Хайх зүйлээ бичнэ үү

1 мин

Энэ жил Оросын хоккейчид Монголд ирэхгүй


ОХУ-ын хоккейн КХЛ лигийн тэргүүн Алексей Морозов хэвлэлийн бага хурал дээр гадаадад хийх тоглолтын талаарх асуултад хариуллаа. КХЛ лигийн багууд хамгийн сүүлд гадаадад тоглосон нь 2021 оны Дубай дахь тоглолт байлаа.

-2024 оны хавар КХЛ лигийн багууд Монголд тоглолт хийнэ гэж байсан. Яагаад болив?

-Энэ жил бид Монголд очихгүй. Багуудын төсөвт Монгол явах зардал суугаагүй байсан. Их хол нисэж очих газар шүү дээ. Бид хүлээн авагч талтай холбогдсон ч монголчууд зардлыг даах боломжгүй гэж мэдэгдсэн. Тэд зөвхөн Монголд байх зардлыг л даахад бэлэн гэсэн. Харин манай багууд тийм их зардал гаргахад бэлэн бус байлаа. Ирэх улирал энэ төслийг дахин хэлэлцэнэ. Монголчуудтай хийсэн яриа хүчинтэй хэвээр байгаа. Бид Монголын Мөсөн өргөөг шалгаж үзсэн.

-Монголд хоёр баг очоод улирлын тоглолтоо хийнэ гэсэн үг үү?

-Лигийн тоглолт биш, нөхөрсөг, үзүүлэх тоглолт хийж болно. Монголчууд хүлээн авах сонирхолтой байгаа. Бид багуудтай ярилцах болно.

-Өөр ямар оронд үзүүлэх тоглолт хийж болох вэ?

-Узбекистантай мөн ярилцаж байгаа. Тэндхийн ордон боломжийн сайхан. Мөн л ирэх жилийн асуудал. Хамгийн гол нь манай клубуудад гадаадад тоглох ашиг сонирхол байх ёстой.

Хамгийн их уншилттай
1
2024.04.08
Хөрөг | “Ганцхан чи л чадна” гэж насаар минь итгэж, тод байлгав
2
2024.04.16
7 хоног согтууруулах ундаа хэрэглэхгүй бол биед гарах 8 эерэг өөрчлөлт
3
2024.04.17
Мөнгөөр тасрахгүй байхад туслах 5 заль
холбоотой мэдээ
1
1 цагийн өмнө
Мохамед Салах ирэх улиралд "Ливерпүүл"-д үлдэнэ
2
3 цагийн өмнө
Америк Хөлбөмбөгийн Монгол Нийгэмлэгийн залуус "2024 China-Ningbo Flag Football Intern...
3
5 цагийн өмнө
"Байер Леверкузен" клубийнхэн 96 дахь минутад гоолдож, хожигдолгүй цувралаа 46-д хүргэлээ
санал болгох
1
6 цагийн өмнө
"Baby Reindeer"-ийн гол эзэн дүрийг нь бүтээсэн жүжигчнийг доромжилж, Netflix-ийг шүүхэ...
2
4 өдрийн өмнө
Японы амьтны хүрээлэн усны үхрээ үнэндээ эмэгтэй байсныг 7 жилийн дараа мэджээ
3
2024.04.25
Rotten Tomatoes дээр 99 хувийн үнэлгээ авсан "Shōgun" цувралын тухай 10 баримт

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
0
0
0
0
0
0
2

Сэтгэгдэл бичих (3)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

Орк устгагч 2024.03.19 202.21.107.53

Оркуудын мөнгийг дааж байж хоригт оровдоо

0 Хариулах


Зочин 2024.03.18 202.126.91.73

Хогийн оросуудаар яахав дэ ха ха

0 Хариулах


Зочин 2024.03.17 66.181.182.27

Ирэхгүй байсан ч яахав дээ...

1 Хариулах