Хайх зүйлээ бичнэ үү

2 мин

Аялал жуулчлалыг дэмжин 55 тэрбумыг зээлнэ

12-15.6 хувийн хүүтэй зээл олгоно.


Энэ 2024 онд аялал жуулчлалын чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг иргэн, аж ахуйн нэгж, байгууллагуудыг дэмжих, бүтээгдэхүүн үйлчилгээг сайжруулахад зориулан Засгийн газраас 55 тэрбум төгрөгийн хөнгөлөлттэй зээл олгохоор шийдвэрлэжээ. Тус хөнгөлөлттэй зээлийг арилжааны 12 банкаар дамжуулан олгох аж. Аялал жуулчлалыг дэмжих зээл 2-3 жилийн хугацаатай бөгөөд нэг зээлдэгч хамгийн ихдээ тэрбум төгрөг авч болно. Аялал жуулчлалын бизнес эрхлэгч хувь хүн, аж ахуйн нэгж 12-15.6 хувийн хүүтэйгээр зээл авч эргэлтийн хөрөнгө болгон ашиглах боломжтой. 

Аялал жуулчлалын мэргэжлийн холбооны гүйцэтгэх захирал М.Нарангэрэл “Манай холбоо тухайн зээлд хамрагдах аж ахуйн нэгжийн энэ салбарт үйл ажиллагаа явуулдаг эсэхийг нь тодорхойлж өгнө” гэв. Тэрбээр Монголбанк журам гарган арилжааны банкаар дамжуулан олгоно хэмээн тайлбарласан. Түүнчлэн энэ оны улсын төсөвт суулгасан 3.1 тэрбум төгрөг аялал жуулчлалын компаниудад олгогдсон зээлийн хүүгийн татааст явна гэдгийг хэллээ.

Зээлд хамрагдах хүсэлтэй иргэн, аж ахуй нэгжүүд дараах үндсэн шаардлагуудыг хангасан байх ёстой.

Үүнд:

-Нэмэгдсэн өртгийн албан татвар суутган төлөгчөөр бүртгүүлсэн, эсвэл нэмэгдсэн өртгийн албан татвараас чөлөөлөгдсөн байх.

-Монгол Улсын нутаг дэвсгэрт 12 сараас доошгүй хугацаанд аялал жуулчлалын чиглэлээр үйл ажиллагаа эрхэлсэн иргэн, аж ахуйн нэгж байх.

-Аялал жуулчлалын зориулалттай барилга, байгууламж барих, өргөтгөх, жуулчны бааз, амралт сувиллын дэд бүтцийг сайжруулах зориулалтаар хүсэлт гаргасан зээл хүсэгч нь өөрийн эзэмшлийн өмчлөх, эзэмших эрхтэй газартай байх.

-Аялал жуулчлалын чиглэлээр мэргэжил эзэмшсэн, нэг ба түүнээс дээш жил ажилласан таван тооны ажилтантай байх.

-Банкны шалгуур болох санхүүгийн харьцаануудыг зохих түвшинд хангасан байх.

-Банкны шаардлага хангахуйц барьцаа хөрөнгөтэй байх.

-Хугацаа хэтэрсэн зээлийн өрийн үлдэгдэлгүй байх.

-Банк болон ББСБ-аас авсан зээл нь муу ангилалд ангилагдсан түүхгүй байх.

Цар тахлын улмаас уналтад ороод байсан аялал жуулчлалын салбарыг сэргээх шинэ бодлого, шинэ стандарт, шинэ стратегийг хэрэгжүүлснээр 2023 онд Монголд 600 гаруй мянган жуулчин аялж, 3.4 их наяд төгрөгийн орлого үлдээжээ. “Монголд зочлох жил” гурван жил үргэлжлэх юм байна.  

Хамгийн их уншилттай
1
2024.04.08
Хөрөг | “Ганцхан чи л чадна” гэж насаар минь итгэж, тод байлгав
2
2024.04.16
7 хоног согтууруулах ундаа хэрэглэхгүй бол биед гарах 8 эерэг өөрчлөлт
3
2024.04.17
Мөнгөөр тасрахгүй байхад туслах 5 заль
холбоотой мэдээ
1
2024.04.01
4 сарын 29-өөс эхлэн иргэдийн шилжилт хөдөлгөөнийг хязгаарлана
2
2024.04.01
Замын-Үүд-Эрээн боомтын ачаа тээврийг өнөөдрөөс 24 цагаар ажиллуулна
3
2024.03.27
Элэгний Д вирусийн эмчилгээг энэ онд багтааж эхлүүлнэ
санал болгох
1
2024.04.29
"Baby Reindeer"-ийн гол эзэн дүрийг нь бүтээсэн жүжигчнийг доромжилж, Netflix-ийг шүүхэ...
2
2024.04.26
Японы амьтны хүрээлэн усны үхрээ үнэндээ эмэгтэй байсныг 7 жилийн дараа мэджээ
3
2024.04.25
Rotten Tomatoes дээр 99 хувийн үнэлгээ авсан "Shōgun" цувралын тухай 10 баримт

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
0
0
0
0
0
0
0

Сэтгэгдэл бичих (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.