Хайх зүйлээ бичнэ үү

5 мин

Хичээлийн цагийг үр дүнтэй өнгөрүүлэхэд туслах 4 арга


Хавар болоод  олон юманд сатаарахын зэрэгцээ ядраад, гарч алхмаар ч юм шиг, найзуудтайгаа уулзмаар санагдаж эхэлдэг гэтэл шалгалтын өдрүүд дөхсөөр... Хэцүү шүү тийм ээ. Хамгийн хачирхалтай нь бусад хүүхдүүдийг анзаарахаар хичээлээ хийж харагдахгүй хэр нь  дүн нь үнэхээр сайн байдаг. Тэд хичээлийн завсарлагаагаар бусад сурагчидтай инээлдэж, сахилгагүйтэж байдаг ч гэсэн яаж онц сураад байдгийг мэдэх үү? Мэдээж тэдний толгой сайн байж магадгүй, гэхдээ бүгд тийм биш байх. Тэдний зарим нь өндөр төлбөртэй давтлага, нэртэй багшаар хичээл заалгадаг байж болно. Гэхдээ тэдэнд нэг нийтлэг чанар байдаг бөгөөд тэд бүгд хичээл дээрээ маш анхааралтай байж чаддаг. Төвлөрөх, цагийн юмыг цагт нь анхаарч ойлгохоос өөр ямар ч нууц арга байхгүй. Тиймээс төгсөлт, болон элсэлтийн шалгалтдаа бэлдэж буй оюутан, сурагч дүү нартаа зориулаад  “хичээлийн цагийг үр бүтээлтэй өнгөрөөх аргыг” хүргэж байна. Та бүхэн заавал хэрэгжүүлж үзээрэй.  


1.Урагшаа суух хэрэгтэй

Хэрвээ чи сайн сурахаар шийдсэн бол эхний эгнээ юм уу, хоёр дахь эгнээнд суудал авах хэрэгтэй. Хойно сууж байгаа сурагч анхаарлаа төвлөрүүлэхэд маш хэцүү байдаг. Багш чиний юу хийж байгааг сайн харж чадахгүй учраас чи өөрийнхөө хийе гэсэн зүйлийг хийж эхэлдэг. Хойно сууж багшийн ярихыг анхааралтай сонсож байгаа боловч хэн нэгэн илүү дутуу хөдөлгөөн хийх төдийд л чиний анхаарал тийшээ сарнисан байдаг. Мөн хойно суух үед багшийн нүүрний хувирлыг анзааралгүй өнгөрдөг. Багшийн ярихыг сонсохоос гадна, түүний гаргаж байгаа нүүрний хувирлуудыг сайн анзаарч байх хэрэгтэй. Хэрвээ багш жирийн үеийнхээсээ хүчтэй, чухал өнгөөр ярьж байвал энэ сэдэв зуун хувь чиний шалгалтад орж ирдэг. Гэтэл зарим сурагчид урд суухыг үзэн яддаг. Яг үнэндээ бол энэ нь чиний дүнг сайжруулах хамгийн сайн арга. Хэдийгээр эвгүй тухгүй байдаг ч гэсэн энэ суудал чамд сурахад чинь үнэхээр туслах болно шүү.

2. Номоо харах хэрэггүй, харин багшийнхаа нүдийг харах хэрэгтэй.

Хэрвээ багш уран зохиолын ном уншаагүй л бол багшийн зааж байгаа хичээл номын үгтэй адилхан байна гэж байхгүй шүү дээ. Хэрвээ ухаантай сурагч бол багшийн ярихыг ч сонсож, бас номоо ч уншиж чаддаг. Харин ихэнх хүүхдүүд ингэж чадахгүй гэдэгт итгэж байна. Би ч гэсэн чаддаггүй.  Хичээлийн үеэр хийх ёстой ганц чухал зүйл бол урагшаа харах, хичээлийн үеэр номоо хараад байвал өөрийн эрхгүй нойр хүрч эхэлдэг. Нүднийхээ харцыг номоо харахад биш харин багшийн амнаас гарч байгаа үгийг анхааралтай сонсоход төвлөрүүлэх хэрэгтэй. Доошоо л харж болохгүй. Доошоо харах үед сэтгэл санаа тайвширдаг бөгөөд тайвширсан сэтгэл өөрийн эрхгүй нойрмоглоход хүргэдэг. Хэрвээ чи үргэлж урагшаа харж суувал, багштайгаа олон удаа харц тулгарч ингэснээр чамд тэвдэх сэтгэгдэл төрж, чи багшийнхаа ярихыг анхааралтай сонсохоос өөр аргагүйд хүрэх болно. 

3. Хичээлийн үеэр багшийн ярьж байгааг ойлгохгүй байсан ч бууж өгөх хэрэггүй.

