Хайх зүйлээ бичнэ үү

1 мин

Лиззо: Би гарлаа


Интернэт орчинд байнга адлуулж, шүүмжлэлд өртөхөөс залхсан поп дуучин Лиззо мэдэгдэл хийжээ. 

Тэрбээр инстаграм мэдэгдэлдээ "...Би хөгжим зохиож, хүмүүсийг аз жаргалтай болгохыг л хүссэн. Дэлхийг миний олж харснаас бага ч болов сайжруулахыг хүссэн. Харин одоо хүмүүс намайг хүсэхгүй байгаа юм шиг мэдрэмж төрж байна..." гэжээ. 

Мөн түүний талаар огт мэддэггүй хүмүүс худал цуурхал дэгдээн, гадаад үзэмж, зан төрхийг нь шүүмжлэхээс залхаж байна гээд эцэст нь "Би гарлаа" хэмээн бичжээ. 

Лиззо үүгээрээ хөгжмийн салбарыг бүрмөсөн орхиж байгаагаа зарласан хэрэг үү эсвэл сошиал медиагаас гарч буйгаа мэдэгдсэн үү гэдэг нь тодорхойгүй байна. 

Сүүлийн үед тэрбээр онлайн гадуурхалд өртөж бэлгийн дарамт үзүүлсэн хэрэгт мөн буруутгагдаад байсан юм. 

Өнгөрсөн жилийн тавдугаар сард Х платформ (твиттер) дээр түүний бие галбир, хоолны дэглэмийг шүүмжилж, доромжилсон томоохон давлагаа гарсан юм. Үүний дараахан буюу наймдугаар сард хамтран ажилладаг байсан гурван бүжигчин нь Лиззог бэлгийн дарамт үзүүлсэн, ажлын орчинд дайсагнасан уур амьсгалыг бий болгосон гэх үндэслэлээр шүүхэд өгсөн билээ. Харин Лиззо дээрх мэдээллийг худал, итгэмээргүй хэмээн няцааж байсан юм. 

Эх сурвалж: BBC

Хамгийн их уншилттай
1
2024.04.08
Хөрөг | “Ганцхан чи л чадна” гэж насаар минь итгэж, тод байлгав
2
2024.04.16
7 хоног согтууруулах ундаа хэрэглэхгүй бол биед гарах 8 эерэг өөрчлөлт
3
2024.04.17
Мөнгөөр тасрахгүй байхад туслах 5 заль
холбоотой мэдээ
1
6 цагийн өмнө
Монгол хаана байдгийг мэддэггүйгээсээ болж зодуулжээ
2
3 өдрийн өмнө
Өнөөдрийн гэрэл зураг: Сансар дахь өөрөг зураг
3
4 өдрийн өмнө
Жо Байден анхны эхнэр, охин хоёроо алдаад амиа хороох тухай бодож байснаа хуваалцжээ
санал болгох
1
4 өдрийн өмнө
"Baby Reindeer"-ийн гол эзэн дүрийг нь бүтээсэн жүжигчнийг доромжилж, Netflix-ийг шүүхэ...
2
2024.04.26
Японы амьтны хүрээлэн усны үхрээ үнэндээ эмэгтэй байсныг 7 жилийн дараа мэджээ
3
2024.04.25
Rotten Tomatoes дээр 99 хувийн үнэлгээ авсан "Shōgun" цувралын тухай 10 баримт

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
0
0
0
1
0
0
0

Сэтгэгдэл бичих (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.