Хайх зүйлээ бичнэ үү

3 мин

Эрчүүд ямар бэлэг тэднийг ХАМГИЙН ИХ баярлуулдгийг хуваалцсан нь (№2)


Энэ удаад эрчүүдээсээ "Эмэгтэй хүнээс авч болох хамгийн гоё бэлэг юу вэ" гэх асуултыг асуусан бөгөөд нийт 18 залуу бодол сэтгэгдлээ хуваалцсан юм. Та ч бас өөрийн бодлыг СЭТГЭГДЭЛ хэсэгт бичээрэй.


1. Захидал авахыг хүсдэг дээ. Өнгөрсөн, одоо, ирээдүй цагийн тухай бичсэн захидал. Хааяа гаргаж ирээд уншихад хамгийн дулаан мэдрэмж зүйл бол захидал.

-Г.Ганбат

2. Надад лав нүүр, биений арьс арчилгаа эсвэл шампунь зэрэг байвал гоё санагдаж байна. Миний л сонирхол юм даа.  Бүр нээрээ Булл-ийн эрхийн бичиг аймаар гоё бэлэг.

-О.Батням

3. Өндгөн шоколад.

4. Ямар ч хамаагүй эвлүүлдэг тоглоом, цахилгаан хэрэгсэл, багажны хайрцаг.

-Б.Тэлмэн.

5. Яг миний авахыг хүсч байгаа зүйлийг гэхээр санхүүгийн хувьд асуудал үүсгэнэ.
Нээх гоё хоол хийлгэх л юм даа.

-Ронин

6. Эрчүүд бид нэг их зүйл хэрэггүйгээр баярлачихдаг юм шиг санагддаг. Тэр хүн сэтгэлээ шингээгээд авч өгч байна гэдгийг бодоход л сайхан байдаг. Миний хайртай эмэгтэй надад зориулаад юу ч авч өгсөн баярлана. Бээлий, миний хэзээ ч хэрэглэхгүй дэвтэр авч өглөө ч би түүнийг нь нандигнаад хадгална.

-Хонгор

7. Удирдлагатай машин, угсардаг тоглоом, буу шийдэм.

-А.Түвшинтөр

8. Духан дээрээ үнсүүлэх л гоё доо. 

9. Playstation 5 эсвэл лего.

10. Эмэгтэй хүн өөрөө л миний хувьд бэлэг юм уу даа.

11. Сэтгэлээсээ хийсэн бялуу эсвэл хоол. Өөрийн гараар урласан зүйл байвал бас гоё.

-Тэлмэн

12. Миний сонирхдог зүйлийг мэдээд, түүнд тааруулж ямар нэг зүйл авахын тулд хичээл зүтгэл гаргасан байгааг харах надад сайхан байдаг. Миний дуртай цуврал, киноны холбогдолтой зүйл байхад гоё байдаг.

-Х.Жаргал

13. Гоё хувцас авч өгөхөөр нь баярладаг. Яг муудаад, хаях гэж байсан зүйлийг шинээр авч өгөхөд ч бас гоё байдаг.

-Эрдэнээ

14. Жижигхэн мөртлөө биед байнга авч явж болохоор хөөрхөн гоёл ч юм уу тиймэрхүү зүйл байвал гоё. Цаг, бөгж, зангиа өөр юу ч байдаг юм. Тэгээд тэрийгээ хараад л, нөгөө хүүхнээ санаад л...

-Амин-Эрдэнэ

15. Өөрөө л юм даа. Түүнээс илүү сайхан бэлэг хаана байх вэ.

-У.Бямбаням

16. Танк багц.

17. Тухайн эмэгтэй цаад хүнээ сайн судалчихсан юу хүсэж байгаа түүнийг нь өгвөл илүү мэдрэмжтэй байна байх. Ер нь бэлэг сонголт мэдрэмжийн асуудал

-Б.Ө

18. Манай бүсгүйчүүд бэлэг гэж их сандарч, стресстэн өөрийгөө зовоодог байх. Мэдээж эд зүйл сонирхдог, ямар нэг зүйл авахыг хүсдэг эрчүүд байгаа л байх. Гэхдээ дийлэнх эрчүүд нөгөө эмэгтэй нь өөрийг нь анхаарч байгааг мэдэхдээ л жаргалтай болчихдог. Ядраад ирэхэд нь хүзүү барьж өгөх, хэцүү гундуухан явах үед сэтгэлээр дэмжиж, ойлгох, унтаж байхад дээрээс хөнжил тавиад өгсөн байгааг харахад л хайр хүрч, заримдаа уйлах гээд байдаг даа. Бид чинь хатуу, чанга гар доор өсөж, хамаг л хэцүү хөтүүг туулж, эр хүн гэдгээрээ нугарах эрхгүй амьдардаг. Харин эмзэг, мэдрэмтгий байдлыг маань ч ойлгож, би ч бас хүн шүү дээ гэдгийг ойлгоод, заримдаа шантарч, хүчгүйдэж, уйлж байгааг маань ойлгодог байх л хамгийн сайхан бэлэг.

-Энх-Эрдэнэ

Хамгийн их уншилттай
1
2024.04.08
Хөрөг | “Ганцхан чи л чадна” гэж насаар минь итгэж, тод байлгав
2
2024.04.16
7 хоног согтууруулах ундаа хэрэглэхгүй бол биед гарах 8 эерэг өөрчлөлт
3
2024.04.17
Мөнгөөр тасрахгүй байхад туслах 5 заль
холбоотой мэдээ
1
1 цагийн өмнө
Америк Хөлбөмбөгийн Монгол Нийгэмлэгийн залуус "2024 China-Ningbo Flag Football Intern...
2
2 цагийн өмнө
BLACKPINK хамтлагийн Лиза найз залуугийн хамт паппарацийн дуранд өртсөн нь
3
2 цагийн өмнө
Жо Байден анхны эхнэр, охин хоёроо алдаад амиа хороох тухай бодож байснаа хуваалцжээ
санал болгох
1
4 цагийн өмнө
"Baby Reindeer"-ийн гол эзэн дүрийг нь бүтээсэн жүжигчнийг доромжилж, Netflix-ийг шүүхэ...
2
4 өдрийн өмнө
Японы амьтны хүрээлэн усны үхрээ үнэндээ эмэгтэй байсныг 7 жилийн дараа мэджээ
3
2024.04.25
Rotten Tomatoes дээр 99 хувийн үнэлгээ авсан "Shōgun" цувралын тухай 10 баримт

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
1
9
0
0
0
0
1

Сэтгэгдэл бичих (1)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

Л 2024.03.18 2405:5700:300:ba0c:f57c:d63:5767:2b56

Байдаг бүх хөрөнгөө барьдаг түүнээсээ юу авна гэх вэ дээ элий балай тэнэг монгол охины асуулт ч юм шиг

0 Хариулах