Хайх зүйлээ бичнэ үү

3 мин

Элсэлтийн ерөнхий шалгалтад хэрхэн өндөр оноо авах вэ?


Аль хэдийн гуравдугаар сарын сүүл болжээ. Хавар ч айлчлан ирж юу юугүй элсэлтийн ерөнхий шалгалт, жилийн эцсийн шалгалтууд хаяанд ирлээ. Сурагч та бүхнийг хичээж байгаа гэдэгт итгэж байна. Гэхдээ олон цагаар шалгалтад бэлдэхээс илүүтэй үр дүнтэй,цөөн цагаар бэлдэх хамгийн чухал. Аливаад түгшин санаа зовоод л байвал үр дүн тааруу гарна шүү. Харин оронд нь эдгээр аргыг хэрэгжүүлээд цөөн цагаар чанартай бэлдээрэй. Амжилт!  

1. Cурах агуулгандаа хязгаарлалт хийх

Ихэнх сурагчид өндөр оноо авах гэж маш олон сурах бичиг судалдаг. Сурах бичиг, тайлбар ном, дасгал ажлууд, давтлагын эмхэтгэн гаргасан ном, интернэтээр давтлага хийх, бас хажуугаар нь шалгалтад зориулсан дасгалын ном зэрэг бүгдийг ашиглаж бэлддэг. Мэдээж эдгээрийг сурснаар сайн дүн авч болох ч, хүчээр гаргасан ийм том төлөвлөгөө биеллээ олоход хэцүү байдаг. Хэрвээ чамд одоо 6 ширхэг сурах бичиг байлаа гэж бодоход, чи бүгдийг нь биш харин тэр дундаас чухал гэсэн 3 номыг сонгон уншаарай. Бүх номыг уншиж илүү их цаг зарцуулснаас цөөн номоо дахин дахин унших нь илүү үр өгөөжтэй байдаг.

2. 5 минут өндөр үр дүнтэй давтах арга

Цаг хугацаа өнгөрөх тусам давтлагын үр өгөөж багассаар байдаг. Иймд давтлага хийхэд хамгийн үр дүнтэй шалгарсан хугацаа бол завсарлагааны 5 минут юм. Завсарлагааны 5 минутад бэлдсэн давтлага шалгалтын өмнө бэлдсэн нэг цагаас ч илүү үр дүнтэй. Яагаад гэвэл хичээл завсарласны дараа чи багшийнхаа заасныг, өөрийнхөө ойлгосныг эргэцүүлэн бодож, толгойндоо түүнийг улам сайн бат суулгаж чаддаг. "Багш энэ хэсгийг чухал гэж хэлсэн", "Багш энэ хэсгийг ингэж ярьсан" гэх мэтчилэн эргэцүүлэн бодсоноор бүх зүйл маш хурдан толгойд орж ирдэг.  Бусдаас бага цаг зарцуулан, хичээлийн завсарлагааны цагаар давтлага, бэлтгэлээ хийх нь тухайн сэдвийг гурав дахин уншсан  мэт толгойд чинь үлддэг. Шалгалтын үеэр сайн бэлдэж амжаагүй байсан ч эргэж санахад чинь хялбар байх болно.

3. Өдөр болгон сурсан зүйлээ тэмдэглэж бай

Орой болгон тэр өдрөө юу сурсан талаар заавал тэмдэглэл хөтөлж байх хэрэгтэй. Тэмдэглэл дээрээ элдэв янзын зүйл бичих шаардлагагүй. Түүхийн номыг аль хүртэл уншсан, англи  хэлэн дээрээ хэдэн үг цээжилсэн, математикийн дасгал ажлыг хэд хүртэл хийсэн зэргийг тэмдэглэлдээ бичихэд л хангалттай. Хэдийгээр хэрэггүй мэт боловч цаашид бид нарт маш их анзаарах зүйл байдгийг олж харах болно. Өдөр болгон бичих нь чамд ядаргаатай санагдаж байгаа бол сурсан зүйлээ долоо хоногоор нь бичиж үзээд, түүнийгээ уншиж байгаад дараа долоо хоногийн төлөвлөгөө гаргаж болно. Ингэж бичиж сурснаар чи хөндлөнгийн хүний нүдээр өөрийгөө дүгнэж чаддаг болно.

4.  Хамгийн чухал зүйл бол зорилготой бай

Тодорхой зорилго байхгүй бол сурах нь яваандаа хоосон дэмий цагийг өнгөрөөсөн хэрэг болдог. Гэхдээ хэтэрхий томоор биш жижиг жижиг зорилгууд товловол өөрт амар байх болно. Хэтэрхий том зорилго нь яваандаа чамд дарамт үүсгэх магадлалтай. Үүний оронд "өнөөдөр 5 үг цээжлэх", "8 бодлого бодох" зэрэг, тодорхой зорилгууд бий болгож биелүүлээрэй.

Хамгийн их уншилттай
1
2024.04.08
Хөрөг | “Ганцхан чи л чадна” гэж насаар минь итгэж, тод байлгав
2
2024.03.29
Кёкүшюүзан: Би Хакүхогийн төлөө тэмцэнэ
3
2024.04.16
7 хоног согтууруулах ундаа хэрэглэхгүй бол биед гарах 8 эерэг өөрчлөлт
холбоотой мэдээ
1
3 өдрийн өмнө
Элсэлтийн шалгалтын бүртгэл 4 дүгээр сарын 26-нд дуусна
2
2024.04.19
Монгол хэл бичгийн шалгалтын дүн гарлаа
3
2024.04.10
Бүгд найрамдах Казахстан улсад бакалавр, магистр, докторын хөтөлбөрт суралцуулах сонгон...
санал болгох
1
Өчигдөр
Японы амьтны хүрээлэн усны үхрээ үнэндээ эмэгтэй байсныг 7 жилийн дараа мэджээ
2
3 өдрийн өмнө
Rotten Tomatoes дээр 99 хувийн үнэлгээ авсан "Shōgun" цувралын тухай 10 баримт
3
4 өдрийн өмнө
Playlist: Цас бороотой бүрхэг сэрүүхэн өдөр сонсох 10 дуу

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
0
3
0
0
0
0
0

Сэтгэгдэл бичих (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.