Хайх зүйлээ бичнэ үү

1 мин

Үндэсний номын сангийн шинэ барилга V сард ашиглалтад орно


Үндэсний номын сангийн шинэ барилга ирэх тавдугаар сард ашиглалтад орох ажээ. Харин хуучин барилгыг нь Баримтат өвийн судалгаа, мэдээллийн төв болон монгол судлалын эрдэм шинжилгээний төв болгон ашиглана гэв.

Үндэсний номын сан 1951 онд одоогийн байрлаж буй 4560 м² талбай бүхий байранд 500 мянган номтой үйл ажиллагаагаа эхэлж байсан бол эдүгээ сан хөмрөг нь 3.5 сая болон тэлж, ном, судрын тоо 7 дахин нэмэгджээ. Иймд шинэ байр руу нүүлгэн шилжүүлэхээр болоод буй.

Үндэсний номын сангийн хуучин байранд гар бичмэл, барын ном, судар, монгол судлал, архивын ном хэвлэлийн нэгдсэн сан хөмрөгийг бүрдүүлж, уламжлалт болон цахим үйлчилгээ үзүүлэх Баримтат өвийн судалгаа, мэдээллийн төв болгон үйл ажиллагааг нь өргөжүүлэх юм. Дэлхийн монгол судлалын эрдэм шинжилгээний төвийн гол түшиц болох соёлын баримтат өвийг хадгалж хамгаалах, сэргээн засварлах, үндэсний бичиг соёлын өвийг түгээн дэлгэрүүлэх, судлах, эрдэм шинжилгээ, судалгааны эргэлтэд оруулах үүргийг  гүйцэтгэнэ. 

Үндэсний номын сангийн хуучин байр нь барилга архитектурын өвөрмөц сонгодог загвар бүхий соёлын дурсгалт барилгад зүй ёсоор тооцогддог төдийгүй Үндэсний номын санд зориулан бүтээн босгосон түүхэн барилга тул түүнд хадгалагдаж буй үндэсний бичиг үсгийн хосгүй үнэт дурсгалыг хамтад нь олон улсын жишиг, стандартын дагуу сэргээн шинэтгэж, хадгалах, хамгаалах, түгээн дэлгэрүүлэх, судлах нэгэн цогц соёлын байгууламж болох ажээ.

Хамгийн их уншилттай
1
2024.04.08
Хөрөг | “Ганцхан чи л чадна” гэж насаар минь итгэж, тод байлгав
2
2024.04.16
7 хоног согтууруулах ундаа хэрэглэхгүй бол биед гарах 8 эерэг өөрчлөлт
3
2024.04.17
Мөнгөөр тасрахгүй байхад туслах 5 заль
холбоотой мэдээ
1
16 цагийн өмнө
Dreamers' Day: "Баяртай, Зөвлөлт Холбоот Улс" киног үзэх 9 шалтгаан
2
18 цагийн өмнө
Гурван жилийн дараа дэлгэцнээ эргэн ирсэн жүжигчин Жан Ги Ён
3
19 цагийн өмнө
Цаг хэмнэх шалгарсан 6 арга
санал болгох
1
2024.04.29
"Baby Reindeer"-ийн гол эзэн дүрийг нь бүтээсэн жүжигчнийг доромжилж, Netflix-ийг шүүхэ...
2
2024.04.26
Японы амьтны хүрээлэн усны үхрээ үнэндээ эмэгтэй байсныг 7 жилийн дараа мэджээ
3
2024.04.25
Rotten Tomatoes дээр 99 хувийн үнэлгээ авсан "Shōgun" цувралын тухай 10 баримт

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
0
1
1
0
0
0
0

Сэтгэгдэл бичих (1)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

ЗОЧИН 2024.03.15 66.181.187.54

ГАЗАРЫН ДЭЭРЭМ. ХУУЧНЫ ОЛОН САЙХАН БҮТЭЭН БАЙГУУЛАЛТ, ХОТ АРХИТЕТОРЫН ОЛОН ШИЙДЭЛИЙГ ИЙМ АРГААР АВСААР 30 ЖИЛ БОЛЖ БАЙНА.

0 Хариулах