Хайх зүйлээ бичнэ үү

2 мин

Шинэ Зеландын парламентын гишүүн хулгайн хэрэгт холбогдож, огцров


Шинэ Зеландын парламентын гишүүн, Ногоон намын улстөрч Голриз Гахраман хувцасны хоёр дэлгүүрээс гурван удаа хулгай хийсэн гэх хэргээр цагдаад шалгагдаж буйн учир огцорчээ. Иранаас гэр бүлийн хамтаар дүрвэн гарч тус улсад орогнох эрх авсан, улмаар тус улсын парламентад сонгогдсон анхны дүрвэгч болж түүх бүтээсэн тэрээр “Би олон хүний урмыг хугаллаа. Намайг уучлаарай” гэв. 

Оклэндийн хувцасны дэлгүүрээс үнэтэй брэндийн цүнх аваад гарч байгаа CCTV бичлэг нь цахим орчинд тавигдсантай холбоотойгоор цагдаа нар шалгаж байгаа бөгөөд одоогоор ямар нэг дүгнэлт гараагүй байгаа аж. 

Үүнийг ажлаас шалтгаалсан стрессээс болсон гэж тэрээр тайлбарлажээ. “Энэ үнэхээр утгагүй үйлдэл учраас би яагаад тэгснээ тайлбарлаж чадахгүй. Миний сэтгэлзүй хэвийн биш байгаа гэдгийг эмчид үзүүлээд л ойлголоо” гэв. 

Г.Гахраман парламентын гишүүн болсноосоо хойш “бэлгийн дарамт, хүчирхийлэл, үхлийн аюул заналхийлэлд байнга өртөж ирсэн. Парламентын гишүүдийн дийлэнх нь мэдэрдэг стресс дарамт дээр нэмээд шүү дээ” хэмээн Ногоон намын хоёр удирдагчийн нэг Жэймс Шо ярьжээ. 

Хүмүүс түүнийг гарал үүсэл, хүйс, улс төрийн байр суурь гэх олон шалтгаанаар цахим орчинд доромжилж, дайрч давшилж, сүрдүүлдэг талаар тэрээр мэдэгдэж байв. Парламентаас гэр хүртлээ бие хамгаалагчгүй явж чадахгүйд хүрч байсан аж. Сүүлд л гэхэд Израилийг шүүмжилснийхээ төлөө заналхийлэлд өртжээ. 

Ногоон намын нөгөө удирдагч Марама Дэвидсон Г.Гахраманы огцорсныг зөв хэмээн сайшаасан ч цаашид дэмжин ажиллах болно гэв. Тэрээр “Энэ асуудлыг тойрсон яриа хэлэлцүүлэг, тэр дундаа олонд танигдсан эмэгтэйчүүд, цаашлаад олны танил, өнгөт арьстай эмэгтэйчүүдэд олон нийт хэрхэн ханддаг талаарх асуудал сүүлийн жилүүдэд өрнүүн яригдах боллоо” хэмээсэн байна. 

Хамгийн их уншилттай
1
2024.04.08
Хөрөг | “Ганцхан чи л чадна” гэж насаар минь итгэж, тод байлгав
2
2024.04.16
7 хоног согтууруулах ундаа хэрэглэхгүй бол биед гарах 8 эерэг өөрчлөлт
3
2024.04.17
Мөнгөөр тасрахгүй байхад туслах 5 заль
холбоотой мэдээ
1
8 цагийн өмнө
Монгол хаана байдгийг мэддэггүйгээсээ болж зодуулжээ
2
3 өдрийн өмнө
Өнөөдрийн гэрэл зураг: Сансар дахь өөрөг зураг
3
4 өдрийн өмнө
Жо Байден анхны эхнэр, охин хоёроо алдаад амиа хороох тухай бодож байснаа хуваалцжээ
санал болгох
1
4 өдрийн өмнө
"Baby Reindeer"-ийн гол эзэн дүрийг нь бүтээсэн жүжигчнийг доромжилж, Netflix-ийг шүүхэ...
2
2024.04.26
Японы амьтны хүрээлэн усны үхрээ үнэндээ эмэгтэй байсныг 7 жилийн дараа мэджээ
3
2024.04.25
Rotten Tomatoes дээр 99 хувийн үнэлгээ авсан "Shōgun" цувралын тухай 10 баримт

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
0
0
0
0
0
0
0

Сэтгэгдэл бичих (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.