Хайх зүйлээ бичнэ үү

3 мин

Коко Шанелийн АМЬДРАЛЫН ДҮРЭМ


Францын агуу загвар зохион бүтээгч, “Шанель” загварын ордны үүсгэн байгуулагч Коко Шанель 1971 оны нэгдүгээр сарын 10-нд Парис хотын “Риц” зочид буудалд зүрхний шигдээсээр энэ ертөнцийг орхин одсон билээ. Тэрээр нэгэн удаа “Та нар намайг юу гэж боддог нь хамаа байхгүй, учир нь би та нарын талаар огт боддоггүй” гэж хэлээд дэлхийн загварын ертөнцийг өөрчилсөн түүхтэй.

Ингээд эрхэмсэг хатагтайн амьдралын дүрэмтэй танилцъя.

Эмэгтэйчүүдийн тухай

Муухай эмэгтэй хүн гэж байдаггүй, харин залхуу эмэгтэй гэж байдаг.

Эмэгтэй хүн 20 насандаа байгалиас заяасан царайтай байдаг. 30 настайдаа өөрийн бүтээсэн царайтай болж, харин 40 настайдаа өөртөө таарсан царайтай болдог.

Эмэгтэй хүн болгон үзэсгэлэнтэй сайхан төрдөггүй. Гэхдээ ямар ч эмэгтэй хүн 30 насандаа үзэсгэлэнтэй болоогүй бол тэнэг эмэгтэй гэсэн үг.

Хэрэв бүсгүй хүн нүүрээ будаж, гооддоггүй бол тэр өөрийгөө маш өндөр үнэлдэг гэсэн үг.

Гангалж будахгүй гадагш гардаг эмэгтэйчүүдийг би ойлгодоггүй. Яг ийм үед хувь заяатайгаа учирч магадгүй гээд бодоод үз. Тэгэхээр хэзээ ч хувь заяатайгаа уулзахад бэлэн байхаар бай.

Гэгээлэг сайхан хувцасласан эмэгтэй хүнийг сэтгэлээр унагаах амаргүй.

Гар бол эмэгтэй хүний нэрийн хуудас, хүзүү нь паспорт, харин цээж нь гадаад паспорт юм.

Эрчүүдэд хайрлуулахын тулд бидэнд гоо үзэсгэлэн хэрэгтэй, харин эрчүүдийг хайрлахын тулд бидэнд тэнэглэл хэрэгтэй.

Ажил хэрэг нь муу байх тусам эмэгтэй хүн улам ганган байх ёстой.

Төгс эмэгтэй хүн гэдэг гомдолтой байсан ч биеэ барьж, өвдсөн ч сүр бадруулдаггүй эмэгтэйг хэлнэ.

Эмэгтэй хүн байнга ажиллаж байх хэрэгтэй. Ажил таны сэтгэлийг сэргээж, харин сэргэсэн сэтгэл биеэ арчилдаг.

Сайн эсгэсэн даашинз ямар ч эмэгтэй хүнд зохидог.

Хэрэв та хэн нэгэн эмэгтэйд татагдаад, гэхдээ түүнийг ямар хувцастай байсныг санахгүй байгаа бол тэр эмэгтэй төгс хувцасласан байсан гэсэн үг. 

Үнэртэй ус бол үл үзэгдэгч, үл мартагдагч загвар юм. Эмэгтэй хүнийг орж ирэхэд нь мэдэгдэж, явсан хойно нь ч сануулдаг зүйл.

Эрчүүдийн талаар

Юу ч хийхэд бэлэн эрчүүд хэний ч хайрыг хүлээх тавилантай.

Эрчүүдэд хэт ганган биш ч сайхан хувцасласан бүсгүй таалагддаг.

Жижиг зүйлд зориулагдсан түрийвчтэй эртэй бүү гэрлэ.

Эрчүүдийн амьдралд эмэгтэй хүн ганцхан л тохиодог, бусад нь түүний сүүдрүүд юм.

Сайхан залуу гэж байж болохгүй, муухай эр хүн гэж байх ёсгүй. Зөвхөн цэцэг, оргилуун дарс их бага байхаар ялгагддаг.

Эр хүн тэнэг, авьяасгүй байх тусмаа эмэгтэй хүнийг их шүүмжилдэг.

Эмэгтэй хүн нөхөрт гартлаа ирээдүйн төлөө санаа зовдог, харин эрчүүд эхнэртэй болтлоо ирээдүйн төлөө санаа зовдоггүй.

Жинхэнэ эрчүүд ховордлоо гээд хөгийн эрчүүдэд татагдана гэж байхгүй.

Яагаад эмэгтэйчүүд эрчүүдээс байгаа бүх зүйлийг нь шаарддаг юм бол? Уг нь тэд эмэгтэйчүүдийн л өмч шүү дээ.

Хэрэв таны шүүгээнд театрт өмсөөд очиж болохгүй даашинз байгаа бол яагаад та хаяхгүй байна? Үүнтэй адилхан хэрэв та эрэгтэй хүнтэй хамт байгаад хайр халамжаар дутан, аз жаргалтай биш байгаа бол яагаад одоо болтол түүнтэй хамт байна вэ

Хамгийн их уншилттай
1
2024.04.08
Хөрөг | “Ганцхан чи л чадна” гэж насаар минь итгэж, тод байлгав
2
2024.04.16
7 хоног согтууруулах ундаа хэрэглэхгүй бол биед гарах 8 эерэг өөрчлөлт
3
2024.04.17
Мөнгөөр тасрахгүй байхад туслах 5 заль
холбоотой мэдээ
1
13 цагийн өмнө
WiFi-д хэт мэдрэмтгий хүмүүс яаж амьдарч байна вэ?
2
18 цагийн өмнө
V/03-ны Баасан гаригийн хайрын зурхай
3
Уржигдар
Архинд орсныг чинь тогтоох 6 асуулт
санал болгох
1
2024.04.29
"Baby Reindeer"-ийн гол эзэн дүрийг нь бүтээсэн жүжигчнийг доромжилж, Netflix-ийг шүүхэ...
2
2024.04.26
Японы амьтны хүрээлэн усны үхрээ үнэндээ эмэгтэй байсныг 7 жилийн дараа мэджээ
3
2024.04.25
Rotten Tomatoes дээр 99 хувийн үнэлгээ авсан "Shōgun" цувралын тухай 10 баримт

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
4
0
1
0
0
0
0
4

Сэтгэгдэл бичих (3)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

Зочин 2024.01.13 2405:5700:300:105b:8c41:bd3d:ff07:434

шулмын хамаасатан байсан гэдэг одоо ч үеээ өнгөрөөч байна үүний үүсгэсэн гнэд байгаа зүйл нь хүмүүсийг илүү тогтворгүй болгосон гэсэн судалгаа гарсан байна лээ чөтгөртэй нөхцсөн эм гэж ilmnatty үзсэнбайна лээ

0 Хариулах


Зочин 2024.01.12 2001:e60:9150:e9a2::425:1a10

Гайхалтай эмэгтэй

0 Хариулах


Зочин 2024.01.11 202.131.234.10

Odoo l inged aldart garsn bolohos ug ni zugr l barnii duuch em bsn shudee. Tgj yvj neg bayanta suusn bdgn.

1 Хариулах


Зочин 2024.01.13 202.126.88.147

Тэнэг бөгөөд авьяасгүйчүүд эмэгтэй хүнийг шүүмжилдэг гэсэн

0 Хариулах