Хайх зүйлээ бичнэ үү

4 мин

Хаврыг мэдрэн, дотогш өнгийх аялал болзооны 6 санаа


Өдрөөс өдөрт нар ээсээр, хацар илбэх хаврын зөөлөн салхитай дулаахан өдрүүд эхэлжээ. Хол аялах боломжгүй ч, урт удаан өвлийн дараа шинэ цэнгэг мэдрэмж аван, өөрийн ертөнцийг шинээр танин нээх сонирхолтой бяцхан аялалд гарцгаах уу? Заавал хол явах хэрэггүй, заримдаа бид өдөр тутмын амьдралдаа дарагдан жижиг зүйлсийг анзааралгүй өнгөрөөсөн байдаг шүү дээ. "Дэлхий ертөнцийг өөрчлөхийг хүсвэл өөрийгөө өөрчил" гэх үгийг санаарай. Харах өнцгөө жаахан л өөрчлөхөд амьдралын сайн сайхан, адал явдал, шинэ бүхэн таны өмнө тодроод л ирэх болно. 

 #1 Дурсамжийн аялал

Багадаа амьдардаг байсан байр хороолол, ээж аавынхаа анх танилцсан газар, хамгийн анх хайртай хүнээ үнссэн газар гээд зөвхөн таны хувьд онцгой нандин мөчийг санагдуулах газар ахин очоорой. Магадгүй та тэр үеэс хойш хэчнээн өөрчлөгдсөнөө олж харж, тэр үеийн цаг хугацаан дунд гээчихсэн хүсэл мөрөөдлөө ч олж болох юм. Анх гараас нь атгасан хүнээ одоо хүртэл зүрхэндээ тээдэг бол яг тэр газраа ахин очиж зогсоод зүрх сэтгэлээсээ чөлөөлөөрэй. Саяхан л ээжийнхээ гараас хөтлөн гүйж явсан бяцхан цэцэрлэгт очиход надад нэг л гуниглуухан атлаа гэгээхэн мэдрэмж төрж, амьдралыг улам илүү хайрламаар "дулаахан" санагддаг билээ. 

#2 Эсрэг өдрийн аялал

Юмсыг огт эсрэгээр нь бодох нэг өдөр

Заримдаа "Амьдрал өнөөг хүртэл итгэж явснаас минь огт өөр байвал яана" гэж та бодож үзсэн үү? Яг л ижилхэн амьдралтай хэр нь нэг нь жаргаж, нэг нь зовдог хүмүүсийн ялгаа юу юм бол? Харах өнцөг үү? Нэг өдрийн турш өөрийн бодлоо аль болох захирч, зарим бодлоо үгүйсгэх гээд үзээрэй. Жишээ нь, хамгийн дургүй хүнээ хараад сайн талыг нь бодох, хэзээ ч хийж үзээгүй зүйлээ хийх, "дургүй" гээд амандаа огт хүргэдэггүй байсан амттанаа идээд үз. Нэг цаг үед төрсөн мэдрэмж хэсэг хугацааны дараа огт өөр болсон байх нь бий. Хийж үзэхээс нааш бид мэдэхгүй шүү дээ. 

#3 "Гэр аялал" хийх

Мартах шахсан хуучин халааснаасаа мөнгө олоод бид хэчнээн баярладаг билээ дээ. Үүн шиг эвхээстэй шүүгээ, харанхуй өрөөнд хайрцган дунд орхигдсон "өөрийгөө" хайх аялалд гарцгаая. Гэрийнхээ үүдэнд зогсоод яг л энд амьдрахаар шинээр ирж буй өрөө түрээслэгч шиг, эсвэл 20 жилийн дараа өнгөрсөнд ирж буй өөрийгөө гэж төсөөлөөрэй. Тэгээд өнцөг булан тохой бүрийг сониучирхан, дурсамж болон "өөрийгөө" шүүрдэн гаргаж ир. 5 жилийн өмнөх автобусны тасалбар, өнгөрсөнд үлдсэн тэр нэг хүнтэй үзсэн анхны киноны тасалбарын баримт, саяхан л ханан дээр сараачдаг байсан дүү цаг цагаар өссөөр буйг тэндээс олж харах вий... Өнгөрснөө тавьж явуулах хэрэгтэй гэдэг. Гэхдээ өнгөрсөн дэх өөрөөсөө авч үлдэх хамгийн нандин зүйлээ зүрхэн тушаа нандигнахаа мартуузай. 

#4 Нэг чиглэлд өөр замаар явж үзэх

Хавар гадаа алхах хамгийн сайхан биш гэж үү? Тэр бүр анзаардаггүй гудамж талбай, саяхан нээгдсэн шинэхэн кафе, газарт зурсан хүүхдийн зураг гээд жижигхэн зүйлсээс "бяцхан дулаахан" мэдрэмж авцгаая.

 #5 "Өөрийн гэсэн өрөө"-г бүтээх

Гэрт тань зөвхөн таныг илтгэх бяцхан булан тохой бий юү? Хүссэн үедээ гадаад ертөнцөөс зайгаа аван хаалгаа хааж, цаг нь болохоор хаалгаа нээж байх өөрийн гэсэн орон зайг бий болгоорой. Заавал гоёмсог тавилга сэлт хэрэггүй дээ. Зүгээр л өөрт тань дулаахан санагддаг үгээ байнга харах газар байрлуулж, урам зориг авдаг хүнийхээ зургийг өлгөн, ном унших, бодлоо цэгцлэх бяцхан булан бүрдүүлэхэд л "болоод явчихна". 

#6 Ойн аялал

Дулаахан өглөө эртлэн босоод ууланд алхах... Мөн ч янзтай даа. Гэхдээ энэ удаа олуулаа, багаараа аялдаг группт биш ганцаараа, хоёулаа алхаад үзээрэй. Аль болох тайван, цагт баригдалгүй аялах нь бидний зорилго. Тэмдэглэлийн дэвтэр, зураг дарах утас, хогоо хийж буцах саваа бэлтгээрэй. Дулаахан хөгжмийн жагсаалт, салхилангаа унших номоо ч мартуузай. Аялал хэр хол явсандаа биш хэр сайхан дурсамж цуглуулсандаа байдгийг санаарай.

Хамгийн их уншилттай
1
2024.04.08
Хөрөг | “Ганцхан чи л чадна” гэж насаар минь итгэж, тод байлгав
2
2024.04.16
7 хоног согтууруулах ундаа хэрэглэхгүй бол биед гарах 8 эерэг өөрчлөлт
3
2024.04.17
Мөнгөөр тасрахгүй байхад туслах 5 заль
холбоотой мэдээ
1
3 цагийн өмнө
Гурван жилийн дараа дэлгэцнээ эргэн ирсэн жүжигчин Жан Ги Ён
2
3 цагийн өмнө
Цаг хэмнэх шалгарсан 6 арга
3
3 цагийн өмнө
Байгальд нүцгэн зургаа даруулсан түүхэн гэрэл зургууд
санал болгох
1
2024.04.29
"Baby Reindeer"-ийн гол эзэн дүрийг нь бүтээсэн жүжигчнийг доромжилж, Netflix-ийг шүүхэ...
2
2024.04.26
Японы амьтны хүрээлэн усны үхрээ үнэндээ эмэгтэй байсныг 7 жилийн дараа мэджээ
3
2024.04.25
Rotten Tomatoes дээр 99 хувийн үнэлгээ авсан "Shōgun" цувралын тухай 10 баримт

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
0
3
0
0
0
0
0

Сэтгэгдэл бичих (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.