Хайх зүйлээ бичнэ үү

7 мин

Долоо хоногийн зурхай (2024.03.18-03.24)


Уншигчдадаа Монгол цэргийн баярын мэнд хүргэе! UB.LIFE-аас хүргэдэг долоо хоногийн ээлжит зурхайг хүлээж авна уу. Энэ долоо хоногт та бүхний амьдрал ямар өөрчлөлтүүд хүлээж байгаа бол?   

Хонь

Энэ долоо хоногийн Пүрэв гарагт хонины ордныхны улирал эхэлж байна. Тэгэхээр хонины ордныхондоо төрсөн өдрийн мэнд хүргэе! Энэ долоо хоног эерэг сарны нөлөөгөөр та бүхэн маань сайхан байх төлөвтэй. Ирж буй томоохон өөрчлөлтүүдэд бэлтгээрэй. Ялангуяа өнгөрсөн амьдрал, таагүй харилцаа, дурсамжуудаа мартаж ардаа үлдээхэд тохиромжтой цаг хугацаа ирээд байна. Мөнгө санхүүгийн хувьд таатай байх болно. Бизнесээ өргөжүүлэх, ажлын урамшуулал авах зэрэг  боломжууд тохионо. Хайр дурлалын хувьд ч гэсэн сайхан байх болно. Ганц бие хүмүүс хуучны найзтайгаа романс үүсгэж магадгүй. Энэ бүх сайхан зүйлс нь та бүхний орд эхэлж байгаатай холбоотой учраас сайн ашиглаад аваарай.

Үхэр 

Энэ долоо хоног үхрийн ордныхон амрахыг хүсэх бололтой. Учир нь улирал хоорондын шилжилт та бүгдийг ядраах болов уу. Иймд ирэх амралтын өдрүүдээр өөрийгөө сайтар цэнэглээрэй. Ажил хэргийн хувьд таны тууштай, хичээнгүй байдал үнэлэгдэх болно. Та бүхэн энэ долоо хоногт өөрийгөө хэчнээн хариуцлагатай хүн болохоо нотолж чадна. Мөнгө санхүүгийн хувьд тогтвортой хэвийн байх болно. Хайр дурлалын хувьд ч гэсэн ман адил тогтуун байх нь ээ. Хүн хоорондын харилцааны хувьд ээжтэйгээ цагийг өнгөрүүлэхэд таатай байх болно. Хэрэв та төрөлх гэрээсээ тусдаа амьдардаг бол энэ долоо хоногтоо багтаж тэднээр зочлоорой.

Ихэр 

Ихрийн ордныхон энэ долоо хоног азтай байх болно. Ялангуяа сурагч, оюутнуудын хувьд маш таатай долоо хоног өнгөрөх нь ээ. Шалгалт, бие даалт гээд оюуны хөдөлмөрийн бүх зүйлс бүтэх болно. Энэ долоо хоног та бүхэн шинэ зүйл нээн илрүүлэх, өөрийнхөө тухай судлах, оюундаа хөрөнгө оруулахад тустай. Ажил хэргийн хувьд ч таны бүтээлч чанар сэргэг байх болно. Ялангуяа архитектор, программ хөгжүүлэгч гэх мэт салбарын хүмүүс өндөр амжилттай байна. Хайр дурлалын хувьд хамтрагчид тань таны туслалцаа гарна. Иймд түүнийг чин сэтгэлээсээ сонсож урам хайрлаарай. Ганц бие хүмүүсийн хувьд амралтын өдрүүдэд онцгой нэгэнтэй танилцах бүрэн боломжтой.

Мэлхий 

Мэлхийн ордныхон маань энэ долоо хоногт сэтгэл хөдлөлөөр дүүрэн байх нь ээ. Учир нь удахгүй  таны амьдралд олон өөрчлөлтүүд тохиох болно.  Жишээ нь таныг аз жаргалгүй болгож буй ажлаас гарах, тухгүй хүмүүсээс харилцаагаа таслах гэх мэт цэвэрлэгээний долоо хоног байх болно.  Иймд өөрчлөлөөс бүү айгаарай. Ажил хэргийн хувьд  үзэл бодлын зөрчилдөөнтэй учирч болзошгүй тул аливаа маргаанд оролцохгүй байхыг хичээгээрэй. Хосын харилцааны хувьд өнгөрсөн долоо хоногтой ижил энергитэй байна.

