UBLife Logo
Спорт

Миягино дэвжээг хаах санал гарчээ

М.Сугар-Эрдэнэ
М.Сугар-Эрдэнэ
Миягино дэвжээг хаах санал гарчээ

Дэвжээнийхээ бөхчүүдийг зодох, дэглэх хэргээр Сүмо бөхийн холбооноос шийтгэл хүлээх нь тодорхой болоод байгаа маэгашира Хокүсэйхо А.Даваанинж зодог тайлах өргөдлөө өгчээ. Холбооны нэгэн оякатагийн хэлснээр зодог тайлахгүй бол халахаар шийдчихсэн байгаа учир өөрөө өргөдлөө өгсөн нь дээр ажээ.  204 см өндөр, 182 кг жинтэй, ирээдүйн ёкозүна гэгдэж байсан 22 настай залуу үнэхээр харамсалтайгаар сүмо бөхөө орхих нь.

Түүний багш Хакүхо буюу Миягино оякатад хоёр зэрэглэл бууруулах шийтгэл оноох шинжтэй. Ингэвэл тэрээр холбооны Гүйцэтгэх зөвлөлөөс гарч, ояката нарын хамгийн доод хэсэгт орно гэсэн үг юм. 

Энэ явдлыг далимдуулан зарим ояката нараас Миягино дэвжээг хаах санал ч бас гарчээ. 2010 оны тавдугаар сард якүза бүлгийн гишүүнд тасалбар өгч, Сүмогийн ордонд оруулсан нэгэн оякатагийн дэвжээг хааж, бөхчүүдийг өөр дэвжээнд өгч байсан билээ.  

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ СЭТГЭГДЭЛ?
1
1
0
0
1
0
0
0

СЭТГЭГДЭЛ БИЧИХ
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.