Хайх зүйлээ бичнэ үү

2 мин

Охидод зориулсан крашдаа сэтгэлээ илчлэх 8 арга


Юуны түрүүнд охиддоо хандаж хэлэхэд харж явдаг залуу, хөвгүүнээ өөрөө түрүүлж чат бичихийг нь хүлээж байгаа бол нэг удаа ч гэсэн түрүүлж алхам хийгээд үзээрэй. Бид аливаа зүйлийг өөрсдөө үйлдэл хийж байж л бүтэх бүтэхгүйг нь мэднэ шүү дээ. Дараа нь харамсахаас л дээр... Ялангуяа удахгүй тохиох цэргийн баяраар далимдуулаад крашдаа бэлэг өгч сэтгэлээ илчилж болно шүү дээ. Ингээд охиддоо туслах үүднээс хөөрхөн хэдэн зөвлөгөөнүүд бэлтгэлээ. Хадгалж аваад хэрэгжүүлээрэй.  

1. Өөртэйгөө ярилц

Сэтгэлээ илчлэх нь тун хариуцлагатай үйлдэл учраас хамгийн түрүүнд өөрөө өөртэйгөө ярилцах нь маш чухал юм шүү. “Түүний юу надад таалагдаж байна вэ?”, “Тэр үнэхээр зөв хүн мөн үү?” гэх мэт асуултуудыг өөрөөсөө асуугаарай.   

2. Түүнд мэдэгд


Шууд утгаараа “Би чамд сайн” гэж хэлэхээсээ өмнө түүнд үйлдлээр дохио өгөөрэй. Эелдэг үгсийг хэлэх, ойр зуур чатлах гэх мэт дотносох алхмуудыг хийх хамгийн чухал шүү.

3. Дуу илгээх

Дуу хөгжим зүрх сэтгэлд хамгийн ойр хүрдэг нарийн мэдрэмж гэгддэг шүү дээ. Иймд түүнийг санагдуулдаг дуугаа явуулаад үзээрэй. Гэхдээ хэтэрхий эмо дуу явуулав аа. Аль болох гоё үгтэй, нандин санагддаг дуугаа явуулаарай. 

4. Хайраа хүргүүл 

Эрэгтэй хүмүүс ч гэсэн бэлэг авахыг хүсдэг. Ялангуяа халуун дотно мэдрэмж төрүүлсэн сэтгэл шингээсэн бэлэг юунаас ч илүү үнэ цэнтэй билээ. Үнэ цэнтэй гэхээр үнэтэй бэлэг гэсэн үг биш шүү. Халуун кофе ч байж болно. Unitel-ийн Токi аппликейшнийг ашиглаад крашдаа дуртай кофе шопоос нь халуун кофе хүргүүлээрэй.  

5. Дулаан үгтэй зурвас илгээх


Өглөөний мэнд! , “Өнөөдөр ч цаг агаар сайхан байна шүү! Өдрийг гоё өнгөрүүлээрэй!” гэх мэт дулаан үгстэй зурвас нь түүний сэтгэлийг гэрэлтүүлж догдлол мэдрүүлэх болно.

6.Түүнд онцгой гэдгийг нь хэлэх

Мэдээж бусдаас ялгарч нүдэнд чинь туссан болохоор л тэр чамд таалагдсан байх. Тийм учраас түүнд өөрийг нь ямар сэтгэл татам, онцгой болохыг нь хэлээрэй. Гэхдээ хэтрүүлж болохгүй шүү. Хэтрүүлчихвэл байдал эсрэгээрээ эргэх эрсдэлтэйг санаарай.

7. Хоол хүргүүлэх

Эр хүнийг ходоодоор нь гэдэг дээ. Үнэн шүү. Түүнийг ажил, хичээлийн ачаалалтай үед нь Токi апплкейшнийг ашиглан амттай хоол хүргүүлээрэй. 

8. Шууд хэлэх

Хамгийн дөт бөгөөд зоригтой алхам бол шууд хэлэх юм. Гэхдээ тоглоом шоглоом шиг хэлж болохгүй шүү. Чин сэтгэлээсээ нүд рүү нь харж байгаад хэлээрэй. Амжилт хүсье!

Хамгийн их уншилттай
1
2024.04.08
Хөрөг | “Ганцхан чи л чадна” гэж насаар минь итгэж, тод байлгав
2
2024.04.16
7 хоног согтууруулах ундаа хэрэглэхгүй бол биед гарах 8 эерэг өөрчлөлт
3
2024.04.17
Мөнгөөр тасрахгүй байхад туслах 5 заль
холбоотой мэдээ
1
6 цагийн өмнө
Америк Хөлбөмбөгийн Монгол Нийгэмлэгийн залуус "2024 China-Ningbo Flag Football Intern...
2
8 цагийн өмнө
BLACKPINK хамтлагийн Лиза найз залуугийн хамт паппарацийн дуранд өртсөн нь
3
8 цагийн өмнө
Жо Байден анхны эхнэр, охин хоёроо алдаад амиа хороох тухай бодож байснаа хуваалцжээ
санал болгох
1
9 цагийн өмнө
"Baby Reindeer"-ийн гол эзэн дүрийг нь бүтээсэн жүжигчнийг доромжилж, Netflix-ийг шүүхэ...
2
4 өдрийн өмнө
Японы амьтны хүрээлэн усны үхрээ үнэндээ эмэгтэй байсныг 7 жилийн дараа мэджээ
3
2024.04.25
Rotten Tomatoes дээр 99 хувийн үнэлгээ авсан "Shōgun" цувралын тухай 10 баримт

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
0
2
0
0
0
0
1

Сэтгэгдэл бичих (1)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

Зочин 2024.03.19 66.181.160.101

wtf

2 Хариулах