Арслан 

Арслангийн ордныхны хувьд 4-р сарын 19 хүртэл адал явдлаар дүүрэн байх болно. Энэ үеэр сургалтад суух, бясалгал хийх гэх мэт цоо шинэ зүйлсийг туршихад тохиромжтой. Ажил хэргийн хувьд энэ долоо хоног та бүхэн аль болох эелдэг байхыг хичээгээрэй эс бөгөөс ажлын байран дээр маргаан гарах магадлалтай. Хайр дурлал дээр ч мөн адил харилцаан дээрээ анхаараарай. Ер нь та бүгд энэ долоо хоног байгаа зэрэг стресстэх магадлалтай байна шүү. Бухимдлаасаа болж харилцаанууддаа сөргөөр нөлөөлөхөөс сэргийлээрэй. Мөнгө санхүүгийн хувьд тогтвортой байх болно. Гол нь сэтгэл зүйн эрүүл мэнддээ анхаараарай.

Охин

Охины ордныхон маань энэ долоо хоногт ажлыг ч ёстой алаад өгөх нь ээ. Та бүхэн хамт олноо манлайлж, эерэг уур амьсгалыг түгээх болно. Түүгээр ч барахгүй шинэ санаа санаачлах, амжилттай төсөл эхлүүлж ч магадгүй. Юутай ч урам зоригоор дүүрэн, оргилуун энергитэй байх болно.  Гэхдээ та бүхэн энэ их урам зоригтой энергийг зөв зүйлдээ л зарцуулахгүй бол дотор тань хуримтлагдсаар зөрүүд ааш гаргах, стресстэх зэрэг сөрөг мэдрэмжээр илэрч болзошгүй. Мөнгө санхүүгийн хувьд та бүхэн хэтэрхий өгөөмрөөсөө болж хэн нэгэнд мөнгө зээлдүүлэн алдаж магадгүй. Хайр дурлалын хувьд хосуудын дотно харилцаа хэвийн байх болно.

Жинлүүр  

Завгүй өдрүүд дуусаж амралтын өдрүүд эхэллээ жинлүүрийнхээн. Сарны таатай нөлөө та бүгдэд биеийн болон сэтгэл санааны амар амгаланг мэдрүүлэх төлөвтэй байна. Энэ долоо хоногт та бүхэн шинэ хоббитой болох, хуучин найз нөхөдтэй уулзах,салхинд гарахад нэн тохиромжтой. Эдгээр нь таны сэтгэлийг сэргээж оюун санааны амралт өгөх болно. Ажил хэргийн хувьд асуудал үүссэн ч та амархан зохицуулж чадна.  Мөн хуучны танил холбогдож ажлын санал тавина. Хайр дурлалын хувьд харилцаандаа бүтээлч санаачилгыг гаргаарай. Мөн хүүхэдтэй бол хүүхэдтэйгээ цагийг өнгөрүүлээрэй.

Хилэнц  

Хилэнцийн ордныхны хувьд энэ долоо хоног гэр бүлийнхэнтэйгээ дийлэнх цагийг өнгөрөөх төлөвтэй байна. Мөн та бүхэн амьдралдаа гарч буй жижиг сажиг өөрчлөлүүдийг гэнэт анзаарах бололтой. Үүнтэй зэрэгцээд таны зан байдалд ч өөрчлөлт орох болно. Иймд аль болох тайван байж үйл явцыг ажиглаарай. Ажил хэргийн хувьд та бүхэн хичээснийхээ үр дүнг хүртэж чадна. Хувийн амьдралын хувьд хамтрагчдаа цаг зарцуулахыг зөвлөж байна. Хэдий завгүй байлаа ч тэднийг сонсоорой. Ганц бие хилэнцийнхэн долоо хоногийн сүүлээр шинэ хүнтэй танилцана.

Нум  

Өөрийнхөөрөө байх цаг ирлээ нумынхаан. Энэ долоо хоногт та бүхэн бүх дүрмийг эвдэж өөрийнхөөрөө байх болно гэж гараг эрхсүүдийн хэлж байна. Гэхдээ өөрийнхөөрөө бай гээд бүдүүлэг авирлаж болно гэсэн үг биш шүү.  Өөрийн ертөнцөө бүрдүүлж дотоод хүчээ сэрээ. Ажил хэргийн хувьд та бүхэн өмнөх долоо хоногуудаас илүү цагаар ажиллаж магадгүй. Гэхдээ зүгээр дээ төрөлхийн  хүмүүстэй харилцах чадвар чинь нөхцөл байдлыг амархан давахад туслах болно. Хайр сэтгэлийн хувьд  хосуудын харилцаа ердийнхөөсөө илүү дотно байхаар төлөвтэй байна. Харин ганц бие хүмүүс маань ууланд гарах юм уу оройхон салхинд гараарай. Тэнд таны заяаны хань хүлээж байж магадгүй шүү.

