Хайх зүйлээ бичнэ үү

1 мин

Хүүхдийн сэтгэл засалчид Японд туршлага судаллаа

Японы Засгийн газраас уг сургалтад сэтгэцийн эмч нарыг олноор нь хамруулахаар төлөвлөжээ.


Монгол Улсын Сэтгэцийн эрүүл мэндийн үндэсний төв АШУҮИС-ийн Сэтгэцийн эрүүл мэндийн тэнхим, Хүүхдийн анагаахын тэнхим, МУБИС-ийн Сэтгэл судлалын тэнхим Япон улсын Нагояагийн их сургуулийн Хүний хөгжил, сэтгэлзүйн дэмжлэг, судалгааны төвтэй хамтран зургаан сарын хугацаанд “Хүүхдийн сэтгэцийн эмч бэлтгэх хөтөлбөр”-ийг хэрэгжүүлж байгаа юм. Хөтөлбөрийн эхний сургалт Японы Нагояагийн их сургуульд энэ оны нэгдүгээр сарын 22-ноос хоёрдугаар сарын 3-ны хооронд боллоо. Монгол, Японы эрдэмтэн багш нар удирдсан уг сургалтад СЭМҮТ-өөс сэтгэцийн эмч Т.Саранцэцэг, Х.Эрхцэцэг, М.Уянга, Э.Мягмарцэрэн, О.Батчимэг нар хамрагдлаа.

Тэд Нагояагийн их сургуулийн сэтгэлзүйн төв, Айчи мужийн сэтгэцийн эмнэлэг, Кание хотын цэцэрлэг, бага сургуулийн үйл ажиллагаатай танилцан туршлага судалсан байна. Хөтөлбөрийн хүрээнд зохион байгуулж буй мэргэжил дээшлүүлэх сургалтын дүнд хүүхдийн сэтгэцийн эрүүл мэндийн тусламж үйлчилгээг сайжруулах боломж бүрдэнэ гэж үзэж байгаа юм. Япон улсын Засгийн газраас уг сургалтад сэтгэцийн эмч нарыг олноор нь хамруулахаар төлөвлөж байна.

Хамгийн их уншилттай
1
2024.04.08
Хөрөг | “Ганцхан чи л чадна” гэж насаар минь итгэж, тод байлгав
2
2024.04.16
7 хоног согтууруулах ундаа хэрэглэхгүй бол биед гарах 8 эерэг өөрчлөлт
3
2024.04.17
Мөнгөөр тасрахгүй байхад туслах 5 заль
холбоотой мэдээ
1
3 өдрийн өмнө
Та зайлшгүй амралт авах цаг болсныг илтгэх 8 шинж тэмдэг
2
4 өдрийн өмнө
Таныг "сэтгэлээр" хуурч буй хүнд илрэх 8 шинж тэмдэг
3
2024.04.25
Багадаа анзаараагүй ч сэтгэлд гүн шарх үлдээсэн 15 "аймшигт" дурсамж
санал болгох
1
2024.04.29
"Baby Reindeer"-ийн гол эзэн дүрийг нь бүтээсэн жүжигчнийг доромжилж, Netflix-ийг шүүхэ...
2
2024.04.26
Японы амьтны хүрээлэн усны үхрээ үнэндээ эмэгтэй байсныг 7 жилийн дараа мэджээ
3
2024.04.25
Rotten Tomatoes дээр 99 хувийн үнэлгээ авсан "Shōgun" цувралын тухай 10 баримт

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
0
0
0
0
0
0
0

Сэтгэгдэл бичих (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.