Хөвсгөл аймагт өвлийн аялал жуулчлалыг хөгжүүлэх зорилгоор жил бүр зохион байгуулдаг “Мөсний баяр-2024” фестиваль гуравдугаар сарын 2,3-ны өдрүүдэд болохоор товлогджээ.
Эл арга хэмжээ уламжлал ёсоор Хөвсгөл аймгийн Хатгал тосгонд Хөвсгөл нуурын мөсөн дээр зохион байгуулагдана.