Матар 

Матрын ордныхны хувьд энэ долоо хоног мөнгө санхүүгийн асуудлууд дээр голдуу анхаарлаа төвлөрүүлэх төлөвтэй байна. Магадгүй өнгөрсөнд хөдөлмөрлөсөн хөдөлмөрийнхөө үр шимийг хүртэнэ . Энэ нь хэдий сайн мэдээ ч гэлээ та бүгдийн зарим нь амин хувиа хичээх төлөвтэй байгаа учраас аль болох өөрийгөө хязгаарлаж бусдад хүртээмжтэй байгаарай. Ажлын хувьд бардам, зөрүүд зан гаргахаас сэргийлээрэй. Ялангуяа хурлын үеэр хэтэрхий өөрийнхөөрөө зүтгэх нь таагүй харилцааг бий болгох болно. Хувийн амьдралын хувьд ч гэсэн мөн адил ажил, нийгмээс мэдэрсэн уур бухимдлаа хосдоо гаргах магадлалтай  байгаа учраас анхаараарай.  Амжилт!


Хумх 

Энэ долоо хоногт хумхын ордныхныг шинэ адал явдлууд хүлээж байна. Та бүхэн яг одоогоор өмнөхөөсөө илүү бие даасан байгаа бөгөөд амьдралынхаа зорилгыг шинээр тодорхойлох төлөвтэй байна. Үүнийгээ ч дагаад та бүхний урам зориг бадрах учраас өөртөө итгэлтэй байж энэхүү эерэг энергийг бүрэн дүүрэн ашиглаарай. Ажил хэргийн хувьд бүхий л хүмүүсийн анхаарал зөвхөн чам дээр төвлөрөх болно. Иймд бусдыг манлайлахаасаа бүү айгаарай. Хосын харилцааны хувьд та бүгд хамтрагчтайгаа нухацтай яриа өрнүүлэх болно. Иймд тэдэнд бүхий л анхаарлаа төвлөрүүлж сэтгэлээсээ сонсоорой. Ганц бие хүмүүсийн хувьд энэ долоо хоногт шинэ харилцаа үүсгэхгүй байхыг гараг эрхэс зөвлөж байна.

Загас

Загасны ордныхны хувьд энэ долоо хоног өөр дээрээ түлхүү анхаарах бололтой. Учир нь гараг эрхсийн байрлал та бүгдийн өсөлт хөгжилтөд анхаарч байна. Иймд ойрын хугацаанд өөрийгөө танин мэдэж, оюун санаандаа шинэ нээлт хийх болно. Үүний дараагаар та бүгдийг чиглэн амьдралын шинэ боломж, өөрчлөлтүүд ирэх ирэх тул жаахан л хүлээгээрэй. Ажлын хувьд ердийн байх болно. Ямар нэг том өөрчлөлт болох шинж алга. Харин хувийн амьдралын хувьд та бүхэн ганцаараа цагийг өнгөрүүлэхийг илүүд үзэх болов уу. Энэ нь эхэнд дурдагдсан гариг эрхсийн нөлөө байх учраас зүгээ дээ. Амжилт.

Хамгийн их уншилттай
1
2024.04.08
Хөрөг | “Ганцхан чи л чадна” гэж насаар минь итгэж, тод байлгав
2
2024.04.16
7 хоног согтууруулах ундаа хэрэглэхгүй бол биед гарах 8 эерэг өөрчлөлт
3
2024.04.17
Мөнгөөр тасрахгүй байхад туслах 5 заль
холбоотой мэдээ
1
7 цагийн өмнө
Америк Хөлбөмбөгийн Монгол Нийгэмлэгийн залуус "2024 China-Ningbo Flag Football Intern...
2
8 цагийн өмнө
BLACKPINK хамтлагийн Лиза найз залуугийн хамт паппарацийн дуранд өртсөн нь
3
9 цагийн өмнө
Жо Байден анхны эхнэр, охин хоёроо алдаад амиа хороох тухай бодож байснаа хуваалцжээ
санал болгох
1
10 цагийн өмнө
"Baby Reindeer"-ийн гол эзэн дүрийг нь бүтээсэн жүжигчнийг доромжилж, Netflix-ийг шүүхэ...
2
4 өдрийн өмнө
Японы амьтны хүрээлэн усны үхрээ үнэндээ эмэгтэй байсныг 7 жилийн дараа мэджээ
3
2024.04.25
Rotten Tomatoes дээр 99 хувийн үнэлгээ авсан "Shōgun" цувралын тухай 10 баримт

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
0
0
0
0
0
0
0

Сэтгэгдэл бичих (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.