UBLife Logo
Хөгжим

Фэнүүдийн бодлоор үлгэр жишээ эр нөхөр болох 6 айдол

Фэнүүдийн бодлоор үлгэр жишээ эр нөхөр болох 6 айдол

Аливаа хүний жижигхэн үйлдэл маш олон зүйлийг өгүүлдэг. K-Pop ертөнцөд одод авьяас чадвараас гадна эелдэг зан, хөгжлтэй чанараараа олныг татдаг. Ингээд БНСУ-ын нэгэн сайтаас эмэгтэй фэнүүд дунд “Алдартнуудын хэн нь үлгэр жишээ эр нөхөр болж чадах вэ” гэсэн санал асуулга явуулжээ. 

1. Ви - BTS: 

Уламжлал, ёс заншлаа дээдэлдэг гэрбүлд төрсөн. Ви ахмад хүмүүс, хүүхдүүдэд тун дулаахан сайхан ханддаг. Нийтэч, нээлттэй байдал нь ямар ч хүнийг өөртөө татна. Тэрээр өдөр бүр хайраа илэрхийлэхээс ичиж зовохгүй, жинхэнэ үлгэр жишээ эр нөхрийн бэлгэ тэмдэг гэж фэнүүд үзжээ.

2. Сан - ATEEZ: 

Жинхэнэ жентльмен. Сан бол солонгос ёс журмыг ёсчлон биелүүлдэг залуу. Ширээний ард ахмад хүмүүстэй хэрхэн харьцаж, хүндлэж байгаа болон хүүхдүүдтэй тоглож байгааг нь харахад л ийм нөхөртэй болох сон гэж солонгос бүсгүйчүүд боддог байна.

3. Жин - BTS: 

BTS хамтлагийн хамгийн ахмад гишүүний хувьд бусдыгаа арчилж хамгаалан, байнга тусалж дэмждэг. Үүнийг нь харсан солонгос эмэгтэйчүүдэд өөрийн гэрбүлээ бас ингэж хайрлах болно гэсэн сэтгэгдэл төрүүлдэг ажээ. 

4. Антон - RIIZE:

Даруу төлөв, хүнтй харилцахдаа зөөлөн, эелдаг. Маш зөөлөн, сайхан аав болох шинжтэй. Амгалан тайван байдал нь үлгэр жишээ нөхөр болохын баталгаа.

5. Мингюү - Seventeen: 

Мингюү бол тогооч, цэвэрлэгч, дуучин л гэсэн үг. Энэ гурван чанар л түүнийг хамгийн сайн нөхөр болохыг илтгэж байна.

6. Шуга - BTS: 

Шуга бага зэрэг хөндий мэт санагдав ч зүрх сэтгэл нь хайраар дүүрэн. Тэр бол үгэлж, зандарч магадгүй ч үргэлж дэргэд чинь байх хүн. Яагаад гэвэл тэр хайр дурлалдаа үнэнч.

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ СЭТГЭГДЭЛ?
0
0
2
0
0
0
0
0

СЭТГЭГДЭЛ БИЧИХ
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.