Хайх зүйлээ бичнэ үү

2 мин

К-Поп ертөнцийн “аймшигт” 6 хараал


Өмнөд Солонгосын хөгжмийн ертөнцийн фэнүүд энэ 6 хараалаас их айдаг. Яагаад гэвэл эдгээр хараалын зарим нь олон жил үргэлжилж, батлагдаж байгаа юм.

1. Долоо дахь жилийн хараал

Нэг хэсэг солонгос хамтлагууд энэ хараалын хохирогч болдог байлаа. Байгуулагдаад долоо дахь жилдээ ямар нэг гишүүн нь гардаг, эсвэл тардаг “уламжлалтай” байлаа. Жишээ нь, 2NE1 хамтлаг энэ хараалаар 2016 онд тарсан юм.

2. Нэгдүгээр байрны хараал

Энэ хараал хамтлагийн гишүүдийг элдэв шоунд оролцуулж, сорьж байж шалгаруулдаг болсон үеэс эхтэй. Үзэгчид шоуны эхний хэсэгт түрүүлж, хамгийн голд сууж таарсан оролцогч хэзээ ч хамтлагт сонгогдож байгаагүйг анзаарсан. 

3. Хоёр дахь шатны хараал

Шинэ хамтлагууд ихэвчлэн эхний цомог, дуугаа амжилттай гаргадаг. Харин энэ амжилтаа давтах гэсэн хоёр дахь оролдлого нь ихэнхдээ бүтэлгүй болдог. Энэ хараал үргэлж үйлчилдэггүй ч шинэчүүлийн өмнө хоёр дахь цомгийн “хараал” байнга байдаг. Харин TWICE,  SEVENTEEN хамтлагуудын хоёр дахь тоглолт нь эхнийхээсээ давж, энэ хараалыг давж чадаж байжээ.

4. Зургаан гишүүний хараал

Зургаан гишүүнтэй бараг бүх хамтлаг энэ хараалыг туулсан. Гэнэт нэг гишүүн нь гарах, эсвэл гэнэт тардаг номтой. 

Энэ хараалыг “HYBE агентлагийн охидын хамтлагийн хараал” ч гэж нэрлэдэг. GFRIEND хамтлаг тарсан бол LE SSERAFIM-ын нэг гишүүн шуугианы дүнд халагдаж байв.

5. SM Ent агентлагийн хөвгүүдийн хамтлагийн хараал

SM Entertainment агентлагийн долоон гишүүнтэй байгуулагдсан хөвгүүдийн хамтлагууд заавал нэг гишүүнээ алддаг. Тод жишээ бол WayV, RIIZE, NCT WISH.

6. 11 дүгээр сарын хараал

11 дүгээр сарын хараал бол к-поп дуучид төдийгүй БНСУ-ын нийт алдартнуудад хамаатай. 2023 онд үүссэн энэ хараалаар 11 дүгээр сард маш олон хос салдаг байна.

Хамгийн их уншилттай
1
2024.04.08
Хөрөг | “Ганцхан чи л чадна” гэж насаар минь итгэж, тод байлгав
2
2024.04.16
7 хоног согтууруулах ундаа хэрэглэхгүй бол биед гарах 8 эерэг өөрчлөлт
3
2024.04.17
Мөнгөөр тасрахгүй байхад туслах 5 заль
холбоотой мэдээ
1
9 цагийн өмнө
Эми Ли "LINKIN PARK" хамтлагийн шинэ гоцлол дуучин мөн үү?
2
18 цагийн өмнө
Жастин Биберийн шинэ зураг фэнүүдийг нь айлгав
3
4 өдрийн өмнө
Playlist: Рок-н-роллын алдрын танхимд 2025 онд мөнхлөгдөх боломжтой 78 уран бүтээлч
санал болгох
1
10 цагийн өмнө
"Baby Reindeer"-ийн гол эзэн дүрийг нь бүтээсэн жүжигчнийг доромжилж, Netflix-ийг шүүхэ...
2
4 өдрийн өмнө
Японы амьтны хүрээлэн усны үхрээ үнэндээ эмэгтэй байсныг 7 жилийн дараа мэджээ
3
2024.04.25
Rotten Tomatoes дээр 99 хувийн үнэлгээ авсан "Shōgun" цувралын тухай 10 баримт

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
5
0
0
0
0
0
0

Сэтгэгдэл бичих (1)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

Зочин 2024.04.02 202.21.111.42

23 онд үүссэн хараал гэнүү

0 Хариулах