Дуу хөгжмийн талаар нийтэлдэг хамгийн нэр хүндтэй, нөлөөтэй хэвлэл болох Billboard XXI зууны хамгийн шилдэг шинэ жилийн сэдэвтэй дууг шалгаруулжээ. Эдгээр сүүлийн 24 жилд гарсан баярын хит дуунууд нь өнгөрсөн зууны ABBA хамтлагийн “Happy New Year”, Фрэнк Синатрагийн “Let It Snow” дуунаас дутахгүй уран бүтээлүүд гэж тэд дүгнэсэн байна.
Ингээд XXI зууны хамгийн шилдэг Шинэ жилийн дуугаар 2014 онд гарсан Ариана Грандегийн “Santa Tell Me” тодорлоо.
2-р байр: Келли Кларксон “Underneath the Tree” (2013)
3-р байр: Майкл Бубле “It’s Beginning to Look a Lot Like Christmas”
Удаах байруудад:
Jonas Brothers, “Like It’s Christmas” (2019)
Эд Ширан, Элтон Жон, “Merry Christmas” (2021)
Жастин Бибер, “Mistletoe” (2011)
Сия, “Snowman” (2017)
Гвен Стефани, “You Make It Feel Like Christmas” (2017)
Майкл Бубле, “Have Yourself a Merry Little Christmas” (2011)
Майкл Бубле, “Holly Jolly Christmas” (2011)