UBLife Logo
Эрүүл мэнд

СУДАЛГАА | Хэт боловсруулсан хоол хүнс 32 төрлийн өвчний суурь болдог

Ub.life
Ub.life
СУДАЛГАА | Хэт боловсруулсан хоол хүнс 32 төрлийн өвчний суурь болдог

Хэт боловсруулсан хоол хүнс нь хорт хавдар, зүрхний өвчин, хоёрдугаар хэлбэрийн чихрийн шижин, сэтгэцийн өвчин, эрт нас баралт, ходоод, бодисын солилцоо зэрэг 32 төрлийн өвчин эмгэгтэй шууд холбогддог болохыг саяхны судалгаагаар тогтоожээ.

Тухайлбал, хэт боловсруулсан хоол хүнсний өндөр хэрэглээ нь  зүрх судасны өвчнөөр нас барах эрсдэлийг 50 хувиар, сэтгэл түгшил зэрэг орчин цагт түгээмэл болсон сэтгэцийн өвчлөлийн эрсдэлийг 48-53 хувиар, хоёрдугаар хэлбэрийн чихрийн шижин өвчин тусах эрсдэлийг 12 хувиар нэмэгдүүлдэг болох нь батлагджээ.  

Хэт боловсруулсан хоол хүнс нь үйлдвэрлэлийн хэд хэдэн үе шатыг дамждаг ба гол төлөв өнгө, үнэр, амт оруулагч болон бусад донтуулагч чанартай бодис нэмсэн, худалдан авсан даруйдаа шууд идэж болох хоол хүнс юм.

10 сая орчим хүнийг хамруулсан энэхүү том судалгааг АНУ-ын Жонс Хопкинс Блүүмбергийн Нийгмийн эрүүл мэндийн сургууль, Сиднейн их сургууль, Францын Сорбонны их сургуулийн эрдэмтэд хамтран явуулсан бөгөөд үр дүнг нь анагаах ухааны BMJ сэтгүүлд хэвлүүлжээ.

Хэт боловсруулсан хоол хүнс нь үйлдвэрлэлийн хэд хэдэн үе шатыг дамждаг ба гол төлөв өнгө, үнэр, амт оруулагч болон бусад донтуулагч чанартай бодис нэмсэн гурилан бүтээгдэхүүн, хөнгөн зууш, хийжүүлсэн ундаа, овьёосны будаа (cereal) зэрэг лангуунаас худалдан авсан даруйдаа шууд идэж болох хоол хүнс юм. Хэт боловсруулсан хоол хүнсэнд элсэн чихэр, өөх тос, давс их хэмжээгээр агуулагддаг бөгөөд витамин, эслэг, уураг зэрэг хүний биед хэрэгтэй шим тэжээл багатай байдаг. 

Хамгийн гол нь эдгээр судалгааны аль нь ч хэт боловсруулсан хоол хүнс үйлдвэрлэдэг компаниудаас санхүүжилт аваагүй тул ихээхэн итгэл үнэмшил төрүүлж байна.

Өмнөх судалгаануудаар хэт боловсруулсан хоол хүнс нь олон төрлийн өвчин эмгэгтэй холбогддогийг гаргасан боловч өдийг хүртэл хангалттай хэмжээний судалгааны баримт байхгүй байсан юм. Харин энэхүү судалгааг хийсэн эрдэмтэд өнгөрсөн гурван жилийн хугацаанд хэвлэгдсэн 45 мета-анализ судалгааг ийнхүү шүүж үзсэний үндсэн дээр уг нэгдсэн дүгнэлтийг гаргажээ. Хамгийн гол нь эдгээр судалгааны аль нь ч хэт боловсруулсан хоол хүнс үйлдвэрлэдэг компаниудаас санхүүжилт аваагүй тул ихээхэн итгэл үнэмшил төрүүлж байгаа юм. 

Өдгөө Их Британи, АНУ тэргүүтэй өндөр хөгжилтэй орнуудын өдөр тутамдаа иддэг хоол хүнсний талаас илүү хувийг хийжүүлсэн ундаа, бэлэн хоол, түргэн хоол гэх мэт хэт боловсруулсан хоол хүнс бүрдүүлж байна. Үүгээр зогсохгүй залуучууд, дунджаас доогуур орлоготой хүмүүсийн идэж буй хоол хүнсний 80 орчим хувь нь хэт боловсруулсан хүнс байгаа нь эрдэмтдийн санааг зовоож байна гэжээ.

Эх сурвалж: The Guardian

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ СЭТГЭГДЭЛ?
0
0
0
0
0
0
0
0

СЭТГЭГДЭЛ БИЧИХ
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.