Зарим үед анхан шатны мэдэгдэхүүн байхгүй учраас хичээл дээр зааж байгаа зүйлийг сонсоод ч ойлгохгүй гэж боддог. Үүний оронд өөрийнхөө хийж чадах хичээлээ хийж байя гэж орхигдуулах гээд байдаг. Хамгийн гол нь энэ хичээлийг гүйцээд авах юм сан гэдэг хүсэлтэй байх нь хамгийн сайн сурах арга барилын нэг болдог. Хэрвээ би тэр үед ингээд л хичээлээ сонсолгүй өөрийнхөө хийхийг хүссэн зүйлээ хийгээд өнгөрүүлж байсан бол төгсөх шалгалтын үеэр тэр хичээлээ гүйцэж авах гэж их л ядрах байсан байхдаа гэж бодогдож байна. Хичээлийн үеэр маш анхааралтай байх хэрэгтэй. Тэр хичээлийг ойлгохгүй юм уу сонирхолгүй хичээл гээд хичээлийн цагаар өөр ном дэлгэж болохгүй. Бусад хичээлээ давтлагын цагаар сурчхаж болно шүү дээ. Хичээлийн цагийг тухайн зааж байгаа хичээлийг л сурахын төлөө зориулах ёстой. Үнэхээр сурч чадахгүй бол давтлагын цагаар дахиж судалж болно. Энэ бол сурах чин хүсэл эрмэлзэл юм шүү дээ.

4. Хэрвээ чи гоц сурлагатан мөн гэж өөрийгөө боддог бол сурах бичгээсээ өөр нэмэлт ном уншиж мэдлэгийн хэрээгээ тэлэх хэрэгтэй.

Сургууль дээр зааж байгаа хичээлүүд нь ерөнхий боловсролын түвшин бөгөөд чиний хувьд маш амархан ойлгож ядах зүйлгүй сэдвүүд байдаг. Тийм учраас чи хичээл дээр мөн л анхаарлаа сайн хандуулж чадахгүйд хүрдэг. Энэ үед яах хэрэгтэй вэ? Өөр хичээлийн сурах бичгээ гаргаж ирээд унших уу? Яасан ч тэгж болохгүй. Чи ангийнхаа номер нэг шилдэг сурагч байсан ч хичээл дээрээ хичээлээс өөр дэмий зүйл хийх хэрэггүй. Хэрвээ хичээлийн цагийг дэмий үрж эхэлбэл чиний дүн аяндаа л хурдтайгаар доошлох болно. Хэрвээ чи хичээлээ амархан гэж бодож байвал тухайн хичээл орж байх үед тухайн хичээлийн нэмэлт сурах бичиг дэлгэж тавиад, багшийн ярихыг анхааралтай сонсох хэрэгтэй. Мэдээж сурах бичгээ судлахын хажуугаар багшийн хурдыг гүйцэх хэцүү. Жишээ нь багш Монголын түүхийн талаар ярьж байвал энэ сэдэвтэй холбоотой ном, сурах бичгийг дэлгэж тавиад, хичээлээ сонсож байхдаа тухайн сэдвийг илүү ойлгож, багш аль хэсгийг илүү сайн зааж, аль хэсгийг тэгсгээд өнгөрч байгааг анзаарч сурах хэрэгтэй.

Хамгийн их уншилттай
1
2024.04.08
Хөрөг | “Ганцхан чи л чадна” гэж насаар минь итгэж, тод байлгав
2
2024.03.29
Кёкүшюүзан: Би Хакүхогийн төлөө тэмцэнэ
3
2024.04.16
7 хоног согтууруулах ундаа хэрэглэхгүй бол биед гарах 8 эерэг өөрчлөлт
холбоотой мэдээ
1
3 өдрийн өмнө
Элсэлтийн шалгалтын бүртгэл 4 дүгээр сарын 26-нд дуусна
2
2024.04.19
Монгол хэл бичгийн шалгалтын дүн гарлаа
3
2024.04.10
Бүгд найрамдах Казахстан улсад бакалавр, магистр, докторын хөтөлбөрт суралцуулах сонгон...
санал болгох
1
Өчигдөр
Японы амьтны хүрээлэн усны үхрээ үнэндээ эмэгтэй байсныг 7 жилийн дараа мэджээ
2
3 өдрийн өмнө
Rotten Tomatoes дээр 99 хувийн үнэлгээ авсан "Shōgun" цувралын тухай 10 баримт
3
4 өдрийн өмнө
Playlist: Цас бороотой бүрхэг сэрүүхэн өдөр сонсох 10 дуу

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
1
1
0
0
0
0
0

Сэтгэгдэл бичих (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.