Хайх зүйлээ бичнэ үү

2 мин

Улаанбаатарын бүсчилсэн хөгжлийн форум болно

Нийслэлийг 40 дүүрэгт хуваан бүсчилсэн байдлаар хөгжүүлэх төлөвлөлтийг ярьж байна.


Улаанбаатар хотын бүсчилсэн хөгжлийн форумыг зохион байгуулахаар зарлажээ. Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ, Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Х.Нямбаатар нар өнөөдөр “Бүсчилсэн хөгжлийг дэмжих жил-2024”-ийн хүрээнд Дарь-Эх орчмын бүсийг хөгжүүлэх асуудлаар Баянзүрх дүүргийн төрийн албан хаагчидтай уулзахдаа Улаанбаатар хотын бүсчилсэн хөгжлийн форум гуравдугаар сарын 21-22-нд товлогдсоныг хэлэв.


Улаанбаатар хотын бүсчилсэн хөгжлийн форумаар нийслэлийн 2040 он хүртэлх хөгжлийн ерөнхий төлөвлөгөө, энэ төлөвлөгөөг хэрэгжүүлэхэд шаардлагатай дэд бүтцийг хэрхэн бий болгох, Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгжийн шинэчилсэн өөрчлөлт буюу нийслэлийг 40 дүүрэгт хуваан бүсчилсэн байдлаар хөгжүүлэх, үүнтэй холбогдуулан хууль, эрх зүйн орчны шинэчлэлийн тухай танилцуулах аж.



Дээрх уулзалтын үеэр Баянзүрх дүүргийн төрийн албан хаагчид бүсчилсэн хөгжлийн талаар сэтгэгдлээ хуваалцжээ. Тухайлбал, Баянзүрх дүүргийн Боловсролын хэлтсийн дарга Б.Ганбат, “БЗД-ийн боловсролын хэлтэс төр, хувийн хэвшлийн 70 сургууль, 185 цэцэрлэг буюу нийт 255 нэгжийг удирдлага, арга зүйгээр хангадаг. Гэтэл тус хэлтэс 12 хүний орон тоотой ч 10 хүн ажилладаг. Иймд бүсчилсэн хөгжил хэрэгтэй. Бүсчлэн хувааж чадвал төрийн үйлчилгээг хүргэхэд дөхөм болно”гэлээ. 


Баянзүрх дүүргийн 2 дугаар хорооны Засаг дарга Б.Хасбаатар “Бүсчилсэн хөгжил зөв шийдэл. БЗД 500 мянга орчим хүн амтай. Харин Дарь-Эхийг нэг дүүрэг болговол хүн амын тоо нь 65-70 мянга орчим байна. Том дүүргийн иргэд хол явж төрийн үйлчилгээ авдаг. Төрийн үйлчилгээг иргэдэд ойртуулан, шуурхай хүргэж чадвал иргэд сэтгэл ханамжтай байна” гэв.


Баянзүрх дүүргийн Дарь-Эх орчмын бүсэд 53943 иргэн оршин суудаг. Дарь-Эх нь хотын төвтэй ойр гэр хорооллын бүс учир газрын үнэлгээ сайн, зам дагуу жижиг, дунд үйлдвэрлэл, худалдаа үйлчилгээ эрхлэгч олонтой. Иймд дэд бүтцийн сүлжээнд бага зардлаар холбогдох боломжтой бүс юм хэмээн НЗДТГ-ын ХМОНХХ-ээс мэдээллээ.


Хамгийн их уншилттай
1
2024.04.08
Хөрөг | “Ганцхан чи л чадна” гэж насаар минь итгэж, тод байлгав
2
2024.04.16
7 хоног согтууруулах ундаа хэрэглэхгүй бол биед гарах 8 эерэг өөрчлөлт
3
2024.04.17
Мөнгөөр тасрахгүй байхад туслах 5 заль
холбоотой мэдээ
1
18 цагийн өмнө
Хэвлэлийн эрх чөлөөний талаарх эшлэлүүд
2
2024.04.25
Shangrila La Mall-d сүндэрлэсэн мод ямар учиртай вэ?
3
2024.04.24
Их Британийн Гадаад хэргийн яамны сайд Дэвид Камерон: Бидний өмнө олон боломж байна
санал болгох
1
2024.04.29
"Baby Reindeer"-ийн гол эзэн дүрийг нь бүтээсэн жүжигчнийг доромжилж, Netflix-ийг шүүхэ...
2
2024.04.26
Японы амьтны хүрээлэн усны үхрээ үнэндээ эмэгтэй байсныг 7 жилийн дараа мэджээ
3
2024.04.25
Rotten Tomatoes дээр 99 хувийн үнэлгээ авсан "Shōgun" цувралын тухай 10 баримт

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
0
0
0
0
0
0
0

Сэтгэгдэл бичих (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.