Хайх зүйлээ бичнэ үү

1 мин

Г.Өсөхбаяр аваргын хүү сүмо бөхийн анхны даваагаа давлаа


Мэргэжлийн сүмо бөхийн Хаврын тэмцээнд Дархан аварга Г.Өсөхбаярын хүү Ө.Дэмиджамц Сэйхакүхо маэзүмо барилдаанд орж, 2 давсан билээ. 

Өнөөдөр маэзүмод эхэлж 2 давсан долоон бөхийг дохён дээр ёслолын мавашитай гаргаж, үзэгчдэд танилцууллаа. Манай бөх Миягино буюу Хакүхо багшийнхаа мавашитай гарсан юм. Чонын зураг, Монгол, Японы далбаатай ёслолын маваши байлаа. Ёслолын дараа  Ө.Дэмиджамц “Багшийнхаа гоёлын мавашитай гарч, нэг талаас сандарч, нөгөө талаас баяртай байлаа. Монголд чонотой учрахад сайн зүйл тохиолддог гэдэг. Хэзээ нэгэн цагт өөрийн ёслолын мавашитай болохын төлөө хичээнэ. Багшдаа 2 жилийн дотор цолтой болно гэж амалсан” гэж сэтгүүлчдэд ярьжээ. 

Ө.Дэмиджамц 2000 оны наймдугаар сарын 24-нд төрсөн. 192 см өндөр, 127 кг жинтэй. 2016 онд Японы Тоттори жёохокү сургуульд элсэж, манай сонирхогчдын сүмогийн алдарт мэргэжилтэн Р.Гантөгс багш дээр хичээллэсэн. Дошишя их сургуулийн сүмо бөхийн багт байхдаа Бүх Японы аварга шалгаруулах оюутны тэмцээнд оролцож, Каназавагийн тэмцээнд түрүүлж байсан.

Хамгийн их уншилттай
1
2024.04.08
Хөрөг | “Ганцхан чи л чадна” гэж насаар минь итгэж, тод байлгав
2
2024.04.16
7 хоног согтууруулах ундаа хэрэглэхгүй бол биед гарах 8 эерэг өөрчлөлт
3
2024.04.17
Мөнгөөр тасрахгүй байхад туслах 5 заль
холбоотой мэдээ
1
2 цагийн өмнө
Ичиножёо Америкт сонирхогчдын сүмо барилдана
2
3 өдрийн өмнө
23 настай Фил Фоден Премьер лигт 50 гоолын босго давлаа
3
3 өдрийн өмнө
Олимпын эрхийн тэмцээнд оролцох бөхчүүд (эмэгтэй)
санал болгох
1
3 өдрийн өмнө
Японы амьтны хүрээлэн усны үхрээ үнэндээ эмэгтэй байсныг 7 жилийн дараа мэджээ
2
2024.04.25
Rotten Tomatoes дээр 99 хувийн үнэлгээ авсан "Shōgun" цувралын тухай 10 баримт
3
2024.04.24
Playlist: Цас бороотой бүрхэг сэрүүхэн өдөр сонсох 10 дуу

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
3
1
4
0
0
1
0
0

Сэтгэгдэл бичих (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.