UBLife Logo
Спорт

Улсын цолонд хамгийн ойрхон бөх нь Д.Ням-Очир

Улсын цолонд хамгийн ойрхон бөх нь Д.Ням-Очир

Монголын машинт хивсний ууган үйлдвэр "Улаанбаатар хивс" ХК-аас 2003 оноос эхлэн жил бүрийн сар шинийн барилдаанд амжилттай барилдан, үзэгч түмнээ баясгасан улсын цолд ойрхон бөхийг "Цахиур хагалах бөх"-өөр шалгаруулан шагнадаг уламжлалтай. Өмнөх жилүүдэд уг шагналыг хүртсэн бөхчүүдээс улсын даян аварга, улсын аварга, улсын арслан тэргүүтэй 16 цолтон төрөн гарсан түүхтэй. 

Өнөө жилийн сар шинийн барилдааны "Цахиур хагалах бөх"-өөр Архангай аймгийн Цэнхэр сумын харьяат, "Бөхбилэгт" дэвжээний бөх, аймгийн арслан Доржийн Ням-Очир тодорч, "Улаанбаатар хивс" ХК-ийн удирдлагууд шагналыг гардуулсан байна. "Цахиур хагалах бөх"-ийн шагналын сан 1000$ юм.

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ СЭТГЭГДЭЛ?
0
0
0
0
0
0
0
0

СЭТГЭГДЭЛ БИЧИХ
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.