагүй ч сэтгэлд гүн шарх үлдээсэн 15 "аймшигт" дурсамж
2
2024.04.03
Алисагийн тэмдэглэл: Дээрэлхэлт хэрээс хэтэрч буй энэ үед "Cancel Culture"-ийг зөвөөр а...
3
2024.03.20
Алисагийн тэмдэглэл: Хайрын тухай янз бүрийн мэдрэмжийг зүрхэнд сийлэх 8 дуу
санал болгох
1
Уржигдар
Японы амьтны хүрээлэн усны үхрээ үнэндээ эмэгтэй байсныг 7 жилийн дараа мэджээ
2
3 өдрийн өмнө
Rotten Tomatoes дээр 99 хувийн үнэлгээ авсан "Shōgun" цувралын тухай 10 баримт
3
4 өдрийн өмнө
Playlist: Цас бороотой бүрхэг сэрүүхэн өдөр сонсох 10 дуу

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
0
0
0
0
0
0
0

Сэтгэгдэл бичих (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.