Хайх зүйлээ бичнэ үү

2 мин

Малчдад туслах үндэсний аянд хамтрахыг уриалав

15,000 орчим айл өрх цасанд боогдсон бөгөөд 38,000 км зам гаргаж айл өрхүүд рүү зорчих хөдөлгөөнийг нээхээр төлөвлөжээ.


Улсын хэмжээнд 600 мянга орчим толгой мал хорогджээ. Малын хорогдлын тоогоороо Сүхбаатар, Хэнтий, Дорнод аймаг хамгийн өндөр байгаа аж. Сүхбаатар, Хэнтий аймгийн зарим сумдаар айлууд малынхаа 50 хувийг алдсан. Цөөн тооны малтай байсан айлууд бүх малаа алдсан зэрэг мэдээлэл Улсын онцгой комисст ирсэн байна. 

Улсын хэмжээнд 15,000 орчим айл өрх цасанд боогдсон бөгөөд 38,000 км зам гаргаж айл өрхүүд рүү зорчих хөдөлгөөнийг нээх төлөвлөлтийг УОК хийжээ. 

Нийт малчин өрхүүд бэлтгэсэн өвс, тэжээлийнхээ 80 орчим хувийг дууссан байна. УОК-оос оны өмнө 9.2 мянган тонн тэжээлийг аймаг, сумдад хөнгөлөлттэй үнээр олгосон.

Шадар сайд С.Амарсайхан Улсын онцгой комиссын хуралдааны шийдвэрийг танилцуулахдаа "Улсын хэмжээнд малчдаа дэмжих, туслах үндэсний аянд аж ахуйн нэгж, иргэд, төрийн бүхий л байгууллага хамтарч ажиллах шаардлага байна” хэмээн уриалав. 

УОК дараах шийдвэрүүдийг гаргажээ: 

-Аймаг, сумдын онцгой комисст шаардлагатай дэмжлэгийг үзүүлж, хаврын эрсдэлийг хохирол багатай даван туулахад чиглэсэн ажлыг зохион байгуулах комисс томилж ажиллуулна. 

-Улсын нөөцөөс өвс тэжээл, бензин шатахууныг хөнгөлөлттэй үнээр аймаг орон нутагт нийлүүлнэ. 

-Цасанд боогдсон зам давааг гаргах ажлыг зэвсэгт хүчин, хилийн цэргийн албан хаагчдын оролцоотойгоор зохион байгуулна.

-Зудад нэрвэгдсэн амьжиргааны эх үүсвэрээ алдаж малгүй болсон айл өрхүүдэд нийгмийн халамжийн үйлчилгээг цаг алдалгүй үзүүлнэ.

-Малчдад туслах аяныг олон улсын байгууллага, ААН-тэй байгуулна. 

-Малын гоц халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх хүрээнд Мал эмнэлгийн газар, Хүнс, Хөдөө Аж Ахуйн Яам, Зооноз өвчин судлалын үндэсний төв, аймаг орон нутгийн удирдлагууд арга хэмжээ авна. 

-Малчдыг эрүүл мэндийг тусламж үйлчилгээгээр тасралтгүй хангана.

-Улсын хэмжээнд сумдын эрүүл мэндийн төвийн яаралтай тусламж үйлчилгээний автомашиныг сүүлийн үеийн туулах чадвартай, бүрэн тоноглогдсон тээврийн хэрэгслээр шинэчлэхэд есөн тэрбум төгрөгийг зарцуулах асуудлыг Засгийн газрын хуралдаанаар шийдвэрлүүлнэ. 

-Аймаг орон нутгийн удирдлагууд нутагтаа шаардлагатай нөөцийг нэмж бүрдүүлнэ. 

-Аймаг орон нутагт төсвөөс давсан орлогыг хаврын хохирлыг давахад зориулна. 

-Хүнсний бараа бүтээгдэхүүний хомсдол үнийн хөөрөгдөл үүсэхээс урьдчилан сэргийлэх арга хэмжээнүүдийг авч хэрэгжүүлнэ. Импортоор орж ирж буй гурил тэжээл, овьёос зэрэг бараа бүтээгдэхүүнийг гаалийн албан татвараас чөлөөлөх тогтоолын төслийг боловсруулж УИХ-аар хэлэлцүүлнэ. 

-Шар усны үерээс урьдчилан сэргийлэх арга хэмжээг авна. 

Хамгийн их уншилттай
1
2024.04.08
Хөрөг | “Ганцхан чи л чадна” гэж насаар минь итгэж, тод байлгав
2
2024.04.16
7 хоног согтууруулах ундаа хэрэглэхгүй бол биед гарах 8 эерэг өөрчлөлт
3
2024.04.17
Мөнгөөр тасрахгүй байхад туслах 5 заль
холбоотой мэдээ
1
13 цагийн өмнө
Хэвлэлийн эрх чөлөөний талаарх эшлэлүүд
2
2024.04.25
Shangrila La Mall-d сүндэрлэсэн мод ямар учиртай вэ?
3
2024.04.24
Их Британийн Гадаад хэргийн яамны сайд Дэвид Камерон: Бидний өмнө олон боломж байна
санал болгох
1
2024.04.29
"Baby Reindeer"-ийн гол эзэн дүрийг нь бүтээсэн жүжигчнийг доромжилж, Netflix-ийг шүүхэ...
2
2024.04.26
Японы амьтны хүрээлэн усны үхрээ үнэндээ эмэгтэй байсныг 7 жилийн дараа мэджээ
3
2024.04.25
Rotten Tomatoes дээр 99 хувийн үнэлгээ авсан "Shōgun" цувралын тухай 10 баримт

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
0
0
0
0
0
0
0

Сэтгэгдэл бичих (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.