Хайх зүйлээ бичнэ үү

3 мин

Хувь хүмүүсийн нууцыг алдсан байж болзошгүйн улмаас Дэлхийн банкны цахим эрүүл мэндийн төслийг зогсоожээ


Манай улсад 2024 оны хоёрдугаар сарын байдлаар цахим орчинд 7,560 гэмт хэрэг бүртгэгджээ. Үүний 83 хувийг нь кибер залилан эзэлдэг. Кибер орчинд 1,512 гэмт хэрэг гарчээ. Дэлхийн даяар кибер орчин дахь гэмт хэргийн улмаас 2023 онд есөн их наяд ам.долларын хохирол учирсан гэх судалгаа байдаг аж. Энэ тоо 2050 онд 10 их наяд ам.долларт хүрч өснө гэж судлаачид таамаглаж байна. Дэлхийн нийт иргэдийн 66 хувь нь интернэтийг идэвхтэй хэрэглэж байна. 

Өнөөдөр хуралдсан Кибер аюулгүй байдлын зөвлөлийн хурлаар 2021 онд "dark web" буюу кибер орчин дахь хар зах дээр манай иргэдийн мэдээллийг зарсан тохиолдол бүртгэгдсэн, 2.3 сая цахим хэрэглэгчийн гэрийн хаяг, утасны дугаар гэх мэт хувийн мэдээллийг 700 доллараар зарсан тохиолдол гарсан тухай мэдээлэл яригджээ.  

"Өдөрт 4,000-5,000, долоо хоногт 40,000-50,000 кибер халдлага олон улсаас ирдэг. Төрийн мэдээллийн сүлжээ рүү ч халдлага хийдэг, хувь хүний сонор сэрэмжгүй байдлаас шалтгаалан хортой код ашиглаж халдлага их гардаг. Тэр ч бүү хэл 2020 онд нэр бүхий зарим арилжааны банкууд хэрэглэгчдийнхээ мэдээллийг хар захын наймаачдад алдсанаас болоод хувь хүний мэдээллийг зарсан тохиолдлыг манай хууль хүчнийхэн бүртгэж авч хариу арга хэмжээ авсан. Цагдаагийн байгууллагын мэдээлснээр "Call Center" буюу дуудлагын төв ажиллуулаад 960 санал гомдол хүлээж авсан. Энд ирсэн гомдлууд дээр дүгнэлт хийхэд иргэд 2.9 тэрбум төгрөгийн кибер залиланд өртсөн баримт бий. Үүний 1.7 тэрбум төгрөгийн гомдлыг царцаасан. Иргэдэд сануулахад цахим хаяг, банкны аппликэйшн руу нэвтрэхдээ "strong password" буюу хүчирхэг нууц үг үүсгэж байх шаардлагатай. Янз бүрийн хортой код агуулсан линкүүд дээр дарахгүй байхыг анхааруулъя. Энэ асуудал дээр кибер зөвлөлийн зүгээс "Бод тэгээд Товш" гэсэн уриалга гаргасан. Хөдөө орон нутагт иргэд малын хулгайгаас илүү цахим залиланд өртсөн гэх судалгаа гарсан. Тиймээс иргэн бүрийг сонор сэрэмжтэй байх шаардлагатай байна. Энэ мэт асуудлаас шалтгаалж өнөөдрийн Кибер зөвлөлийн хурлаас кибер халдлагад өртсөн иргэдийн хохирлыг барагдуулах ажлын хэсэг байгууллаа. Энэ ажлын хэсэгт хувь хүний эмзэг болон хувийн мэдээллийг алдсан байж болзошгүй тохиолдол бүрийг шалгаад дараагийн Зөвлөлийн хурал дээр танилцуулах юм. Саяхан Ерөнхий сайдын захирамжаар Эрүүл мэндийн салбар дахь цахимжилтыг эрчимжүүлэх ажлын хэсэг байгуулагдсан. Үүнтэй холбогдуулаад Дэлхийн Банкнаас хэрэгжүүлж байсан цахим эрүүл мэнд төслийг зогсоосон. Аудитын дүгнэлтээр хэрэгжилт нь хангалтгүй гэж үзсэн тул уг төслийг хэрэгжүүлж байсан эрх бүхий хүмүүсийг Авлигатай тэмцэх газарт шалгуулахаар хүсэлт гаргасан. Энэ хэргийн явцад Эрүүл мэндийн салбарыг цахимжуулах ажлын хүрээнд программ хангамж нэвтрүүлж байсан компаниуд хувь хүний эмзэг мэдээллийг алдсан байж болзошгүй гэх мэдээлэл манай дээр ирсэн. Ер нь иймэрхүү гомдлууд иргэдийн зүгээс их ирдэг тул эдгээрийг шалгах нь ажлын хэсгийн гол зорилго юм" гэж  Цахим хөгжил, харилцаа, холбооны сайд Н.Учрал мэдээлэв.  


Хамгийн их уншилттай
1
2024.04.08
Хөрөг | “Ганцхан чи л чадна” гэж насаар минь итгэж, тод байлгав
2
2024.04.16
7 хоног согтууруулах ундаа хэрэглэхгүй бол биед гарах 8 эерэг өөрчлөлт
3
2024.04.17
Мөнгөөр тасрахгүй байхад туслах 5 заль
холбоотой мэдээ
1
2024.04.25
Shangrila La Mall-d сүндэрлэсэн мод ямар учиртай вэ?
2
2024.04.24
Их Британийн Гадаад хэргийн яамны сайд Дэвид Камерон: Бидний өмнө олон боломж байна
3
2024.04.22
Хүүхэд, залуучуудын театр 4 сарын 25-нд нээлтээ хийнэ
санал болгох
1
4 өдрийн өмнө
Японы амьтны хүрээлэн усны үхрээ үнэндээ эмэгтэй байсныг 7 жилийн дараа мэджээ
2
2024.04.25
Rotten Tomatoes дээр 99 хувийн үнэлгээ авсан "Shōgun" цувралын тухай 10 баримт
3
2024.04.24
Playlist: Цас бороотой бүрхэг сэрүүхэн өдөр сонсох 10 дуу

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
0
0
0
0
0
0
0

Сэтгэгдэл бичих (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.