UBLife Logo
Хөгжим

Playlist: Хүүхэд нас, өнгөрсөн, дурсамжийн тухай бодолд автуулах 18 дуу

Г.Сүрэн
Г.Сүрэн
Playlist: Хүүхэд нас, өнгөрсөн, дурсамжийн тухай бодолд автуулах 18 дуу

Хүүхэд нас нэг л мэдэхэд дурсамж болон үлдэж, бид "том хүн" болсоор... Хүүхэд насыг эргэн сануулж, өнгөрсөн цаг хугацаагаар аялуулан, хөнгөн гунигтай ч зөөлөн инээмсэглэмээр санагдуулах "дулаан" дуунуудыг хамтдаа сонсоцгооё. 

Жагсаалтыг Spotify-аас сонсох: 

#1 Tame Impala - Patience

"Том болоод юу хийх вэ" гэж асуудаг байсан ч одоо нэгэнт би том болжээ... Цаг хугацаа хэнийг ч хүлээхгүй...

#2 Отгоо - Тэгэхэд би

Тэгэхэд би хүүхэд байсанХараацай болж нисэхсэн дээХан тэнгэрт дүүлэхсэн дээНамайг чи үнсээчХожим харамсахгүйгээрБүх зүйл хугацаатайЭргэж ирэхгүй шүү дээ .... 

#3 Anson Seabra - Peter Pan Was Right 

"Питер Пэний зөв байжээ. Том болох цагийн гарз байж. Ахиад би жаахан болбол юу хийх бол?" 

#4 Sasha Sloan - Older 

Том болох тусмаа би илүү ихийг харж байна. Аав ээж минь баатар биш, надтай л адилхан гэдгийг... Том болох тусмаа би... 

 #5 Coldplay - Daddy 

Аав аа, та тэнд байна уу? Та намайг хар даа. Одоо хоёулаа адилхан үстэй болсон байгааг? Та ганцхан өдөр ирээд хамтдаа тоглож болохгүй гэж үү? 

#6 beabadoobee - I Wish I Was Stephen Malkmus

Цаг агаар өөрчлөгддөг шиг би цаг хугацааны эрхээр өөрчлөгдөж байна. Гэвч надад энэ таалагдаж байна. 

#7 Queen - These Are The Days Of Our Lives

Хүүхэд байхад бүх зүйл энгийн, амархан, бас үнэхээр хөгжилтэй санагддаггүй байсан гэж үү? 

#8 FKJ - Stay A Child

"Үүрд хүүхдээрээ үлдэхийн тулд энэ хүмүүсҮргэлж чам шиг цайлган, тэнэг байх хэрэгтэй" гэх яруу найрагч Л.Өлзийтөгсийн шүлгийг санаж байна уу? Тэр л бодолд таныг хөтлөн хүргэх гайхалтай бүтээл.

#9 Oasis - Fade away 

Бага насны мөрөөдөл бага багаар үгүйрэн замхарсаар... Амьдрал одоо өөр тийш зүглэхийг тэгэхэд бид яагаад мэдсэнгүй вэ?  

#10 The Smiths - There Is A Light That Never Goes Out

Цаг хугацаа хэчнээн өнгөрсөн ч бидний зүрхэнд хэзээ ч үгүй боломгүй гэрэл бий... 

 #11  Billie Eilish - Getting Older

Хүүхэд байхад одоо хийж буй бүхнээ өөрийн гараар хийнэ гэдгийг минь хэн нэгэн хэлсэн ч болоосой.

#12 Bryan Adams - Summer Of 69

Хамтлагтай болохыг мөрөөдөн, найзуудаараа хөгжилдөөд л ... Залуу насанд үүнийг хүсдэггүй хэн байх вэ...

#13 Lorde - Tennis Court 

Хүмүүсийн ярьж буй бүхэн уйтгартай биш гэж үү? Бүгд л ухаалаг үг хэлэх гэж хичээгээд л? 

#14 The Jam - When you're young 

Амьдрал цаг хугацаагүй ч залуу байхад өдөр илүү урт. Юм бүхэнд хайрлан дурладаг байлаа, би. 

 #15 Ed Sheeran - Photograph

Гэрэл зураг, дурсамж, санагалзал, мартагнал, яриа болон үлдсэн өнгөрсөн цаг хугацаа, тэнд байсан мэдрэмжүүдийг сануулах дуу. 

#16  “When I Was a Boy” - Electric Light Orchestra

Хүүхэд байхад хүн бүхэнд шөнө орондоо ороход бодогддог дүүрэн хүсэл мөрөөдөл байдаггүй гэж үү? Таны мартсан ч байж мэдэх тэр л хүсэл мөрөөдлийг сануулах дуу. 

#17  Hans Zimmer, Richard Harvey - Growing Up

"Бяцхан хунтайж" номыг анх уншиж, анимейшнийг нь үзсэн бодол сэтгэгдлийг тань шууд л амилуулах аялгуу. 

#18 Dumbo - Baby Mine

Эргээд бяцхан жаал болоод ээжийнхээ өвөрт шурган ормоор... Цаг хугацаанаас зугтаад зөвхөн хайрлуулж, эрхлэх бяцхан дамбо болмоор... Гэвч...

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ СЭТГЭГДЭЛ?
0
0
2
0
0
0
0
0

СЭТГЭГДЭЛ БИЧИХ
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.