Хайх зүйлээ бичнэ үү

1 мин

23 настай Г.Мөнх-Ёндон Монгол бөхийн өргөөнд анх удаагаа түрүүллээ


Сумын цолтой болон залуу бөхчүүдийн ээлжит барилдаан өнөөдөр Монгол бөхийн өргөөнөө явагдаж, эр бяр тэгширсэн 544 бөх зодоглолоо.

Эл барилдаанд Өвөрхангай аймгийн Хархорин сумын заан Г.Мөнх-Ёндон арав давж түрүүлэв. Тэрбээр 2022 онд Архангай аймгийн Хашаат сумын наадамд түрүүлж сумын заан цолонд хүрсэн агаад өнгөрсөн зун Хархорин сумын наадамд үзүүрлэсэн бөх юм.

Харин үзүүрт сумын баяр наадмын гурван түрүүтэй манлай заан Дэлгэрийн Цэрэнням шалгарлаа. Д.Цэрэнням зааны хувьд бөхийн өргөөнд явагдсан сумын заануудын барилдаанд ес дахь удаагаа түрүү үзүүр булаалдсанаас гуравт нь түрүүлээд байна.

Тэд хоёрдугаар сард тааран барилдахад Д.Цэрэнням давсан бол 2022 оны хоёрдугаар сард Г.Мөнх-Ёндон түүнийг хаяж байсан. 

Шөвгийн гуравт, Баянхонгор аймгийн Жаргалант сумын харьяат, сумын заан Э.Совджамц шалгарлаа. Тэрбээр сумын баяр наадамд таван удаа түрүүлж, гурвантаа үзүүрлэсэн бөх. Мөн заалны барилдаанд гурван удаа үзүүрлэсэн нь таван жилийн өмнөх амжилт билээ. 

Гуравдугаар сарын 15-ны 11:00 цагаас Хөвсгөл аймгийн Цагаан-Уул сумын харьяат, аймгийн хурц, бадрангуй, хичээлт арслан Бат-Очирын Баттогтохын нэрэмжит аймаг, цэргийн цолтой болон залуу 256 бөхийн барилдаан явагдана.

Хамгийн их уншилттай
1
2024.04.08
Хөрөг | “Ганцхан чи л чадна” гэж насаар минь итгэж, тод байлгав
2
2024.04.16
7 хоног согтууруулах ундаа хэрэглэхгүй бол биед гарах 8 эерэг өөрчлөлт
3
2024.04.17
Мөнгөөр тасрахгүй байхад туслах 5 заль
холбоотой мэдээ
1
3 өдрийн өмнө
23 настай Фил Фоден Премьер лигт 50 гоолын босго давлаа
2
3 өдрийн өмнө
Олимпын эрхийн тэмцээнд оролцох бөхчүүд (эмэгтэй)
3
3 өдрийн өмнө
23 настай Дариа Билодид Европын хошой аварга боллоо
санал болгох
1
3 өдрийн өмнө
Японы амьтны хүрээлэн усны үхрээ үнэндээ эмэгтэй байсныг 7 жилийн дараа мэджээ
2
4 өдрийн өмнө
Rotten Tomatoes дээр 99 хувийн үнэлгээ авсан "Shōgun" цувралын тухай 10 баримт
3
2024.04.24
Playlist: Цас бороотой бүрхэг сэрүүхэн өдөр сонсох 10 дуу

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
0
0
0
0
0
1
0

Сэтгэгдэл бичих (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.